Авлигын эсрэг хуулийг хойшлууллаа

img

Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүллээ. АТГ-ын шинэ удирдлага Авлигын эсрэг хуультай холбогуудлан багц санал ирсэн тул ажлын  хэсэг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс энэ асуудлыг түр хойшлуулъя гэсэн саналыг АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг гаргалаа. Ирэх сарын хоёрдугаар сарын 1-нээс Төрийн албан хаагч нар хөрөнгө орлогоо мэдүүлж эхэлнэ. Тиймээс энэ хуулийг цаг алдалгүй явуулж байя. АТГ-ын дарга нарын саналыг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулж ирж болно гэсэн юм . Ингээд Ч.Сайханбилэгийн гаргасан саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Яаж хэлэлцэх вэ, ойлгомжтой, Харин ч хэлэлцээд дахиад өөрсөддөө бүр ашигтайгаар засвар хийчихгүй бол их юм,
2012-05-04
нэг ч гишүүнийг одоо илрүүлж чадаагүй байж хууль гээд яахав орлогын мэдүүлэг бол худлаа цаас мэдээлэл иргэдээс авдаг болох хэрэгтэй
2011-12-09
hohi chinee muu temyyjin
2011-12-08