"Хүүхэд буруугүй"
НҮБ-ийн хүүхдийн сан "Хүүхдийн төлөө үндэсний газар хүүхдийн эрхийг хамгаалах, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хүчирхийлэлийг эсэргүүцсэн монголын рок, попын үе, үеийн уран бүтээлчид дуу хоолойгоо нэгтгэжээ.
Дууны шүлгийг яруу найрагч СГЗ Ү. Хүрэлбаатар бичиж “Никитон" хамтлагийн дуучин МУУГЗ Б.Батчулуун аялгууг нь зохиосон байна. Бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан үрст минь ямар ч буруу байхгүй. Гэтэл тэднийг хар бараан амьдрал, хүчирхийлэл хүрээлсээр байгаа. Тийм ч учраас хиргүй тунгалаг бяцхан ертөнцийн төлөө тэдний дуу хоолой болж Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, “Никитоны” Бачка, дуучин Агиймаа, Маралжингоо, “Extacy” хамтлаг, Тэнүүн, Нацагаа зэрэг уран бүтээлчид болон Монголын Хүүхдийн Ордны найрал дуучид хамтран “Хүүхэд буруугүй” дууг дуулан дүрсжүүлсэн юм.
Мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын суурин төлөөлөгч Мухамед Али PRO SOUNDS студид зочлон хөтөлбөрийн талаар санал солилцжээ.. Мөн энэ үеэр хүүхдийн хүчирхийллийн эсрэг аяныг дэмжин ажиллаж буй "Pro Sounds" студийн захирал, гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгт НҮБ-ын сертификатыг гардуулсан юм.
,
Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг жил бүрийн эх үрсийн баяраар бяцхан үрсдээ зориулан бие даасан тоглолтоо хүргэхийн зэрэгцээ гурван жил дарааллан хүүхдийн төлөө хандивын тоглолтоо хийсэн билээ. Тэрээр Эх нялхасын төвд амьсгалын замын дутмагшилтай хүүхүүдэд зориулсан аппарат бэлэглэсэн бол 13 настай н.Ариунсан охины эмчилгээний зардлыг цуглуулах хандивын тоглолтыг зохион байгуулж амьдрах итгэл, баяр, баясалыг бяцхан хүүхдүүдэд бэлэглэхээр уран бүтээлч, эх хүнийхээ хувьд гар бие оролцож ирсэн.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ