
“Ice Top” хамтлагийн экс гишүүн С.Бат-Отгоныг өчигдөр Швед улсын шүүх байгууллага хүн амины хэрэгт холбогдуулан шүүсэн юм. Түүнийг өнгөрсөн долдугаар сарын 11-нд Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт Арабын иргэн 18 настай эрэгтэйг хутгалж, амь насыг нь хөнөөсөн гэх үндэслэлээр яллажээ. Шүүхийн шийдвэр гарсан эсэхийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас утсаар тодрууллаа.
-С.Бат-Отгоны шүүх хурлын шийтгэх тогтоолын талаар мэдээлэл ирсэн үү?
-Шүүх хурал өчигдөр болж өндөрлөсөн. Шүүхийн шийдвэр хараахан ирээгүй байна. Ер нь Европын холбооны улс аливаа хэргийн шүүх хурлын тогтоолыг тэр дор нь танилцуулдаггүй.
-Хэдийгээр шүүхийн шийдвэр гарах бол. Шүүх хуралд манай талаас төлөөлөл оролцсон уу?
- Монгол Улсаас Шведэд суугаа манай Элчин сайдын яамнаас шүүх хуралд төлөөлөгч оролцсон. Мөн тус улсын Өмгөөлөгчийн холбооноос томилж өгсөн өмгөөлөгч С.Бат-Отгонд эрх зүйн туслалцаа үзүүлсэн байгаа. Шүүх хурлын тогтоол дор хаяад долоо хоногийн дараа гарах байх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ