Захиалагчийн хүсэлтээр даавуу амилуулагчид

img

Монголчууд маань харийн орноос сурсан мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлж, хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даавуун болон ноосон, нэхмэл материалыг шинэ технологиор боловсруулж байна. Тодруулбал, Солонгост 11 жил ажилласан туршлагаараа З.Оюунцэцэг гэдэг эмэгтэй Төв аймагт “БОНН” нэртэй даавууны бэлдцийн үйлдвэр байгуулан өнгөрсөн оноос ажиллууж эхэлжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв аймагт ажиллах үеэрээ тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

s

Зуун мод хотод байрлах тус үйлдвэр нь нярай хүүхдийн өлгий, цэцэрлэгийн хүүхдийн хөнжил гудас үйлдвэрлэхээс гадна “Говь”, “Монгол нэхмэл” зэрэг үндэсний томоохон компаниудтай хамтран ажилладаг аж. Захирал З.Оюунцэцэг  “БНСУ-д 10 гаруй жил ажиллаж амьдарсан. 2009 оноос компани байгуулж, хөнжил, хувцас, хүүхдийн өлгий зэрэгт тохирсон даавууг захиалагчийн хүсэлтээр өөрчилж өгдөг. “Монгол нэхмэл” ХХК-ийн даавуу маш чанартай, түүнийг нь бэлдэц болгож байгаа гэсэн үг.Компани байгуулахаасаа өмнө Солонгосын даавууны том үйлдвэрийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ үеэр тоног төхөөрөмжөө худалдаж авсан. Монголдоо ирээд тэнд хийж байсан зүйлээ үргэлжлүүлж байна. Солонгост байхдаа Арабын улсууд руу гаргадаг даавууны бэлдэцийг хийдэг байсан. Одоо бол монгол даавууг яаж олон улсын зах зээлд өрсөлдүүлж, өртөг шингээж олон янзаар өөрчилж, хүний хэрэгцээнд нийлүүлэх вэ гэдэг дээр анхаарч байна. Захиалагч компани бол даавуугаа хийж, эсвэл өөрчлүүлэх даавуугаа авчирч өгдөг. Харин бид 20-30 янзаар өөрчилж байна. “Говь” компанийн даавууг зах зээлийн хэрэглээнд нийцүүлэн загвар зохион бүтээгчийн хүссэнээр нь өөрчилж өгдөг. “Төмөр трейд”-ийн өгсөн даавуунд хээ тавиад торгон утсаар оёсон мэт болгож өөр даавуу болгож байна.

s

Одоогоор бид хээгээ гараар тавьж байгаа. Монгол хонины ноосыг даавуу болгон Солонгосоос эргүүлэн авч ирж байгаа даа. Бид түүнийг нь цэвэр хонины ноосон хавчуургатай куртикны материал болгон өөрчилж байна. “Монгол нэхмэл”-ийн тэмээний ноосон цамцны материалыг ч өөрчилж болж байна. Даавуу дангаараа зарагддаггүй, өөр даавуутай хосолж байж зах зээлд борлуулагддаг. Жишээ нь, нэг хээтэй даавууг зориулалтад нь тохируулаад өөрчилж болж байна. Орны бүтээлэг, хөшигний, дэрний гээд хослуулж болно.

s

“Говь” компанийн захиалгаар цулгай цамцан дээр нь дуртай загвараар нь өөрчилнө. Тавилгын бүрээс, гутал хийх зориулалт бүхий даавуу, цүнхний материалын бэлдэц хийж байна. Манай улсад экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг “Говь”, “Монгол нэхмэл” гэсэн хоёр компани л байдаг. Энд бид даавууных нь загварыг нь гаргаж өгөөд боодол, боодлоор нь бэлдэц хийж өгдөг. Монгол хонины ноосыг урд хөрш худалдаж аваад ингэж өөрчилж зардаг байсныг бид дотооддоо өөрчилдөг болж байна гэсэн үг."Говь" компанийн хамгийн сүүлийн коллекцид орж байгаа тэмээний ноосон хавар намрын куртик. Загварын шоуны нээлтийн эхэнд гаргах энэхүү хар куртик хэрэглэгчийн хүсэлд нийцэхүйц болсон. Энгийн даавуугаар яаж илүү үнэ цэнэтэй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох вэ гэвэл захиалагчийн хүсэлтийн дагуу л бид өөрчилж байна. Бидний бэлдсэн даавуугаар бүтээгдэхүүн хийгээд гадаад зах зээлд нийлүүлэх зорилгоор олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцоход эрэлт ихтэй нь харагдсан. Хамгийн гол нь гадны зах зээл сонирхоод монголоос даавуу авъя гэхэд бид хүссэнээр нь нийлүүлэх чадвартай байх нь чухал байна.

d

Мөн бид хүүхдэд зориулсан хувцасны “Бамбар” нэртэй брэнд гаргах бодолтой байгаа. Одоогоор “Бумбардайн найзууд” гэдэг цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөнжил, гудасны 20 хосыг нэг савалгаатайгаар гаргаж байна. Энэ маань 7-8 жилийн баталгаатай, чанартай даавуугаар хийж байна. Одоогоор хөнжил, гудасны дүүргэлтийг солонгос синтефоноор хийж байгаа. Дараагийн ээлжинд энэ бүтээгдэхүүнийхээ дүүргэлтийг юугаар хийх вэ гэдэгт анхаарлаа хандуулж, хонины ноосоор хийвэл яах вэ, угаавал ямар болох вэ гэдгийг лабораторитоо туршиж байна. Хүүхдийн өлгий хийж байна. Анх 200 сая төгрөгөөр жижиг дунд үйлдвэр байгуулсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор ҮХААЯ-ны Оёдлын төслийн нэгжид өгөөд 850 сая төгрөгөөр баталсан. Гэхдээ банк 350 сая төгрөг л өгнө гэсэн. Мөн бид Ерөнхий сайдын санаачилсан “Импортыг нэмэгдүүлж, экспортыг бууруулах” шалгаруулалтад төслөө өгсөн. 888 төсөлд шалгарсан байгаа. Бид төслөө өгөх бүр үнийн дүн нь улам бүр нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл бидэнд хандаж буй үйлдвэрүүдийн хэрэгцээ өргөн хүрээнд байна. Бид  монголдоо ирээд анх хувцас дээр юм хийх санаатай байсан. Гэтэл даавуу хийдэг компаниуд маань өөр юм хүсч байна.

d

Аймгийн удирдлагууд биднийг дэмжиж оёдолчдоор хангаж, зах зээлд тодорхой хэмжээгээр танигдсан учраас бид хосолмол үйлдвэр болгох зорилготой байна. Ингэж чадвал монгол улсын хувцас загвар, даавуун бүтээгдэхүүний салбарт маш том дэвшил болно. Намайг яаж ажиллаж байна гэдгийг харж хүлээж эх орондоо эргээд ирэхэд бэлхэн олон хүн бий. Ер нь Солонгост байгаа монгол хүн бүр бусдын дор ажиллаад байдаггүй, эхний хэдэн жил дагаж, дагалдаж сурна. Дараа нь өөрсдөө бие даагаад үйлдвэр байгуулаад эхэлдэг. Сурах чадвар сайтай улс шүү дээ. Нэг ийм дөрвөн машинтай үйлдвэрт 30-40 туслан гүйцэтгэгчтэй үйлдвэрүүд байдаг. Өглөө ажилдаа ирэхэд нь даавуун бэлдэцийг боодлоор нь бэлдчихсэн байдаг тул хүүхдийн хувцас хийх, том хүний хувцас хийх зэргээр нь ялгаад аваад явна.

d

Ер нь үзэмжтэй сайн хувцас хийхийн тулд манайх шиг даавуун бэлдэцийн үйлдвэр заавал байх ёстой. Монголчууд өөрсдийнхөө хувцасыг авдаггүй байсан бол хувцас хийдэг хүмүүс маань өөрсдөө ирдэг болж байна. Жишээ нь, “Говь” компани жил бүр Итали улсад даавууны үзэсгэлэнд очиж, өөрсдийн даавуугаа танилцуулдаг. Жил бүр нэг л даавуугаа авч очих гээд байдаг бол одоо манайхаар хийлгэсэн даавуу авч явах гэж байна. Монгол нэхмэлийн даавууг Орос руу Буриадад гаргадаг. Та нар даавуугаа өөрчлөх болоогүй юу гэж асуудаг байсан бол одоо хүссэнээр нь өөрчлөөд зарах боломж байна. Биднийг дэмжихийг хүсвэл бүтээгдэхүүнийг минь худалдан авах нь л хамгийн том тус. Харин “Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төсөл”-д үйлдвэрээ өргөжүүлэх төсөл маань 888 -д шалгарч, үйлдвэрлэлийн зээлээ хөөцөлдөж байгаа” гэдгийг хэлсэн юм.

d

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uneheer mundag:
ene uildver hamgiin shildeg n baih bolnoo. amjilt husey.
2015-01-26
mmmmmmmmm:
ene ataarhal bi*e deerhi setguulchiin bichsen ymiig haraad mergejliin talas ny yu ch oilgosongui l gej helj bn ene uildweriig baiguulsan hund bas bayar hurgey ee mongold uildwer baiguulna gedeg mash hetsuu ih horongo mongo amy amdirlaaraa denchin tavisan hereg bdiimaa mash ih zorig *rdana tsaashdiin ajild ny amjilt husii manaihan neg ym harchaal paah pooh mundag ymaa geel mangartdagaa bolimoor ymaa odoo tsagt internet medeelel cholootoi bolson yamar ch uildveriig tehnic tehnologiig ny saitar sudalj baigaad oruulaad irj bolno hun hervee ooroo husvel minii huvid suuliin 3 jil neg zuiliig sudlaad odoo mongoldoo bas anhdagch bolood hiihed bolchood bga
2014-04-17
mmmmmmmmmm-d:
mmmmmmmmmm chi yasan ataarhuu ym uuruu yu ch hiiheegui ym baij. deerh uildver bol mongoldoo anhdagch l bolson bnashdee amjil husie
2014-04-17
mmmmmmmmmmm:
ene medeenees yu ch oilgosongui daawuu huwirgah gej yu heleed bgan daawuunii beldets gej yugaa heleed bgan minii harsnaar l bol ene embroidery machine baina sde zugeer l orgon entei daawuun deer hatgamal decoration hiideg mashin bn bi ch bas textiliin salbart ym hiih huseltei bga udahgui ta nariin amiig angailgana aa za
2014-04-17
zochin:
sain baina shuu. unendee bondiig mongiig hedhen tom tosold l zartsuulah bsn yum.,,tomor zam. stants ch yumuu
2014-04-16
irgen:
bayar hurge . amjilt husie
2014-04-16
зочин:
сайн байна,баярлаж байна.бахархаж байна.амжилт.
2014-04-16
иргэн:
ямар сайхан эх орны үйлдвэрлэлээ дэмжсэн ажил хийж байгаа мундаг эмэгтэй вэ засгийн газраас дэмжиж өгөх хэрэгтэй хамтарч ажиллах хүсэл төрж байна шүү эргээд холбогдъё
2014-04-16
asdd:
manaid iim uildver baidag yum uu. iim yum khiij baigaa khumuusee demjikh kheregtei. amjilt khusie
2014-04-16
zochin:
wow yamar mundag uym ajliin amjilt husie sain bna shu ta nar
2014-04-16
монгол:
танд амжилт, зг-аас дэмжиж өгөхийг хүсье. 888-д ч амжилт хүсье, айдваргүй зээл бүү болгоорой.
2014-04-16
sain:
sain bna shu
2014-04-16