Стандартын бус зуух хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

img

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас гар аргаар хийгдсэн стандарт бус хийцтэй зуух хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Өнгөрөгч долоо хоногт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр  Гачуурт тосгонд “Монгол шилтгээн” цогцолборын гол барилгын гадна бохир усны шугамын мөсийг гэсгээх зорилгоор ашиглаж байсан уур үүсгэх зориулалттай бага чадлын зуух дэлбэрсэн осол гарсан. Уг зуух нь ямар нэгэн гарал үүслийн баримт бичиг, пайз байхгүй, гар аргаар хийсэн зуух бөгөөд аваарын хавхлаг суурилагдаагүйгээс дэлбэрч зуухны их бие халах гадаргуу задарчээ.Иймд иргэд, аж ахуйн нэгжийг гар аргаар хийгдсэн, стандартын бус зуух, халаалтын төхөөрөмжийг хэрэглэхгүй байх тухай зөвлөмж гаргасан аж.

,

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ