“Цэнхэр залаа”-гийн 45 жилийн ойг тэмдэглэнэ

img

Хүмүүсийн сайн мэдэх цаг агаарын хөгжим буюу “Цэнхэр залаа” аялгуу энэ онд 45 жилийн ойтойгоо золгож байна. Уг бүтээлийг 20 насандаа туурвисан Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч С.Баатарсүх энэ сарын 30-ны өдөр “Цэнхэр залаа”-г бүтээснийхээ 45 жилийн ойд зориулан тоглолт хийхээр болжээ.

Төмөр замын дуу бүжгийн чуулгын тайзнаа болох уг тоглолтод “Цэнхэр залаа” аялгуунд “Чка өдөр” дууг хийж дуулсан “Камертон” болон “Харанга”, “Чингис хаан” хамтлаг, МУГЖ Э.Бүрнээбаяр, Х.Үнэнхүү, Г.Эрдэнэбат, ТЗДБЧ-ын дарга Д.Бямбажав нарын уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөх юм байна.

УГЗ, хөгжмийн зохиолч С.Баатарсүх нь урын сандаа 500 гаруй хөгжмийн бүтээл, 300 дуу, долоон симфони, дуурь, мюзиклийн уран бүтээлийг туурвижээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ