“Гэгээн муза”-д нэр дэвшигчид батламжаа гардлаа

img

Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн Муза” олон улсын наадам 11 жилдээ болох гэж байна. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол НЗДТГ, УДЭТ хамтран зохион байгуулж буй юм.

Өнөөдөр “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж байгаа уран бүтээлчдэд батламжийг нь гардуулан өглөө. Энэ жилийн наадамд “Драмын жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-ийн нийт 21 жүжгийн 80 гаруй уран бүтээлч өрсөлдөж байна.

6

Драмын жүжгийн төрөлд

УДЭТ-ын бүтээл “Кихот ноён”

“Х ТҮЦ” хамтлагийн бүтээл “Сэрүү хасын нууц”

“Black box” театрын бүтээл “Сандлууд”

Египетын “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл”

6

Дуулалт жүжгийн төрөлд

Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”

Дорнод аймгийн ХДТ-ын бүтээл “Ван хүний үр”

Увс аймгийн ХДТ-ын бүтээл “Ээрэн хүрээ”

“Классик мюзикл” продакшний бүтээл “Ромьео Жулетта”

ӨМӨЗО-ны Ордос үндэсний дуу бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатарын домог”

6

Хүүхдийн жүжгийн төрөлд

УДЭТ-ын бүтээл “Норовын намтар”

ҮДБЭЧ-ын бүтээл “Эрх цагаан унага”

Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин”

“Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг”

6

Нэг хүний жүжгийн төрөлд

“Тэнгэрийн аялгуу” /Монгол/

“Наташагийн мөрөөдөл” /Монгол/

“Солиорол” /Монгол/

“Бичлэг” /Монгол/

“Шүтээн гэмээр диван” /Монгол/

“Хүний дуу хоолой” /Тува/

“Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
ene naadam er n shudarga boldog ymuu?ehii n eceej tugalii n turaahgyi huvaagaad ugchihdug ym bna leeshd kkkk
2014-05-03
urlagt durtai:
hirsnuudiig hassan bna bilee. tegeheer ene udaa seruun hasiin nuutsad muzagiin granprig uguhuur tohirch de. ugui yadaj kihot niyond uguuseiduu
2014-04-19
odnoo:
tub aimgiin teatriig yaagaad darchihbaa...
2014-04-18
odnoo:
tub aimgiin teatriig yaagaad darchihbaa...
2014-04-18