“Эх орон-Оюун санаа-Яруу найраг”-ийг 30 найрагч зорино
Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” яруу найргийн наадам энэ бямба, ням гарагт түүний төрсөн нутаг Сүхбаатар аймагт болно.
Дөрөв дэх жилдээ болж буй яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд шалгарч, шүлгээ унших яруу найрагчдыг нэрс тодорхой болжээ. Энэ удаагийн наадмын шүүгчээр утга зохиол судлаач, зохиолч П.Батхуяг, яруу найрагч Д.Ган-Очир нар ажиллах юм байна. Түүнчлэн наадмын үеэр уран уншлагын уралдаан, уншигч зохиолчдын уулзал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Хоёрдугаар шатанд тунаж үлдсэн 30 яруу найрагчийн нэрийг хүргэж байна. Тэд маргааш Сүхбаатар аймгийн зүг хүлгийн жолоо зална.
:: 1. Д.Сосорбарам
2. Л.Лхагвасүрэн
3. О.Цэнд-Аюуш
4. М.Наранболд
5. П.Гэрэлхүү
6. Б.Адьяабаясгалан
7. Н.Сэргэлэнбаатар
8. П.Уянга
9. Д.Амгаланзаяа
10. Т.Дарханхөвсгөл
11. Б.Ууганбаяр
12: Б.Жамбалдорж
13. А.Нарантунгалаг
14. Э.Ядамжав
15. А.Мөнхжин
16. н.Борхүүхэн
17. Т.Эрдэнэцогт
18. С.Отгончимэг
19. Л.Ганзул
20. Н.Оюунтуяа
21. Я.Баяраа
22. Н.Минжинсайхан
23. Б.Батсайхан
24. М.Мөнхтунгалаг
25. Б.Эвсүү
26. н.Алтанхуяг
27. н.Батбаяр
28. Ай.Төмөр-Очир
29. С.Начин
30. Ч.Энхтөр
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ