Зураач Ц.Ган-Эрдэнийн “Усны тусгал” түрүүлжээ

img

ХБНГУ-ын Веслин хотын захиргаанаас гурван жил тутамд зохион байгуулдаг уран зургийн олон улсын уралдаанд монголын зураач Ц.Ган-Эрдэнэ оролцож тэргүүн байр эзэлжээ.

Тус уралдаанд дэлхийд болон Европт нэр хүндтэй 1000 гаруй уран бүтээлч модерн, сонгодог зургууд, уран баримал, хийсвэр өгүүлэмжтэй орон зайн урлагийн бүтээлүүдээ оролцуулан өрсөлджээ. Уралдааны эхний шалгаруулалтаас 65 бүтээлийг сонгож, шилдгийг тодруулахад манай зураач Ц.Ган-Эрдэнийн “Усны тусгал” бүтээл шалгарсан байна.

Тэрбээр “Усны тусгал” бүтээлүүдээ 2009, 2011 онд зурсан байна. Зураач Ц.Ган-Эрдэнэ нь 2001 онд СУИС-ийг, 2003 оноос ХБНГУ-ын Мюнстер хотын Соёлын академид суралцаж төгсчээ. Энэ хугацаанд тус улсад зохион байгуулсан 20 гаруй үзэсгэлэнд оролцсон, “Анго гэрлийн тод давхцал”, “Жаргалын мөр”, “Алс нутгийн зургууд” зэрэг 10 гаруй бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэрэл:
баяр хүргэе монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргасанд, сайн байна, улам их амжилт хүсье
2014-04-17
gana:
sain bna..ulam ikh amjilt khusie
2014-04-15
зочин:
баяр хүргэе, амжилт амжилт, монгол залуус улам амжилттай яваасай,
2014-04-14