БНХАУ-ын иргэн Вэй Хун Ванд зургаан жилийн хорих ял оноожээ

img

Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван,  Хан Рун Пин нар болон БЗД-ийн татварын байцаагч Д.Нанжидсүрэн нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхээр  шийдвэрлэжээ.

:

Шүүхээс   Вэй  Хун Ван,  Хан Рун Пин,  Д.Нанжидсүрэн нарыг гэм буруутай гэж үзэн,  БНХАУ-ын иргэн Вэй  Хун Ванд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2, 269 дүгээр  зүйлийн 269.1-дэх  хэсэгт заасны дагуу нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил зургаан сар хорих ял,  Хан Рун Пинд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-д заасны дагуу 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сарын хорих ял оноожээ. Харин БЗД-ийн татварын байцаагч Д.Нанжидсүрэнд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-дэх хэсэгт заасны дагуу нэг жил зургаан сарын  хорих ял шийдвэрлэсэн байна.

:

БНХАУ-ын иргэн  Вэй Хун Ван, Хан Рун Пин нар нь 2008-2011 онд БНХАУ-ын  “Хун Лиан”  ХХК-ний  нэр дээр болон Монгол улсын иргэдийн нэрээр  нийт 11822 ширхэг мотоциклийг Монгол Улсад импортоор оруулж ирсэн. Худалдан борлуулахдаа “Хун Лиан” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланд тусгахгүй, онц их хэмжээний албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн, Вэй Хун Ван нь  Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн  татварын  улсын байцаагч Д.Нанжидсүрэнд  хээл хахууль өгсөн.

:

Мөн Д.Нанжидсүрэн нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст  татварын улсын байцаагчаар ажиллахдаа Баянзүрх дүүргийн Татварын  хэлтэстэй  харьцдаг  “Хун  Лиан” ХХК-ний  ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй гурван сарын тайланг гаргаж өгсөн. Хяналт шалгалтыг ганцаар хийж, татвараас зайлсхийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулах байтал акт бичиж, “Хун Лиан” ХХК-ний захирал  Вэй Хун Ванаас  хээл  хахууль  авсан  гэмт  хэргийг тус тус үйлдсэн юм.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sart:
unuudur mohgold gadniihnaas avilga avaagui turiin tomhuud haana bgaan neg muu yadarsan tatvariin baistaagchiig l yallaj chadna l daa
2014-04-22
koliy:
naad awilag awsan nuhruu tsug hii tehgui bol ahiad dawran shu nuguu 2g ni yostoi tamal zowoo tarchilaa
2014-04-15
maliish:
naad 2o tamlaad uguuch irgej irehui boltol zod tamal * seestei hol
2014-04-15
hondii:
naad 2otoo mongoliin shoron baidgiig uzuuleed ug atmaannuud deer oruulaad hemh nuduul muu luuhaniig aastain hutag
2014-04-15
dadia:
ene chini nuguu malish gedeg luivarchintai huivaldaad yavsan huuhen mun uu
2014-04-14
egyt:
1 udriin zugaat*g munguur ni torgoson bna sh de. ene huuliihan uursduu hahuuli avchihsan yum bish uu
2014-04-14
asdf:
yaanaa neg motetsikol hurehgui mongoor torgood baihdaa yaadiin be iim balia huulia oorchiloochiee
2014-04-14
быөыбө:
татварыг нь нөхөн төлүүлээчээ наад шаарыгаа тэгж шоронд тэжээх мөнгөө бас ав
2014-04-14