“Жизель”-ийг толилуулна

img

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетыг үзэгчдэд толилуулах гэж байна.

хр

Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Jean Coralli Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилж байжээ.

ах

Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 оны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглож байсан аж. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Marius Petipa–гийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт бүжгэн жүжиг юм. Сүүлийн Marius Petipa-гийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон байна.

аөх

Манай улсад анх 1979 онд тайзнаа амилуулж байсан энэхүү жүжиг өнөөдөр  УДБЭТ-ын тайзнаа 17.00 цагт эхлэх ажээ.

а

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ