С.Мөнхбат аварга дахин түрүүллээ

img

Арслан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Уг барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 хүчит бөх зодоглосноос Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат түрүүллээ.

 Төв аймгийн Баянхангай сумын харьяат Хилчин спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, Хөтөлийн цемент шохой ХК-ний бөх улсын гарьд Б.Гончигдамба, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээ, Алтай констракшний бөх улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар үлдсэн.

Өнгөрөгч жилийн уг барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэж байсан юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

halh:
halh avarga turuullee.
2014-04-22
nutag:
uvs aimgiin tsagaanhairhan sumiin uuguul avarga
2014-04-21
жужужу:
аваргадаа баяр хүргье сайхан барилдаж ард түмнээ баярлуулж байгаад амжилт
2014-04-21
irgen:
zuitee suulin uen barildaand togtmol barildaj ard tumnee baerluulj baigaa avarga hun manlailj ulgerlel bolj baih estoi
2014-04-21
aaaa:
avarga hun avargal bdgin bna amjilt husie
2014-04-21