Хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн Сэлэнгэ аймагт болжээ

img

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хууль хяналтын  байгууллагуудын  нэгдсэн зөвлөгөөн Сэлэнгэ аймагт болжээ. Уг зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгч, шүүхийн албан хаагчид, прокурорын байгууллагын прокурор, туслах ажилтнууд, Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, шийдвэр гүйцэтгэгч  болон бусад хуулийн байгууллагын албан хаагчид болон  тус аймгийн иргэд оролцсон байна.

Тэдний зүгээс зөвлөгөөний үеэр сум дундын нэгдүгээр прокурорын газарт Төв аймгийн дөрвөн сумын  хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад тулгамдаж байгаа асуудал, шүүхийн байгууллагын ажилчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Мөн Төв аймгийн дөрвөн сум нэмэгдсэнээр гэмт хэргийн гаралт 50 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байгаа. Түүнчлэн нэгдсэн удирдлага нь Төв аймагт байгаа нь ажлын үзүүлэлтийг дүгнэхэд сөргөөр нөлөөлж байгаа талаар дурьдаад цаашид удирдлагын асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар асуусан байна.

Хууль хяналтын байгууллагын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж буй ажлын хэсэг үүнд тодорхой хариулт өгч зарим асуудлыг шийдвэр гаргах түвшинд уламжилж өгөхөө мэдэгджээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ