“Азийг нөмөрсөн шуурга буюу Чингис хааны удам”-ыг толилуулна
2014-04-16

“Алтан хальс” холбооноос долоо хоног бүрийн бямба гарагийн 14.00 цагт “Dreamers’day” буюу “Мөрөөдөгчдийн өдөр” кино өдөрлөгийг Энхтайван найрамдлын ордонд зохион байгуулдаг.

Энэ удаа Оросын кино найруулагч Всеволод Пудовкины хувьсгалын гурвалын сүүлчийн анги болох “Азийг нөмөрсөн шуурга буюу Чингис хааны удам” бүтээлийг толилуулахаар болжээ.

Энэхүү киног 1928 онд бүтээсэн ба Монголын улаан хувьсгалын эхлэл 1920 онд өрнөдөг байна. Тодруулбал, гадаад худалдаачныг залилснаасаа болж хот айлаасаа хөөгдсөн малчин эр ойчих аягагүй орох оронгүй тэнүүчлэн явсаар хувьсгалын замаар орж амьдралын үзэл суртал нь өөрчлөгдөж буй тухай харуулдаг аж. “Азийг нөмөрсөн шуурга буюу Чингис хааны удам” дуугүй кино нь В.Пудовкины сайн бүтээлүүдийн нэгд зүй ёсоор ордог юм байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин