Г.Хишигдүүрэн “Universe best songs-2014”-ын гран при шагналтнаар тодорчээ
“UBS” телевизээс зургаа дахь жилдээ зохион байгуулсан “Universe best songs-2014” олон улсын дууны наадмын Гран при шагналтан тодорчээ.
Сүүлийн шатанд шалгаран үлдсэн 18 оролцогчоос 293 хувийн дугаартай Г.Хишигдүүрэн тэргүүн байранд шалгарч, Гран при шагналын эзэн болжээ. Харин 395 хувийн дугаартай Б.Хонгор дэд байрын шагнал хүртсэн бол гуравдугаар байрт 496 хувийн дугаартай Е.Рейзвих шалгарсан байна.
“Universe best songs-2014” наадамд манай улсын болон бусад орны 600 гаруй оролцогч өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байгаа юм. Түүнчлэн энэ жилийн наадмын шилдэг 18 оролцогч, өнгөрсөн таван жилийн хугацаанд шалгарсан шилдэг оролцогчидтой дахин “Супер ялагч”-ийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ