Өндөр төвшний хуралдаан дээр Л.Гансүх үг хэллээ

img

Өмнөд Африкийн Дурбан хотноо эхэлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын Өндөр төвшний хуралдааны нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн үгэндээ өнгөрсөн онд Мексик улсын Канкун хотноо тохиролцсон амлалтуудаа биелүүлэх, хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, түүнд дасан зохицох, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх арга хэмжээнд зориулсан “Уур амьсгалын ногоон сан”-гийн үйл ажиллагааг Дурбан хотноо эхлүүлэхийг нийт гишүүн оронд хандан уриалж, уг санд шаардлагатай хөрөнгө босгох талаар өндөр хөгжилтэй идэвх санаачилгатай ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын ажиллагаа 12 дугаар сарын 9-ний өдөр өндөрлөж, хоёр долоо хоногийн турш явагдсан яриа хэлэлцээний дүнгээр олон чухал бармт бичиг батлан гаргахаар төлөвлөж байна. Мөн НҮБ-ын бага хурлын Өндөр төвшний хуралдаан дээр БОАЖ-ын сайд Л.Гансүх үг хэллээ. Тэрбээр Дурбаны бага хурал хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн механизм бүрдүүлэх зэрэг олон чухал асуудлаар тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэж буйгаа сайд Л.Гансүх хэлсэн үгэндээ илэрхийлэв. Эдгээр асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх нь уур амьсгалын өөрчлөлт илүү эрчимтэй ажиглагдаж, үр дагавар нь илт мэдрэгдэж эхлээд байгаа Монгол орны хувьд нэн чухал ач холбогдолтой болохыг ч онцлон тэмдэглэв. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар гарах аливаа бичиг баримтад уур амьсгалын өөрчлөлтөд илүү эмзэг, өртөмтгий, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын онцлог нөхцөл байдлыг тусгах шаардлагатай байгааг Монгол Улсын БОАЖ-ын сайд тэмдэглэлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

E BURXAN MINI YU YARSANIIG NI TAL NI CH BOLOV OILGOSON L BGAASAI.
2011-12-09