Ч.Бадрал олон улсын дууны уралдаанд II байр эзэлжээ

img

ОХУ-ын Липецк хотноо Надежда Обуховагийн нэрэмжит дуурийн залуу дуучдын Бүх оросын 6-р уралдаан энэ сарын 6-9-нд болжээ. Энэхүү Олон улсын уралдаанд ОХУ-ын хотууд, АНУ, Англи, Франц, Монгол, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Украин, Белорусь, Абхаз, Куба зэрэг улсын 217 дуучин оролцсон байна.

Английн Үндэсний дуурь болон Санкт-Петербургийн Марийн театрын гоцлол дуучид зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй энэ уралдаанд Монгол Улсаа төлөөлж Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн 2-р дамжааны оюутан Чулуунбаатарын Бадрал, Москвагийн Соёл урлагийн улсын их сургуулийн 5-р курсын оюутан Б.Монголхүү нар оролцсоноос Ч.Бадрал 2-р байр эзэлж диплом, мөнгөн шагналаар шагнуулжээ.

Тэрээр урьд нь  ЗХУ-ын Ардын жүжигчин А.П.Ивановын нэрэмжит Дуурийн дуу дуулаачдын Олон улсын 8-р уралдаанд оролцож Гран-При шагнал хүртэж байсан аж.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erdenehuu:
bayar hurgie uneheer mundag shu minii bagshiin shawi
2014-04-20
saruul:
bayar hurgye.amjilt husye.
2014-04-18
ахаас нь:
өшөө их амжилт дүү минь
2014-04-18