Сэлэнгэчүүд эрүүл мэндийн оношлогоог төгс хийлгэх боломжоор хангагджээ

img

Хөдөө орон нутагт амьдардаг иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг сумын болон аймгийн нэгдсэн эмнэлгээс авдаг ч нарийвчилсан оношилгоо шинжилгээ хийлгэх бол заавал нийслэл Улаанбаатар хотод ирж, гуравдагч шатны эмнэлэгийн урт дарааллыг хүлээх шаардлагатай болдог. Харин энэ сарын 1-нээс орон нутгийн иргэд зардал чирэгдэл болж нийслэл хотод ирэлгүй аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт бүх төрлийн оношилгоог хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр хийлгэх боломжтой болоод байна. Тодруулбал, Ерөнхий сайдын 2013 оны төсвийн 50 тэрбумын багцаас санхүүжүүлж Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл гэсэн 11 аймагт Оношилгооны нэгдсэн төв байгуулагдсан билээ.

da

Ерөнхий сайд аймаг орон нутгийн удирдлагатай оношилгооны нэгдсэн төвийн асуудлаар 3-4 удаа цахим хурал хийж, тухайн аймагт ямар тоног төхөөрөмж хэрэгтэй талаарх судалгаа авсны дагуу дээрх аймгуудад тоног төхөөрөмж худалдаж авах, аймгуудын оношилгооны төвийн засварын ажилд 25 тэрбум төгрөгийг зарцуулсан юм. 11 аймагт Япон, Солонгос, Франц, Герман, Итали, Хятад, Бразил зэрэг улсад үйлдвэрлэгдсэн, хамгийн орчим үеийн нийт 27 нэр төрлийн 240 ширхэг багаж тоног төхөөрөмж суурилуулсан юм.

a

Тэгвэл дээрх аймгуудад байх Оношлогооны төвийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж, эмч эмнэлгийн ажилтнууд шинэ тоног төхөөрөмжтэйгээ хэрхэн харьцаж байгаа болон иргэд энэхүү хөрөнгө оруулалтын үр ашгийг хүртэж буйг сурвалжлахаар өнгөрөгч пүрэв гаригт Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийг зорьсон юм. Хоёр өдөр үргэлжилсэн  энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Я.Буянжаргал, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.Эрдэнэчимэг, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч, Анагаах ухааны доктор Г.Отгонсүрэн нарын албаны хүмүүс оролцов.

da

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн яамны бодлогын хэрэгжилтийн газрын Я.Буянжаргал хэлэхдээ “11 аймгийг анх сонгохдоо эмнэлгийн тусламж үйлчилгээний чирэгдлийг аль болох  бууруулах, зонхилон тохиолдох өвчин хаагуур байна. Хүн амын нягтрал, аймгуудын  оношлогооны төвийг цаашид аваад явах чадамж хэр байна зэргийг харгалзсан. Мөн тоног төхөөрөмж дээр ажиллах сургалтыг гадагшаа хийлгүй дотооддоо сургах бодлого барьж байгаа. Энэ хүрээнд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн дурангийн оношлогооны тасгийн Г.Отгонсүрэн эмчийг авчирч, сургалт явуулна” хэмээн онцолсон юм.

da

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн  оношилгооны төвийн үйл ажиллагааг сурвалжлах ажил хамгийн түрүүнд эхо буюу дүрс авиа оношилгооны тасгаас эхэлсэн юм. Биднийг ороход ЭХЭМҮТ-ийн  Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эмч н.Пагам, н.Алтанцэцэг нартай телеконференци үзлэг хийж байв. Учир нь элэгний В вирустэй жирэмсэн эх төрөх дөхсөн ч шарлалт өгч урагт эрсдэл учирч болзошгүй гэж үзэн зөвлөгөө авч байгаа нь энэ аж. Жирэмсэн эхийн хувьд 19 настай анхны төрөлт бөгөөд хагалгаа хийх боломжгүй, 37 долоо хоногтой хэдий ч ураг орчмын шингэн бага, шохойжилт үүсч байгаа тул төрөлтийг яаралтай шийдэх хэрэгтэй” гэсэн зөвлөгөөг өгсөн.

da

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөр дамжуулж аймгийн төвийн нэгдсэн эмнэлгүүд гуравдагч шатны эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Хэрэв энэхүү телеконференци уулзалтыг зохион байгуулах боломжгүй байсан бол  жирэмсэн эхийг яаралтай Улаанбаатар хот руу шилжүүлэх эсвэл ЭХЭМҮТ, ХӨСҮТ-өөс эмч мэргэжилтэн дуудаж, цаг хугацаа их алдах байсан гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од онцолж байв.

ada

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эхо оношлогооны эмч Ж.Батцэрэн “Эйч энд бэндийн эхоны аппарат маань 2014 оны нэгдүгээр сарын 29 нд манай эмнэлэгт суурилагдсан. Тэр үеэс  буюу 2-3 сард 1200 гаруй өвчтөнд үйлчилсэн байна. Мөн онлайнаар дүрс оношлогооны үйлчилгээ  нэвтэрсэнээр иргэдэд түргэн шуурхай үйлчилж, яаралтай үед дэргэд байгаа мэт үнэтэй зөвлөгөөг авч байна. Нийт дөрвөн төрлийн оношлогоо хийж байна. Тухайлбал, зүрх судас, гүрээний артерийн судас, бамбай булчирхайны, үтрээний эхо, хэвлийнх буюу таван цулын урологийн эрхтэнийг үзэж байна. Энэ аппарат маань 85 сая төгрөгийн үнэтэй 3D, 4D хүчин чадалтай. Ямар нэгэн хавдарын голомтыг мэдэрлээ гэхэд нарийн шинжлэх боломжтой. Энэ аппаратыг бүрэн ажлуулж сурахаар Сөүлд түргэвчилсэн сургалтад суугаад ирсэн” гэв.

ad

Чих хамар хоолойн тэргүүлэх зэргийн эмч н.Чанцал “Чих хамар хоолойн оношлогоонд ашиглах зориулалт бүхий Италийн Жина фирмийн аппарат ирсэн. Би Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 24 жил ажиллахдаа сүүлийн 14 жил чих хамар хоолайн эмчээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд аймгийнхаа иргэдийн чих сонсголын бэрхшээлийн асуудлыг урьд нь шийдэж, сонсголын бэрхшээлийг тогтоож, ирсэн. Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож, гуравдахь шатны эмнэлэгтэйгэээ хамтран шийдэж ирсэн. Энэ шинэ аппарат нь сонголын бэрхшээлийг тогтоох тусгай кабинд бүрэн оношлох боломжтой болсон. Шаамар сумаас ирсэн өвчтөнг Улаанбаатар хот руу оношлогоонд явуулах гэж байсан ч аппараттай болсон тул нэгдсэн эмнэлэгт хэвтүүлж, эмчлэх гэж байна. Ер нь сонсголын бэрхшээлтэй иргэд олон байна.

d

Хүүхэд байхаасаа амьсгалын замын өвчнөөр өвдөж эхэлснэээс чих хамар хоолойн өвчин эхэлдэг. ханиад хүрэхээр хүний хамар залгиур амьсгалын дээд замын хэсгүүд үрэвсэж хамрын үзүүр хамгийн түрүүнд хөөнгөшиж, хамар залгиурын гуурсны чихтэй холбоотой хэсэгт нөлөөлж, чихний хөндийд идээт үрэвсэл үүсдэг. Амьсгалын замын өвчлөл их байдагтай холбоотойгоор нас ахих тусам дүлийрэлд өртдөг бол чихэвчтэй хөгжимнөөс  үүдэн  залуучуудад сонсголын мэдрэлийн хэлбэрийн өвчлөл үүсч  байна. Дүлийрэлт гэдэг нь хүнийг нийгмээс тусгаарладаг өвчин. Дуу тусгаарлагч хаалгатай, ханатай энэ өрөөнд байрлуулсан шуугиан дарагч кабин нь 55 дицпилийг 33 дицпил болгодог. Өвчтөнд чихэвч зүүлгэж, агаар болон ясан дамжуулагчаар сонсголыг үзэн сонсгол алдалтыг оношлодог. Хэрэв сонсгол алдагдал 20 дицпилээс бага байвал тусгай шуугиан өгч оношийг бүрэн зөв гаргана. Нэг хүний сонсоголын асуудлыг бүрэн шийдэхэд 30-40 минут орж, дүгнэлтээ гаргаж, зөвлөмжөө өгч, өдөртөө 10-12 хүн үздэг болж байна.

s

Өндөр настан С.Энхтүвшин “Би Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн лабаораторид олон жил ажилласан хүн. Намайг ажиллаж байхад лабораторийн  хүчин чадал муу,  ихэвчлэн гар ажиллагаатай байсан. Оношлогооны төвийн хүчин чадал, үзүүлэлт өндөр болсноор Улаанбаатар хот руу явж шинжилгээ өгч, оношлуулах шаардлагагүй болж байна. Нэг зэрэг олон үйлдэлээр шинжлэх хүчин чадалтай олон сайхан оношлогооны аппараттай болсон байгаа нь миний ажиллаж байсантай харьцуулах аргагаүй болсжээ. Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжтэй болгосонд Сэлэнгийн ард түмний нэрийн өмнөөс Шинэчлэлийн Засгийн газартаа баярлалаа гэж хэлмээр байна.

dsa

Хувиараа бизнэс эрхлэгч Н. Мядагмаа “Манай аймаг 100 гаруй мянган хүн амтай. Үүнээс 4000 мянга орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Тэд эмчилгээ оношлолгоогоо хийлгэхийн тул заавал Улаанбаатар хот руу их явдаг. Ингэж явахдаа ганцаараа явахгүй ах дүү хамаатан садан, ар гэрээсээ 2-3 хүн дагуулж явдаг тул эдийн засгийн эрсдэл ихтэй байсан. Одоо Оношлогооны төвтэй болсноор энэ зардал, чирэгдэл арилж байгаад маш их баярлаж байна.

sa

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.Эрдэнчимэг хэлэхдээ “Манай Сэлэнгэ аймаг нийт 108 мянган хүн амтай. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний 11 аймагт нээсэн Оношлогооны төвд манай аймгийн нэгдсэн эмнэлэг багтаж 1 тэрбум 250 сая гаруй төгрөгийн хөрөнгө ороуулалтаар 21 нэр төрлийн оношлогооны тоног төхөөрөмж авлаа. Манай аймгийн иргэд ихэвчлэн хавдар, зүрх судасны өвчлөл. Тиймээс энэ бол маш чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм. Ер нь эмнэлгийн анхан шатны үйл ажиллагаа бол оношилгоо байдаг. Оношоо зөв мэдэж байж эмчилгээ зөв байдаг. Энэ хөрөнгө оруулалт Сэлэнгэчүүдийн эрүүл мэндийн оношлогоог авах гэж хот руу явдаг зардлыг эрс буурууллаа.

te

Энд таван төрлийн лабораторийн иж бүрэн анализатор буюу хүний оролцоо багатай, богино хугацаанд олон хүний шинжилгээг нэг дор хийж, шинжилгээний үнэн бодит байдлыг хамгийн дээд зэргээр хийх боломжтой болж байна. Манай эмнэлэг зарим шинжилгээг Улаанбаатарт хийлгэдэг байсныг болиулж цаг хугацаа хожиж байна. Дурантай боллоо. Өмнө нь ходоод, улаан хоолой хардаг ганц дурантай байсан харин одоо  хамгийн сүүлийн үеийн зургаан төрлийн дурантай боллоо. Хүний биед үүсэх таагүй нөлөөлөл бага ходоод, улаан хоолой, бүдүүн  шулуун гэдэс, давсаг, уушгины дурантай боллоо. Чих хамар хоолойн оношлогооны аппарат бүхий эмчилгээний  иж бүрэн ширээтэй боллоо. Рентгэний аппарат байна. Өмнө нь рентген маань баримжаалсан зураг гардаг байсан бол одоо дижитал хувиргагчтай болгосноор өвчтөнд илэрсэн өөрчлөлтийг энгийн нүдээр ч харахад уншигдахаар болж байна. Эхоны аппаратны хувьд сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай, чанартай, дуу дүрсний тод илрэлтэй. 3D, 4D болсон.

а

Ийм төрлийн эхонд харуулахын тулд жирэмсэн эх өмнө нь 1-2 удаа Улаанбаатар явдаг байсан бол одоо эндээ үзүүлж оношлуулах боломжтой болж байна. Өнгөрсөн оны эхний 3 сарын байдлаар 74 хүн нүдний өвчлөлөөр Улаанбаатар хотыг зорьсон байдаг. Тэгвэл нүдний оношлогооны иж бүрэн аппараттай болсоноор гуравдугаар сард л гэхэд Улаанбаатар явсан нэг ч хүн гараагүй байна. Одоо бид ажиллах боловсон хүчин бэлтгэгдэж байх хугацаанд гуравдагч шатны эмнэлгүүдээс эмч нарыг урьж авчран дадлагжуулагч багш хийлгэж байна” гэлээ.

sda

Тус эмнэлгийн хувьд эхо-ны болон тархины оношлогооны аппаратын эмчийн сургалтад орж амжаагүй тул ирэх есдүгээр сард эмч нараа бэлтгэх аж. Энэ хугацаанд зүгээр суулгүй долоо хоногт хоёр удаа Улаанбаатар хотоос “Тархины судас” эмнэлгийн Л.Дашцэрэн болон Зүүнхараагийн эмнэлгийн н.Батцэнгэл эмч нараар сургагч багш хйилгэж байгаа аж. Хэдийгээр хоёр эмчийн ирэх, буцах замын зардал, томилолт гэсэн зардал гардаг боловч Сэлэнгээс Улаанбаатар явах олон иргэдийн зардал танагдаж байгаа нь Эрүүл мэндийн салбарт хувьсгал хийсэнтэй адил гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од хэлж байсан юм.

s

Л.Дашцэрэн эмч хэлэхдээ “Тархины судасаар оношлогоо хийдэг энэхүү аппарат нь маш нарийн мэдрэмжтэй. Энэхүү аппарат нь тархины судасны төрөлхийн гажгийг маш сайн оношилдог. Би энд гэрээгээр ажиллаж хоёр эмчийг дагалдуулж байна. Ер нь тархины судасны оношлогоонд 40 -өөс дээш насны хү заавал орж байх шаардлагатай. Мөн толгой эргэх, гуйваж, дайвах, хараа муудах, юм мартах нь их байлаг бол оношлуулах шаардлагатай болсон гэдгийг мэдэхэд илүүдэхгүй” гэлээ.

sa

Дадлагажигч эмч Мандал сумын нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн их эмч н.Батцэнгэл “Сүүлийн үед тархины судасны эмгэг Мандал суманд төдийгүй монголчуудын дунд ихсэх хандлатагай байна. Тархины судасны эмгэг толгойн өвдөлтөөр мэдрэгдддэг.  Ерөнхийдөө тархины судасны аппаратад бүх насны хүн орж, оношлуулах боломжтой. Манай сумын аппарат их дээр үеийнх байсан бол энэ аппаратууд маш  чанартайгаас гадна тархины цус харвалтыг урьдчилж оншилдог давууж талтай юм байна” гэв.

sa

Нүдний тасгийн их эмч н.Цэрэндолгор Нүдний оношлогооны их бүрэн аппараттай болсонноор нүдний гажигтай иргэдийг маш сайн оношилж байна. энэ аппаратгүйгээр өдөртөө 9-10 хүн үздэг байсан. Нийгмийн эрүүл мнэдтйг хамгаалах үүднээс харааны асуудалтай иргэдийн эрт оношилж тогтоох үүднээс сургууль цэцэрлэгээс эхэлж  хүүхдийн харааг хамгаалж, үзлэг шинжилгээ хийхэд чухал үүрэгтэй аппараттай болсон. Өмнө нь харааг тогтоох янз бүрийн арга хэрэглэдэг байсан бол одоо шинэ аппаратын өмн суулгаад, аппарат өөрөө тухайн хүний нүдний харааг уншиж, маш нарийн оношилдог болсонд үнэхээр баяртай байна” гэлээ.

sa

Шүдний эмч Ш.Мөнхтуяа “Шүд цоорох өвчин хүн амын дунд нилээн тархалттай байдаг. Энэ өвчнийг бууруулж оношлоход  шаардлагатай эмчилгээний шинэ машин нэмэгдсэнээр өдөрт 20 хүн үздэг байсан бол одоо хоёр эмч 40 өөд хүний шүдийг үзэх боломжтой болсон. Мөн шинээр ирсэн машины онцлог нь шүдний чулуу авч, ломбо бэхжүүлэгч аппарат суурилуулсанаараа давуу талтай. Манай аймгийн насанд хүрэгчдийн 70 гаруй хувь, хүүхдийн 90-ээс дээш хувь нь шүдний өвчлөлтэй байдаг” гэв.

6

Үргэлжлэл бий...

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

саран:
ямар сайхан мэдээ вэ эмнэлэгийн хамт олонд ажлын амжилт хүсье
2014-04-15
анхаа:
ашгүй дээ болж болж
2014-04-14
tseegii:
ashgvi de saihan medee bna uuguul nutag mini hogjij bnaa gej
2014-04-14
uneheeraihan bna:
uneheer saihan bna
2014-04-14