Орон нутгийн сонгуулийн хуулийг өнөөдөр үргэлжлүүлнэ

img

Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өчигдрийн чуулган ыхуралдаанаар эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газраас улс төрийн нам, нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан бүх төрлийн зорилт, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс болон орон нутгийн төсвөөс шаардагдах санхүүжилтийн хэмжээг зорилт, арга хэмжээ нэг бүрээр нь эх үүсвэрийг тооцож тусгах, хөтөлбөрт тусгагдаагүй эх үүсвэрийг тусгахыг хориглох, хориглосон хязгаарыг хэтрүүлсэн мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авахгүй бөгөөд зөрчсөн нь илэрвэл тухайн нэр дэвшигчийг бүртгэлээс хасахаар энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Ингээд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүдээр санал хураалгах ёстой байсан ч ирц хангалтгүй байсан тул өнөөдрийн хуралдаанаар үргэлжүүлэхээр болсон юм. тэгэхээр өнөөдрийн уралдаан орон нутгийн хурлын сонгуулийн хуулиар эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

îðîí íóòãèéã íàìûí õàðúÿàëàëã¿é áîëãîõ íü õàìãèéí çºâ ø¿¿. îðîí íóòàãò óëñ òºð溺ä àæèë ÿâõàà áàéëàà.
2011-12-09