Хуурамч дипломын хумигддаггүй бизнес

img

Хичээлийн жил дуусч, хаврын төгсөлт эхлэхтэй зэрэгцэн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүдийн ид шидийн гэмээр үйлчилгээ явагддаг. Энэ нь иргэдэд хүссэн сургуулийнх нь диплом, ромбо, мэргэжлийн үнэмлэх зэргийг гаргаж өгөх ажил. Өчигдөр нэгэн зарын сонин эргүүлж суутал “их дээд сургуулийн диплом, ромбо найдвартай гаргаж өгнө” гэсэн зар байх юм. Зах зээл дээр эрэлт байж бүтээгдэхүүн борлогддог. Тэгэхээр хуурамч диплом хэрэгтэй хүмүүс байсаар л байна гэсэн үг.

Ингэхээр хуурамч дипломтой мэргэжилтнүүд хаана ажиллаж, юу хийх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Албаны хүмүүс дипломыг хуурамчаар үйлдвэрлэх ямар ч боломж байхгүй, үйлдвэрлэсэн байлаа ч хуурамч диплом сугавчилсан этгээд Төрийн албанд лав шургалж чадахгүй болохыг хэлдэг. Тэдний хэлснээр тухайн байгууллага ажилд орохыг хүсэгчийн дипломыг, хуулбартай нь БШУЯ руу явуулахад тухайн хүний ямар сургуульд хэдэн онд сурч, ямар мэргэжлээр төгссөн, хэдэн кредит цагийн хичээл судалж, хичнээн төгрөгийн төлбөр төлсөн зэрэг мэдээллийг нь ирүүлдэг байна. Ийм учраас хуурамч дипломтой мэргэжилтэн уг шалгалтад бүдэрч ажилд орж чадахгүй болсон ба ар өврийн сиймхийгээр ажилд орсон зарим нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар илэрч, ажлаа орхидог аж.

5

Тиймээс улсын аль нэг томоохон сургуулийн дипломыг мөнгөөр “зодож”, хуурамчаар үйлдвэрлүүлж аваад төрийн албанд ажиллах хүсэл “хоосон мөрөөдөл” болсон гэсэн үг. Нийтээр мэдэх нэг жишээ бий. Нийслэлийн Авто замын газрын дарга асан, одоогийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг АТГ-аас шалгаж, ХААИС, СЭЗДС-ийг төгссөн гэх хуурамч диплом ашиглан төрийн албанд орсон болохыг тогтоосон. Тэгээд түүнийг Төрийн албаны зөвлөлд мэдэгдэл хүргүүлж, хуурамч гэрчилгээг хүчингүй болгуулж, ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авч, хууль бус үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Энэ хэргээс болж тухайн үед бүх төрийн албан хаагчийг шалгалтад хамруулахад хуурамч диплом ашиглан, ажилд орсон 1000 гаруй хүн халагдсан гэдгийг холбогдох эх сурвалж тэмдэглэсэн. Мөн өнгөрөгч оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг дарга Н.Самбын “Шинэ цагийн Удирдлагын академи”-ийг бакалаврын зэрэгтэйгээр, ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Пагмадуламын 2000-2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн диплом нь хуурамч болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтаар тогтоосон. Энэ асуудал нь гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн тухай баримт байна.

6

Энэ мэтчилэн хуурамч дипломыг балаг илэрсээр байгаа билээ. Хуулийн дагуу зөвшөөрөлтэй газраас олгох албан ёсны бичиг баримтыг хуурамчаар үйлдвэрлэсэн, ашигласан, борлуулсан бол Эрүүгийн хариуцлага хүлээдэг. Эрүүгийн хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагад энэ төрлийн нэлээн хэргийг шалгажээ. Гэхдээ ихэнх тохиолдолд худалд мэдээлэлд итгэн хуурамч бичиг баримт гаргуулж авсан иргэд өөрсдөө хохироод үлддэг байна. Иймээс иргэд хуурамч зар мэдээлэлд итгэж, мөнгө төгрөгөө алдахгүй, эрүүгийн гэмт хэрэгт холбогдохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг.

6

Дипломтой л болчихвол ажилтай болно хэмээн сэтгэж, ямар ч аргаар хамаагүй диплом олж авахаар хөөцөлдөж буй танд хандан хэлэхэд, таны өчнөөн сая төгрөгөөр худалдаж авсан хуурамч диплом хэнд ч хэрэггүй. Хуурамч диплом өвөртөлснийхөө хариуд та хэн нэгэн мэхлэгчид мөнгөө залилуулж, өөрөө эрүүгийн хэргийн оролцогч болоод л үлдэнэ.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ерөнхий боловсролын хуурамч дипломоор хувийн дээд сургуульд элсэн орсон этгээд төрийн хэвлэл мэдээллийн албанд ажиллаал явж байна. Монголд сурж боловсрох гэж цаг үрэх шаардлага байна уу
2018-02-10
зочин:
ТВ ийн Сэтгүүлчид нэгдээд хүчтэй ярьж эхлэх хэрэгтэй.судалгаа,баримттай ярих нь зөвшүү.
2016-10-23
зочин:
Энэ асуудлыг ТВ радио цахим мэдээллээр Хүчтэй ярих хэрэгтэй.Төрд шургалсан нөхдүүд сонгуулиар нэр дэвшүүлээд МАНы нэрээр чигээрээ ногоон гэрлээр гарчихаад инээгээд л явж байна.Хариуцлага даруй тооцох хэрэгтэй,
2016-10-23
зочин:
диплом яах вэ гол гь ажил таныг голно шүү дээ
2014-04-18
уншигч:
тэгээд тэр батэрдэнийгээ зайлуулаач залуучуудад хамгийн муухай жишээ энэ болж байна хуурамч дипломоор ажилгуй бологсод батэрдэнэтэй барьцмаар юмаа хэнийг нь халаад хэн нь дарга болдог юм бэ
2014-04-17
kkkk:
чингэлтэй дүүргийн ихт гэдэг газрын дарга бат-эрдэнэ гэж хүн заавал төрийн албанд "дарга " ёстой юм байх даа. өмнө нь бас л хуурамч нэрээр, хуурамч бичиг баримттай замын цагдаа ч гэнэ үү бас л нэг газар "дарганцар" байсан биздээ. энэ хүний адр их том хамгаалалтын хана байна даа
2014-04-16
19001973:
эрхэм жолооч та бүхэн авто тээврийнхээ албан татвараа хаана төлөх өө сайн мэдэхгүй яваа бол авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарт хандаж хэрэгтэй мэдээллээ аваарай.
2014-04-16
19001973:
эрхэм жолооч та бүхэн авто тээврийнхээ албан татвараа хаана төлөх өө сайн мэдэхгүй яваа бол авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарт хандаж хэрэгтэй мэдээллээ аваарай.
2014-04-16
19001973:
эрхэм жолооч та бүхэн авто тээврийнхээ албан татвараа хаана төлөх өө сайн мэдэхгүй яваа бол авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарт хандаж хэрэгтэй мэдээллээ аваарай.
2014-04-16
19001973:
эрхэм жолооч та бүхэн авто тээврийнхээ албан татвараа хаана төлөх өө сайн мэдэхгүй яваа бол авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарт хандаж хэрэгтэй мэдээллээ аваарай.
2014-04-16
19001973:
эрхэм жолооч та бүхэн авто тээврийнхээ албан татвараа хаана төлөх өө сайн мэдэхгүй яваа бол авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарт хандаж хэрэгтэй мэдээллээ аваарай.
2014-04-16
19001973:
эрхэм жолооч та бүхэн авто тээврийнхээ албан татвараа хаана төлөх өө сайн мэдэхгүй яваа бол авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарт хандаж хэрэгтэй мэдээллээ аваарай.
2014-04-16
erdenetuya:
humuunlegiin magistriin diplom bol haa saigui baidag jum. manai ar hangaid bol sar bolgon ogdog jum
2014-04-16
erdenetuya:
humuunlegiin magistriin diplom bol haa saigui baidag jum. manai ar hangaid bol sar bolgon ogdog jum
2014-04-16
асууя:
хуурамч дипломтой ажилд орсон хүний тэр хугацаанд авсан бүх цалинг төлүүлий
2014-04-16
19001973:
танд тээврийн талаар ямар нэг мэдээлэл хэрэгтэй юу? тэгвэл та манайд ханд бид танд үнэн зөв шуурхай мэдээлэлийг өгье. тээврийн лавлах 19001973
2014-04-16
888888:
odoo ch zunduu l bgaa da.
2014-04-16