Д.Төрмандах эхний тойрогтоо ялалт байгуулжээ

img

Болгар улсын нийслэл Софи хотноо сонирхогчдын боксын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Уг тэмцээнд манай улсаас есөн тамирчин хүч үзэж байгаа. Эхний өдөр 49 кг-д жинд Б.Төмөрхуяг, 52 кг-д Г.Баттамир нар ялалт авсан.  Харин тэмцээний хоёр дахь өдөр 60 кг-ын жинд Д.Төрмандах Владислав Варышникийг 2:0 харьцаатайгаар буулган авчээ. Ингэснээр манай улсын гурван тамирчин эхний тойрогтоо ялалт байгуулж байгаа юм.

18 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд 105 орны 606 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн гурван жинд өрсөлдөж байна.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ