Далайн Жамц арслантай хөөрөлдсөн амьд тэмдэглэл

img

Сэтгүүлч хүнд хуучин тэмдэглэлийн дэвтэр шинэ талх шиг байдаг юм шүү гэж спортын ахмад сэтгүүлч Р.Чулуун, гэрэл зургийн ахмад сурвалжлагч Б.Сугаржав нар надад нэгэнтээ хэлж байсан нь үнэхээр үнэн ажээ. Шарлаж хоцорсон хуучин тэмдэглэлийн дэвтрүүдээ эргүүлж өнгөрсөн цаг үеүдээ сэргээн санагалзаж байтал 22 жилийн өмнө буюу 1983 оны 7-р сарын13-ны өдөр Архангай аймгийн 60 жилийн ойд морилон ирсэн Далайн Жамц арслантай хуучилсан таталган бичээс байлаа.

Олзуурхлаа. Учир нь тэр жинхэнэ амьд яриа байсанд гол үнэ цэнэ нь оршино. Бүдүүн хадуун яриатай, нэлээд гүжирмэг муйхар маягийн улаан хэнхэлдэгтэй тэр хүнийг "Арслангийн муу Жамц" гэж зарим нь шоглодог байж билээ. Улсын хүчит арслан энэ хүн сэрүүн тунгалаг бол эдүгээ 72 сүүдэр тохиох байжээ. Гэтэл ээж нь зуун нас хэтэрч бурхны оронд заларсан. Хорвоо тийм алаг бас хорлонтой бөлгөө.

-Та чинь Хотонт сумынх юмуу эсвэл Түвшрүүлэхийн САА-н хүн үү. Наадамчид булаацалдаад байх шиг санагдсан? -Би чинь махчны жил ч гэдэг эсэргүүний жил ч гэдэг 1932 онд Хотонт сумын Гичгэнэ гэдэг газар малчин ардын гэрт төрж, адсага хөмөн дээр өсч ааруул, ээзгий идэж өссөн боргил хүн. Олны хишиг, жишгээс гажаагүй ээ. Арван зургаан нас хүртлээ ардаг тарган морь унаж адуу малтай ноцолдож, бугуйл хаяхдаа бузгай гэгдэж явлаа. Даага унаж өсөөгүйг бодоход манайх урт хөлийн мал болох морьд сайтай айл байжээ.

-Сургууль соёлын мөр хөөгөөгүй юмуу? -Уг нь сургуульд орсон юмаа. Орсон ч гэж дээ. Дэнхийсэн том биетэй 16 настай муйлан улаан банди бүлгэмд хүчээр шахам сууж 35 үсэг ялгахтайгаа болсон К үсэг Н үсгийг хооронд нь андуурч багшаасаа их жавтий хүртэнэ дээ. Одоогоор санавал тархи нь задраагүй тэс хөлдүү амьтан байж таарах гээд байгаа юм. Ерөөсөө би өөрөө дуртайдаа ч бус, айлын маань эрх охин явахгүй гэхээр шанд нь дээлийн хуучин хуулга торго авч явсан юм. Харин тэгж Түвшрүүлэхийн бага сургуульд ирсэн минь надад том хожоо болж, би арай жаахан алсыг хардаг болсон байх. Түүнийхээ ачаар ч гэх үү хожим нь ЗХУ-д цэргийн дунд сургуульд явсан. Дээлийн өнгөөр шагнуулж ацагласан нь надад том шагнал болжээ гэж би хожим боддог юм. Миний ард сугарч үлдсэн охин маань одоо Хөөвөр бригадад олон хүүхэд цувуулсан алдарт эх болчихсон сайн саальчин гэгдээд нутагтаа байгаа. Хүний хувь төөрөг. Зам зурхай гэдэг тэр биз дээ. Дүү минь.

-Та хэдийнээс эхэлж барилдсан юм бэ?....................... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ