Д.Баттулга: Хог боловсруулах үйлдвэр баригдсан боловч ашиглагдаагүй

img

Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулахын тулд НИТХ-аас олон ажил хийж ирсэн. Үүний нэг нь нийслэл хотын хогны асуудлыг шийдвэрлэхээр санаачилсан “Азийн цагаан дагина”  нэртэй хогны ногоон уут юм. Гэвч энэ уут анх яригдсан цагаасаа хэл ам дагуулсаар ирсэн юм. Тэгвэл энэ сарын 19-нд буюу ирэх бямба гаригт нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны 33 мянган өрхөөс хогны уутыг үргэлжлүүлэн тараах нь зөв эсэх  гэсэн санал асуулга явуулахаар болжээ. НИТХ-ын дарга Д.Баттулгатай хогны ногоон уут болон “Ухаалаг Улаанбаатар” хотын талаар ярилцсанаа хүргэж байна.

5

-Хогны уутны асуудал их шүүмжлэл дагуулаад байгаа шүү дээ. 4.5 тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулах буюу сургууль, цэцэрлэг барих ёстой гэсэн саналыг иргэд гаргасан. Ямартай ч санал асуулга явуулах тов гарчээ. Энэ талаар тодруулаач?

-Үүн дээр бид нэг зүйлийг ойлгох ёстой. Хэвлэлийнхэн ч энэ асуудлыг зөв ойлгуулаарай. Хогон дээр хэмнэлт гаргахгүй. Хогон дээр хэмнэлт ярьж болохгүй. Энийг би хатуу хэлнэ. Өнөөдөр Улаанбаатар хот хоггүй л байх ёстой. Хогтой байвал үүнийг дагаад нийгмийн олон сөрөг үр дагавар үүсдэг. Халдварт өвчин гарна. Одоо ямар Пи-Ар гараад байна гэхээр энэ хогны 3- 4 тэрбум төгрөгөөр цэцэрлэг барьчихаач ээ гэж. Өөрөөр хэлбэл нэг ажлыг нурааж, нөгөө нэг хүмүүсийн хүсээд байгаа зүйлээр Пи-Ар хийгээд байна л даа. Бидны хувьд хогонд харин ч бага мөнгө зарцуулж байна гэж үзэж байгаа. Илүү их мөнгө зарцуулах ёстой. Хогон дээр хэмнэлт гэж ерөөсөө ярьж болохгүй. НИТХ өнгөрсөн жил хогны менежментийг баталсан. Гол утга санаа нь хог хаяж байгаа иргэн, аж ахуй нэгж хогоо цуглуулж, тодорхой уутанд хийж тавьж байгаасай гэсэн зорилгоор энэ менежментийг баталсан.Тэгэхгүйгээр  хэдэн байшингуудыг дунд хогны сав тавиад, гэр хорооллын хэдэн гудамжнуудын дунд нэг пункер тавиад тэндээ хогоо задгайгаар асгаад байх юм бол Улаанбаатар хотын хог замбараагүй болно. Ямар ч байсан айл өрх бүр боломжийнхоо хэрээр өөрийнхөө хогийг багцалж, нэг газар тавьж байх ёстой. Энэ үүднээс хогны уутны санаа гарч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлж байгаа юм шүү. сүүлийн үед хогны уутан дээр нилээн шүүмжлэл дагуулж байгаа. УИХ-ын дарга надад Баттулга аа, наад шийдвэрээ эргэж  хараач ээ гэсэн. Тодорхой албан тушаалтан, хэвлэл мэдээллийнхэн янз бүрийн асуудал дэвшүүлээд байгаа . Өнгөрөгч гуравдугаар сарын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр хогны уутны тараалт дээр нилээн санал шүүмжлэл өрнүүлсэний үндсэн дээр хогны уутыг цаашдаа тараах эсэх  дээр иргэдээсээ саналыг нь авахаар болж байна. Зарим хэсэг нь хогны уут тараах нь зөв гээд байдаг, зарим нь буруу гээд байдаг. Олонхоороо шийдье гээд иргэдээсээ санал авах гэж байна. Иргээдээс асуугаад тараах нь зөв гэвэл тараагаад явна. Үгүй гэвэл хогны уутны оронд ямар хоггүй болох механизм хэрэгтэй вэ гэдгийг яриад явая. Ямар ч л байсан бидний хувьд хот хоггүй байх ёстой. Хогийг айл өрх гэр дотроо багцалж бйаж гадагш гаргах өгөх ёстой.

5

-Дэлгүүр хоршооноос хог хийчих уут айл өрхөд хангалттай ирдэг. Дэлгүүрээс худалдан авсан тор нь ихдээд байхад хогны уут  нэмж өгсөн нь иргэдийг бухимдуулсан нэг асуудал. Ер нь амьдрал дээр гудамжинд яваа хүн халааснаасаа хогоо гаргаад хаячдаг бол айл өрхүүд хогоо гэрээсээ гаргаад шууд хяачихдаг байдал  ховорхон гэж бодох юм. Тиймээс хогнб уутаас илүү хог хаях цэг, хаясан хогийг ачиж байгаа эсэхэд хяналт тавихад анхаарлаа хандуулах нь чухал юм бишүү?

-Санал нэг байна. Ерөөсөө хогны уутыг тараагаад, иргэд хогоо багцлаад явж байна. Мэдээж гэр хороолол, байшин хороолол гэлгүй тодорхой хуваарийн дагуу хогоо авч байна. Энэ дээр нилээн хяналт, шахалт шаардлага хэрэгтэй л дээ. Ингэж чадахгүй байгаагаас хур хог үүсч байна. Тиймээс хог цуглуулахад хогны уутаа хэрэглэе л гэж зорьсон.  Харин тээвэрлэх асуудалд хяналтаа нилээн сайжруулах шаардлага бий.

5

-Тээвэрлэсэн хогийг боловсруулдаг газар байна уу?

-Өнөөдөр Улаанбаатар хотод хог боловсруулдаггүй шүү дээ. Хог боловсруулах  үйлдвэр баригдсан боловч ашиглагдаагүй. Тиймээс өнөөдөр хотын хогийг ландфилийн арга буюу булах арга хэрэглэн устгаж байгаа. Хогийг боловсруулах зорилгоор томоохон төсөл хэрэгжүүлж, баригдсан үйлдвэрүүд байдаг юм. Энийг цааш нь ярих гэхээр өмнөх  үе рүүгээ орчих гээд байна. Өнгөрсөн жилүүдэд төсөв мөнгө гаргаад баригдсан барилгуудыг  яаж ажиллуулах вэ гэдэг асуудал дээр хот нийлээн ажиллаж байгаа.

6

-Яагаад ажилуулах боломжгүй байгаа юм бол?

-Янз янзын шалтгаан бий. Техник, менежмент, хөрөнгө мөнгөний асуудал.

6

-Хог боловсруулах үйлдвэрт хичнээн төгрөг зарцуулсан байгаа вэ?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Өмнөх Засаг дарга н.Мөнхбаяраас асуувал сайн мэднэ.

6

-2020 он хүртэл хэрэгжүүлэх “Ухаалаг хот” хөтөлбөрийн төсөв, хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх вэ. Нийт хэдэн төгрөгийн хөрөнгө шаардагдах бол?

-“Ухаалаг хот” хөтөлбөр нийслэлийн иргэд төрийн үйлчилгээг яаж хүнд сурталгүй, хурдан, шуурхай  авдаг болох вэ гэсэн гол шалгууртай. Үүний төлөө ямар ажил хийхээ хот боловсруулж, бэлтгэлээ хангаад ажиллаж байна. “Ухаалаг хот” хөтөлбөрийн хүрээнд энэ жил 14,3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгасан байгаа. Өөрөөр хэлбэл, 2020 он гэж алсын юм ярьж байгаа ч 2016 онд хөтөлбөр яаж хэрэгжих вэ. 2016 он бол сонгуулийн жил энэ үед “Дижитал Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэн байна. Ингэхдээ программ хангамжийн асуудлыг хөгжүүлснээр иргэд заавал очилгүй байгаа газраасаа төрийн үйлчилгээ авдаг тэр системд шилжсэн байна. Энэ бол бидний тайлагнах гол үзүүлэлт, гол үр дүн. Цаашдаа 2015, 2016, 2017 онд ямар байх вэ гэдэг асуудлыг ярилцаж, хөтөлбөрийг хэрхэн үргэлжлүүлж хэдэн төгрөг тавигдах вэ гэдгийг 2015 оны 11 сард төсөв хэлэлцэхэд шийднэ. Төсвийг хэлэлцэхдээ дараагийн гурван жилийн төсвийн саналыг авахдаа шийдэх юм.

6

-Ухаалаг хотыг бий болгохын тулд төрийн албан хаагчдын бүтэц, зохион  байгуулалтад өөрчлөлт оруулах уу. Ухаалаг Улаанбаатарын төрийн албан хаагчид илүү ухаалаг болж байж иргэдэд үйлчлэх үү?

-Хөтөлбөрийн хүрээнд хамгийн түрүүнд Улаанбаатар хотын өнөөгийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай. Иргэд рүүгээ ойртсон, төрийн үйлчилгээг шуурхай болгосон тэр бүтэц рүү бид явах ёстой. Нуулгүй хэлэхэд, нийслэлийн бүтэц нүсэр байгаа. Бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөнө гэдэг нь  цомхотгоно гэсэн үг биш. Тухайн агентлаг, тамгын газрын бүтэц, үйлдвэрийн газрын ажиллаж байгаа хүмүүсийн ажил үүрэг нь тодорхой байх ёстой.  Тэр үүднээс бид бүтэц зохион багйуулалтаа өөрчлөх ёстой гэсэн үзэл баримталж байгаа.  Энэ асуудал өнөөдөр хөтөлбөр батлагдсанаар хийгдээд ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Ойрын хугацаанд маш хурдан хийнэ.

6

-Хотын дүрэмтэй болно гэсэн. Орон нутгаас шилжин ирэгсэд нэмэгдэж байна. Хотын иргэн  болоход нь энэ дүрэм боловсруулагдсан юм уу?

-Хотын дүрмийг боловсруулж дууссан. Одоо ИТХ батлах ёстой. Харамсалтай нь хотын дүрмийг хүссэн хэмжээгээр хийх гэхээр хэд хэдэн хууль дүрмийг зөрчих гээд байгаа юм. Тиймээс одоогийн байгаа хуулиндаа үндэслэж хотын дүрмээ боловсруулах, эсвэл одоогийн байгаа хуулиндаа тодорхой өөрчлөлт оруулаад хотын дүрмээ батлах гэсэн хоёр асуудал байна. Бид хоёр хувилбарын аль алинаар баталсан байгаа. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн хүн дуртай газраа амьдрах эрхтэй. Тэр хүний амьдрах орчинг төр нь бий болгох ёстой. Тйим учраас хот хөдпөөгийн ялгаа гаргаж ярьмааргүй байгаа юм.

6

-Эдийн засгийн хөгжлийн яамнаас нийслэлд баригдах авто замын ажлыг хариуцаж буй “Гудамж” төслийн хөрөнгийг өгөхгүй байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр энэ төсөл зогсоно гэсэн үг үү?

-“Гудамж” төслийн хувьд анх ярьж төлөвлөснөөрөө бол  13 уулзвар, 100 гаруй км замын ажлыг хэрэгжүүлнэ гэж оны эхэнд Эдийн засгийн хөгжлийн яам, Хотын захиргаа хоорондоо тохиролцож ярилцсан байсан. Сүүлийн үед чухам юу нь болохгүй байгаа нь бүү мэд  ч энэ гудамж төсөл Улаанбаатар хотод тодорхой хэмжээгээр хумигдаж байгаа. Энэ нь хөрөнгө мөнгө, Засгийн газрын асуудал байх. Анх төлөлвлөж байснаасаа хумигдаж 13 уулзварын ажил нь гурав болж, 100 гаруй км замын ажил 10 гаруй км болсон.

6

-Дүүргийн болоод нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нарт олгодог урамшууллын хэмжээ өссөн. Тухайлбал, дүүрэгт 5 сая, нийслэлд 10 сая төгрөг байсан урамшуулал өссөн гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Нэг хэсэг урамшуулал гэдэг асуудлаар улс төржлөө шүү дээ. Энэ асуудал чинь тодорхой хуультай юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль дээр Иргэдийн төлөөлөгч нарт урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээг ИТХ тогтооно гэж байдаг юм. Тэрийг хуулийн дагуу тогтоох ёстой. Энэ дагуу ямар асуудал яригдаж байна гэхээр төлөөлөгч нар өөрсдөө аваад хэрэглэчихдэг гэсэн ойлголт төрөөд байгаа юм. Гэтэл Иргэдийн төлөөлөгчдын урамшууллыг зарцуулах журам гэж байгаа. Энэ бол тухрайн Иргэдийн төлөөлөгч сонгогдсон тойрогтоо ажиллах, сонгогчдынхоо асуудлыг шийдэх мөнгө юм. Эргээд улирал бүр урамшууллынхаа мөнгөний зарцуулалтыг тайлагнадаг журамтай. Энэ бол нэр нь урамшуулал болохоос тойрогтоо ажиллахад зориулсан мөнгө гэдгийг ялгаж салгаж ойлгоорой.

6

-Энэ мөнгөний зарцууулалтад тавих хяналт ямар байдаг юм бэ. Дүүргийн иргэдийн төлөөлөгчид юунд зарцуулдаг юм бэ гэхээр ахмадуудаа хүлээж авсан гэж байсан.

-Тэр журмын дагуу л зарцуулагдана. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн урамшуулалын хяналтыг ажлын алба нь хариуцна. Хотынхыг ажлын алба нь хянана. Гол нь жил бүр Аудитын шалгалт орж байгаа шүү дээ.

6

-Урамшуулалын хэмжээг тогтоосон юм уу?

-Улиралд 10 сая.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лувсанпэрэнлэйданзан:
хотын хогийг боловсруулаад шатахуун үйлдвэрлэх герман технолгиор боловсруулсан төсөл байнаа түүнийг дэмжих үү?
2014-04-21
зочин:
хогны уутанд хог хийгээд гадаа тавихаар хүмүүс ирээд задлаад воон хог тарьдагийг яах бол ... уут гэж бөөн мөнгө гаргаад уутанд хийгээд орхиход тэрийг нь задлаад бүр их хог болно доо. хогны уутаар бизнес хийж байгаагаа далдлах гэж тайлбарлах шиг л болох юм даа хөөрхий ...
2014-04-18
xaxaxa:
nudiig ni har daa kkk ulsiin hurungunuuuuss mun ch ih *aaasan bh daaaaa yu ch hiiheees butsahgui nud shuuu
2014-04-18
хэмнэлт:
үр ашиггүй зүйл дээр хэмнэлт хэрэгтэй бүх зүйлд аривлан хэмнэлт, үр ашиг, аль болох бага зардлаар үр дүнд хүрэхийг ярих ёстой. хогны уут хэрэгтэй газраа хэрэгтэйл гэж тооцсон байх байранд байдаг өөрсдөө уутаа аваад хогоо хийгээд байгаа иргэдэд давхар тооцоогүй уут шахаж байх ямар хэрэгтэй юм. дэлгүүрээс юм авахдаа авсан уутаа хогийн савандаа ашиглаал болоод байгаа шүүдээ. тооцоогоо сайжруул, уут тарааснаар юу шийдэж нааштай үр дүнд хүрч байгаагаа иргэдэд тайлбарлах ёстой. наад уутанд зарцуулж байгаа татвар төлөгчидийн мөнгний үр ашгийг иргэд асуух, шаардах эрхтэй шүү
2014-04-18
negniihee:
negniihee hiisen zuiliig uneguidelh muu muuhai bolgoj haragduulah ni mongoliin yos uu? anusuud dandaa ingeh yum. urdnii hotiin dargiin uyed hiigdsen ch gesen naadah chin bidnii halaasnaas l garsan mongo shd ee. ene hotiig nam gedeg luivarchid udirdahaa bolimoor yumaa. hotiin irged dundaasaa neg hun songood yavchii l; daa. aliin bolgon anus mangar 2-iig harj hairan mongoo uren taran bolguulj baihav dee.
2014-04-18
unshigch:
buh torlin hog bolovsruulah uildver bari, daraan hogni utaa taraa!!!
2014-04-17
уутны мөнгөөрөө хогоо боловсруул:
хогийн цэг дээр ангилан ялгадаг хүмүүсээ амьдруулах орон байраар хангаад боловсруулж болох хуванцар%лаазаа мөнгө болгоод цаасны хогоороо усаа халааж наад хүмүүсээ устай болгооч
2014-04-17
sanal:
hogni uut taraana gdg chin nuguul belenchlel minii bodloor bol huuhdig bagaas l tsetserleg surguuli etseg eh ni helj zaaj uguh estoi bol u tomchuul bid nar uursduul huuhduuddee ulger ji*e boldog shuu dee
2014-04-17
erdenetiin zaluu:
hog haygdaliig bolowsrongui bolgoj tatan awah talaar shildeg sanaa bna
2014-04-17
erdenetiin zaluu:
nadad neg sanaa baina hamtarj ajillay gewel minii email rvv zahia bicheerei erdenee.monhoo@yahoo.com okey haana ch baihgvi henii ch bodoogvi shildeg sanaa shvv
2014-04-17
үүүүү:
хошны уут ухаалаг хот хоёр чинь зөрчилдөөд бна
2014-04-17
зочин:
зарим хэсэг нь хогны уут тараах нь зөв гээд байдаг, зарим нь буруу гээд байдаг. олонхоороо шийдье гээд иргэдээсээ санал авах гэж байна. иргээдээс асуугаад тараах нь зөв гэвэл тараагаад явна. ийм утгагүй зүйл ярьу болохгүй
2014-04-17
ariin xaalga:
avilgachid, ariin xaalgachid aixgyigeer gazar zardag xuuli bus boloxoor
2014-04-17
xcxz:
baliar hudalch arhichin,banzal
2014-04-17
зочин:
өмнөх засаг дарга н.мөнхбаярын мөнгө угаасан ажил байна гэж ойлголоо зөв үү
2014-04-17
зочин:
энэ 5 га газар зарна гэсэн зарыг хаагаачээ. газар зарах хуулиар хлриотой ш дээ ямар хашааны газар биш.
2014-04-17
zochin:
selbiin zuslangiinhan hogoo hayah gazargui bna. muuu heleed bgaa huuchin zasgiin ued shineeer barisan zasmal ehlehed hogiin tsegtei bsan um shuu. deerduuldeggui um aa gehed bitgii dorduulaach ee
2014-04-17