П.Дагийсүрэн: Би ийм хоолойтой төрсөндөө ичдэг байсан бол одоо дэндүү ихээр бахархаж байна
Монстер шоуны олны таашаалт Дуучин П.Дагийсүрэнтэй ярилцлаа
- Сайн байна уу? чамд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. - Баярлалаа. та бүхэнд бас энэ өдрийн мэнд. Намайг Пүрэвдоржийн Дагийсүрэн гэдэг. Би тв8 телевиз хурд хамтлагтай хамтран зохион байгуулсан “Монстер” шоунд 440 дугаартай оролцсон. Спортоос урлагруу татагдан орсон урлагт хайртай жирийн нэг охин. Одоо СУИС-д суралцдаг.
- Анх яагаад “монстер “ шоунд оролцохоор болсон бэ? - Би өөрийгөө “Монстер” шоунд оролцоно гэж огт бодож байгаагүй. Манай багш намайг бүртгүүлсэн гэдгээ эхний шат эхлэхээс 30 минутын өмнө хэлсэн. Миний шавь заавал оролцоорой гэж багш надад зөвлөсөн. Тэгээд ямарч бэлтгэлгүй шууд л эхний шалгаруултандаа орчихсон. Азаар надад шалгалтандаа бэлдэж байсан дуу байж таараад 1-р шатандаа тэр дуугаа дуулсан. Намайг дуулаад эхлэхэд шүүгчид үнэхээр их гайхаж байсан чи ямар бүдүүн хоолтой юм бээ. Угаасаа ингэж дуулдаг юм уу гээд л. Дуулж дууссаны дараа их өвөрмөц хоолой байна дараагын шатанд оруулаад дуулалтыг чинь хармаар байна гэхэд надад маш гоё байсан. Хэдий өөрийн хүслээрээ очиж ороогүйч эхний шатандаа тэнцээд эхлэх үед дараа дараагын удаа жинхэнэ үзүүлж өгнөө гэсэн бодол оргилж байсан.
- Хоёулаа ярилцлагаа эхлэхэд чи спортоос урлагруу орсон гэж байсан үүнийг илүү тодруулахгүй юу? - Би Эрдэнэтийн хүүхэд л дээ. Анх чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Тэгээд надад харамсалтай бэртэл учирсны улмаас спортоо араггүй орхисон. Тэгээд МУГЖ Дагий багш дээр шавь орон анх урлагт хөл тавьж байлаа. Гэхдээ би урлагийн гайхамшигийг үнэхээр мэдэрсээн одоо би урлагт хайртай. Ер нь спорт ч бай урлаг ч бай аль алинаар нь явсан ч би гайгүй амжилттай байх байсан. Учир нь надад нэг ясны дайчин шазруун зан байдаг, заавал нэг юманд хүрэх гэсэн тэмүүлэл маань тэр утгаараа аль ч төрлөөр явсан би нэг юмны үзүүрээс зуурна гэж боддог юм.
- “Монстер” шоунд ямар нэгэн шагнал авна тэр дундаа түрүүлнэ гэсэн бодол хэр тээж байв? - Түрүүлнэ гэж ер нь бодож байгаагүй ээ. Гэвч хүн аливаа тэмцээн уралдаанд ялна л гэж оролцдог тиймээс ч чансаагаа үзье гэж бодож байсан. Хүн өрсөлдөгчөө хараад эхлэхээр бас эвгүй юм байна лээ. Зөндөө эргэлзээ төрөөд л. Гэхдээ ямарч л байсан нэг юм дуулгана гэсэн бодол минь битүүхэн давамгайлж байсан шүү.
- Шагнал авах мөчид ямар мэдрэмж төрж байсан бэ? Тэр үеээ нэг эргээд дурсвал. - Үнэхээр гоё байсан. Би миний нэрийг дуудна гэж огт бодоогүй . /инээв/ Би энэ шагналдаа маш их хайртай. Бараг тэргүүн байрнаас ч илүү гэж боддог. Гэхдээ энэ бол миний л бодол шүү. Тэргүүн байрыг бол сайн дуулдаг мэргэжлийн гээд л бүх л талаас нь харж шүүгчид гаргадаг бол “олны таашаалт дуучин “ гэдэг шагнал зөвхөн шүүгчид төдийгүй үзэгч олон, ард түмэн бүхэнд таалагдсан учраас энэхүү шагналыг өгсөн гэж боддог. Олон хүний сэтгэлд хүртэл дуулна гэдэг бол миний л хувьд хамгийн том тэргүүн байр.
- “Монстер” шоунд оролцсоноор чиний амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ? - Надад үнэхээр “Монстер” шоу өгөөжөө өгсөн. Миний амьдрал уран бүтээлд ч их өөрчлөлт тэмүүллийг авчирсан. Би урд нь тайзан дээр гараад хамаг бие минь чичрээд сайн ярьж ч чаддаггүй байсан бол одоо надад ямарч сандрал байхгүй болсон. Мөн дотоод сэтгэлээсээ дуулсанаар үзэгчдэд дуу хооолойгоо илүү хүргэж байлдан дагуулдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд бас хамгийн чухал нь намайг олонд таниулж өгсөн. Нэг инээдтэй зүйл санаанд орчихлоо. Би шоуны дараа тро..... суугад явж байсан чинь хүүхэд өөдөөс харж байснаа нөгөө монстерт ордог бүдүүн хоолойтой эгч байна шт ээ автобусаар явдаг гэнээ гээд л инээлдээд байхаар нь би сандарсандаа буух буудлаасаа бүүр наанаа буучихсан /инээв/ гэх мэтээр хөгжилтэй ч гэсэн олон нийт намайг таньж эхэлсэнд би баяртай байгаа.
- Чамд өгсөн шагналуудаас юу нь илүү их таалагдсан бэ? - Шагналууд бол үнэхээр гоё байсан. Мэдээж маш олон ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал, өргөмжлөл цом, мөнгөн шагнал гээд л олон зүйлс байсан боловч хамгийн гайхамшигтай нь микрофон байсан. Манай гэрийнхэн хүртэл хараад үнэхээр их баярласан. Дуучин хүн сайн микрофоноор сайхан дууг дуулж байж ард түмэнд дуугаа хүргэнэ. Тэр утгаараа одоо би микрофоноо байнга авч явдаг. Бас их хайртай.
- Одоо “Монстер” шоунаасаа юуг нь их үгүйлдэг вэ? Мэдээж 2 сарын хугацаанд оролцогчид хоорондоо их дассан байх. - Өө тэгэлгүй яах вэ. Үнэхээр олон найзуудтай болсон. Хоорондооч их дассан. Тэгээд мөн шүүгчидээ их санаж байна шүү / инээв/ Монстер шоуны шүүгчид маш шудрага байсан. Үүнтэй ч хүн бүр санал нэгдэх байх. Бас шоуг зохион байгуулсан арын албаныхан Тв8 телевизийн хамт олонд их дассан байна /инээв/ Ер нь л намайг хурцалж байсан хүсэл тэмүүллээр илүү дүүрэн болгосон шоугаа их үгүйлж байна. Анх би аав ээждээ ийм хоолойтой төрүүлсэнд үнэхээр их гомдож ичдэг байсан бол одоо би баярлахын дээдээр баярлаж хоолойгоороо үнэхээр их бахархаж байгаа.
- Чамд баярлалаа. Цаашдын уран бүтээлийн замд нь өндрөөс өндөр амжилт хүсье. - Баярлалаа. Танд ч бас амжилт хүсье. Намайг дэмжиж байсан аав ээж, ах эгч, үзэгч олондоо баярлалаа гэдэг үгийг чин сэтгэлээсээ дамжуулж байна . Мөн бидний оролцсон энэхүү “Монстер” шоу маань Монголын телевизүүдийн холбооноос “Алтан шонхор” авсанд нийт монстер шоуны оролцогчдынхоо нэрийн өмнөөс Тв8 телевизийн хамт олонд халуун баяр хүргэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ