Соёлыг сэхээх төсөл

img

Баруун хязгаарын нэгэн суманд ү-амана /yamaha/ хөгжим бас үндэсний хөгжмийн зэмсэг, аль соц үеэс үлдсэн бүжгийн хэдэн дээл, хоншоор нь эргэсэн цагаан гутал зэргийг өөр дээрээ данслуулж манасан нэг эр байх. Сумынхан түүнийг клубийн Жамаа гэх бол хүүхдүүд Жамаа багш гэнэ. Соёл урлагийн дунд сургуулийг дүүргэж баяан хөгжимтэй, баян сэтгэлтэй энэ сумандаа ирэхэд тэр ердөө 21 настай байсан. Сумынхан бүжиглэнэ гэж сүнгэнүүлнэ, дуулна ч  гэж цуурайтуулна. Төвөөс байсхийгээд л урлагийн бригад ирж заавар зөвлөгөө өгч кино фондыг нь шинэчилж өгнө. Аймгаас шинэ кино ирсэн  7 хоногт Жамаа өөрөө кино хийчихсэн юм шиг  маадгар, клубт нь ч хүн пиг.

өөө

Дээхэн клубийн эрхлэгчийн талаарх нэг ийм хөрөг нийтлэлийг уншиж урлагт чин сэтгэлээ амьдралаа өгч, буйд газар баяан хөгжмөө дарсаар өтөлсөн буурлыг хүндлэх бахдах сэтгэл төрж байлаа. 30 жил сумынхаа клубийг тордож амийг нь тасалчихгүй явсаар насанд суухын өмнө арай гэж амжиж Соёлын тэргүүний цол тэмдгээ авч, Алтан гадас авсан мэт найр хийж, нулимс дусааж суусан гэдэг.

Сумдаар хээлсэн Монголын соёл урлагийн үйл ажиллагааны салбар бүтэц мөн адил аймаг сумаа дагасан нэгжийн зохион байгуулалттай. Төвлөрсөн удирдлага нь хуучны Соёлын яам. Тухайн үедээ үзэл сурталчилсан үйл ажиллагаа явуулах нь түлхүү байсан ч ардын авьяастанг төрүүлж,  урлагийн хүмүүжлийг төлөвшүүлэх үүргээ сайн биелүүлж байсан байдаг.

өө

1960-аад оны үед соёлын довтолгоо Монгол Улсад өрнөж, Улаанбаатар хот, аймаг, сум, нэгдэл гээд газар бүхэн соёлын үр түгээх компанит ажил өрнөж байж. Энэхүү соёлын довтолгооны хаялгаар хот, аймаг, сум, бригадад соёлын төв, клубууд баригдсан. Монгол орны нэгж бүрт урлагийн тайз бий болж олон нийтийг нийтийн бүжгээр ойртон нэгдүүлж, агуу кино урлагаар ертөнцийг танилцуулсан байдаг. Улсын соёлын хорооноос гэнэтийн шалгалт явдаг байсан тул соёлын төв, клубийн эрхлэгч нар ажил үүргээ ягштал биелүүлдэг байснаас гадна долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд үдэшлэг зохион байгуулж, даваагаас баасан гариг хүртэл кино гаргадаг байжээ.

өө

Хожмоо энэ соёлын төвүүд улстөрчдийн олныг цуглуулж, сурталчилгаагаа явуулах үед л амь ордог, бусад үед сайн дурын хэдэн хүн орж гарч хөлхсөн эзэнгүй байшингууд болсон. 1990-ээд оны байдлаар манай улсад мэргэжлийн 28, хувийн хэвшлийн урлагийн тодотголтой 12 байгууллага, орон нутаг болон төвийн музей 48, сум, дүүргийн 330 соёлын төв байдаг гэсэн тоо гарч байж. Хөдөөгийн соёл урлагийн байгууллагад 2000 гаруй хүн ажиллаж, орон нутгийн иргэдэд соёл урлагийн үйлчилгээг үзүүлдэг гэж мэдээлэгдэж байж.

өөө

Сонгуулийн хаялгаар жил бүр сумын клубуудын дээвэр тааз засах, будах мөнгө гээгдэхгүй төсөвт сууна. Эрхэм гишүүд эргээд нэр дэвшихээр очиж уулзалтаа хийхэд дээрээс нь шавар нь унаж хувцсыг нь шохойдоод байхааргүй байлгахаа мэдэхтэйгээ. Тэгээд тайлангаа тавихдаа “жишээ нь энэ клубээ засуулах мөнгийг би чинь төсөвт суулгах гэж ёстой янзын ажиллаж байгаа юм чинь... “ гэж ярихад л хүмүүсийн сэтгэлд юм хийсэн оргиод явчихна. Энэ талаасаа 60-аад жил болсон ч байнга засвар тордлого авсаар клубийн байр нурж унаагүй өдий хүрсэн. Харин түүн дотор соёлыг түгээгч нар клубийн эрхлэгч,  боловсон хүчний асуудалд тавьсан бодлого нь тэртээ хаягдаж төсөв нь  тэг заасаар уджээ. Тэднийг төсвөөс хуваарилсан   хэдхэн төгрөгөөр гол зогоох төдий байлгах бус соёлын идэвхтэй үйл ажиллагаа явуулах хөрөнгө мөнгө бодлогоор дэмжих цаг болсон санагдана. Улс орон нэг хэсэг шилжилтийн үед байна, юун соёл урлаг манатай гэж байсан үе ард үлдэж, энэ зэрэгт хаячих мөнгөтэй том төсөвтэй болсон.

өөө

Сэтгэлээрээ л зүтгэж явна гэсэн үгтэй сүрхий уудаг болчихсон клубийн эрхлэгчид хөдөөд олширч , ажилтай хэрнээ ажилгүйн халамж мэт цалин авч сэтгэл гундуу явах нь ердийн дүр зураг болсон. Аймгийн төв бол мэдээж арай өөр. Мэргэжлийн баг дуучид жүжигчидтэй . Ядаж л зохиолын дуучид цувж ирж, дуулж хөгжөөчихөөд байдаг болсон.

өөө

Урлагийн салбарын уран бүтээлчид Барилгачдын талбайд тайван жагсаал хийжээ.  Төр боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалинг нэмэх шийдвэр гаргасан хэрнээ өнөөх сэтгэлээрээ зүтгээд байдаг урлагийн салбарын ажилчдын цалинг нэмсэнгүй үлдээчихэж. Бухимдсан уран бүтээлчид жагсахад  хүрчээ. Уран бүтээлчид авьяас билэг,  сэтгэл зүтгэлдээ дулдуйдаж амьдралаа авч явах гэж хичээж байгаа ч тэд уурхайн эзэд биш болохоор энэ үнийн өсөлтийг дагаж дийлэхээ больж байгаа нь үнэн. Цалин тэтгэлгийг нь нэмэх нь зүй ёсны хэрэг.

өө

Жагсаалын үеэр салбарын яамны дэд сайдын мэдэгдсэнээр бол ССАЖЯ-ныхан  энэ зун 365 сумын соёлын төвөө эргэж тойрох юм байна. 1990-ээд оноос орхигдсон гэж үзвэл 25 жилийн дараа төрөөс хөдөө сумдын уран бүтээлчдээ эргэж очих гэж байгаа юм байна. Хоосон амлалт, хоёр шил архи, сэтгэл заслаар  өнөө хэдэн эрхлэгчээ доргиосоор хөдөөгөөр тойрон аялал амралт хийгээд  ирэхгүй гэж найдаж байна. Хөдөөгийн соёлын төв  нэгжүүд  хойшид яаж ажиллаж, хэрхэн оршин тогтнох вэ гэдгийг сайтар ойлгосон дүгнэлт,  судалгаатай ирж энэ цаг үед нийцсэн соёлын нэгэн шинэ бодлого төлөвлөлт гаргана гэж найдъя.

өөө

Өнгөрсөн жил  ССАЖЯ-наас  соёлын төвүүдийг засах “дээвэр” төсөл хэрэгжүүлсэн талаар дэд сайд нь мэдэгдсэн байна лээ. Одоо соёлын төвүүдийг “соёлын төв” болгох, тэнд байх уран бүтээлчдийг сэхээх төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй болсон байна. Сумын клубт шинэ хөгжим бус шинэ бодлого түүнийг даган хөдөөг зүглэх уран бүтээлчид хэрэгтэй байгаа.

өөө

Пүрэвжавын Баярхүү /тоймч/ 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өбхбөх:
богдын музейгээ авраач ээ,, яяяаамаа...
2014-04-21
зочин :
соёлын яам ажлаа хиймээр байна.бүх л салбарууд нь болохоо байсан бна. худлаа ажил хийж буй дүр эсгэхээ болимоор.
2014-04-21
ter nuhur :
kkk iim yum oilgohgui bol uunees hoish buur ch oilgohgui gudmand suugaad gutal tosol tolgoi chini ajillahgui amar sh dee
2014-04-20
saihan sanaa bna :
odoo tusul geheer l tsaana ni tuuniig dagaad uur yamar negen muu urshig bgaa daa gh setgehui suuj dee ugui dee l tusul geed mungu tonshih ni dee zolignuu l gesen bodol turuh yum materiallag ertuntsiin hujil ni hund yu ugch bna ter dundaa nuudelchin humuust teheer sumiin soyliin tuvuudiig tusluur bish hariutsah yamnii udur tutam anhaarah undsen ajil uuregt hamaaruulj ugmuur yum niit massiig urlagaar humuujuuleh sumiin soyliin tuvuuded hurungu hayhad uguidee idej bgaa humuus buuria sahij uldsen heregtei humuus yumdaa
2014-04-20
zochin:
unh*d oilgosongui.
2014-04-19