Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцэв

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт АТГ, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, хууль, шүүхийн байгууллага, иргэний нийгэм, Азийн сан, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нээж, АТГ-ын судалгаа, шинжилгээний газрын дарга Д.Дуламсүрэн хөтөлбөрийн төслийг танилцууллаа.

фй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь бүрэн эрхийнхээ бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай үргэлжлүүлэн тэмцэх, хууль зөрчигчдөд нам, улс төр харгалзалгүйгээр ижил хариуцлага тооцож байх жишгийг хуульчлан тогтоож хэрэгжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болох, авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлж барагдуулах, авлига өгснөө хуулийн дагуу илчилсэн иргэнд ял шийтгэл оноохгүй байх бодлого баримтлах зэрэг зорилтыг тус тус дэвшүүлсэн билээ. Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэтгэл хийх зорилтыг тусгасан. Дээрх хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төсөл санаачлан боловсруулсан юм.

ы

Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, шударга, хариуцлагатай ил тод нийтийн албыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллаганы хяналт, хариуцлага үр ашгийг нэмэгдүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог дэмжих, чөлөөт, хараат бус хэвлэл, мэдээллийг хөгжүүлэх, мэргэшлийн ёс зүй, хариуцлагыг нь сайжрулах, авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх болон олон улсын хэмжээнд хамтран ажиллах зэрэг чиглэлүүдийг барихаар хөтөлбөрийн төсөлд тусгажээ. Уг хөтөлбөрийг зургаан жилээр, хоёр үе шаттай байхаар төлөвлөсөн бөгөөд эхний шатыг 2014-2017 онд, дараагийн шатыг 2018-2020 онд хэрэгжүүлэхээр тусгасан юм байна.

йы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хахаха:
энэ нэг тавиул нөхөр их юм үзэх байхдаа зайлуул
2014-04-18
ццццццц:
атг-ынхан гурилын хулгайчийн гуяа нь цагаан гэж хэлсэнээр гуяа цагаан хүмүүсийг яагаад шалгадаггүй юм бэ. м.энхболд, жунай, барсболд, х.баттулга, сү.батболд гээд олон түмэнд илэрхий болсон хүмүүс зүгээр яваад байх юм. тэдний захиалга гүйцэтгэсн хүмүүс шорон шаачихаад байгаам биш үү
2014-04-18
сансар:
улс төрийн захиалгаар ажилладаг. элбэгээ,женко нарын улс төрийн даалгавар гүйцэтгэж байгаад хэлмэгдэв дээ. хэцүү албан тушаал даа. өмнөх 2 дарга яалаа. улс төрчид хайрлахгүй. элбэгээ уул уруудаад явж байгаа, женко ан,ман 2-т ад үзэгдээд эхэлчихсэн. жирийн хүмүүсийг бүгдийг нь барина гэж байхгүй. олиоч матаач хүн хорлох гэсэн амьтасын захиалга биелүүлж улсын төсвийн мөнгийг цацаж болохгүй. тэр мэдээлэгчдийг өөрийг нь шалгаж ямар шалтгаантайг нь мэдэх ёстой. голдуу мөнгө салгах гэхээр нь өхгүй бол шантаажилдаг төрийн бус байгууллагууд, хүн хог болсон амьтадын даалгавар гүйцэтгэх юм уу, улс төрчийн даалгавраар ажиллавал нэр хүнд юу ч үгүй болох нь. дээр нь юм хийх гэж зүтгэж байгаа төрийн болон бизнесийн ажилтангуудын зоригийг мохоох урамыг хугалах, албан ажилд саад тотгор үзүүлэн дуудан чирэгдүүлэх, зүйл ангиар далайлган учир мэдэхгүй хүмүүсийг айлгах явдал их байна гэсэн яриа гадуур их явж байгаа. энэ явсаар нэг өдөр татан буулгах юмуу цомохтгох шалтаг болж авилгатай тэмцсэнч юмгүй болчих вий гэсэн олон түмний болгоомжлол ч байна. бүгд нэг гараанаас задгай үед өмчтэй болох гэж оролдсон овсгоо самбаатай бүх хүнийг шоронд хийлтэй биш. хохиролыг нь төлүүлж шудрага ёс тогтоодог газар л болгомоор байна. эдийн засгийн хэрэгийг хүнийг нь хориход биш хохиролыг нь төлүүлэх боломж олгох нөхцлийг бүрдүүлэхэд баймаар юм. хөрөнгөтнүүд анхны 1000 долларыг хулгайлсан байдаг гэсэн хэлц үг бий. манайд иймэрхүүл байсаншдээ. женько энэ тэр гээд олон үйлдвэр авсан хүмүүс сөхвөл хууль зөрчсөн нь мэдээж.
2014-04-18
zochin:
elbegee ch saihan shoowuudah um daa hiih um aa ch olj baigaa um shvv vr dvn ni haan bn aa harin bvr ulam nariisaad baigaa um bishvv
2014-04-18