
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 09. Сугар гариг. Билгийн тооллын 14. Зургаан цагаан мэнгэтэй, шар нохой өдөр. Өдрийн наран 08.41 цагт мандан 17.09 цагт жаргана.
Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг гэсгээх, хүүхэд үрчлэн авах, тангараг цуцлах зэрэг үйлнээ сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад эд мал арвижина.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ