Ц.Туяагийн гомдлыг хэлэлцүүлэхгүй гэжээ
Гэр бүлийн хардалтаас болж Ц.Туяа гэгч эмэгтэйд 75 удаа хутгалуулж амиа алдсан татварын байцаагч бүсгүйн өмгөөлөгч Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Тэгвэл гомдолд “нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүй” гэсэн хариу өгсөн байна.
Ц.Туяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12 дугаарт заасны дагуу өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр буруутган ялласан. Түүнд анхан шатны шүүхээс 22 жилийн хорих ял оноосон шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр үлдээсэн. Тэрбээр Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд хандсан ч дээд шүүхээс оноосон ялыг нь мөн хэвээр үлдээсэн юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ