Эрдэнэмандалын багш нар мөнгөн медаль хүртжээ
Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, “Монгол Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны нэрэмжит цомын төлөө гар бөмбөг болон теннисний тэмцээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын III сургуулийн багш нар түрүүлж цом, мөнгөн шагналын эзэд боллоо.
ыя
Тус аймгийн бүх шатны сургуулиудын багш нарын дунд зохиогдсон гар бөмбөгийн тэмцээнд удаах байрыг Эрдэнэмандал сум, III байрыг Хотонт сумын багш нар эзэллээ. Теннисний эрэгтэйчүүдийн тэргүүн байрыг “Гурван тамир“ дээд сургуулийн багш н. Батболд, эмэгтэйчүүдийн тэргүүн байрыг Хас тамир клубын багш н. Нарангуа нар тус тус эзэлжээ.
ы
Шагналыг БНХАУ-аас Монгл Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайдын зөвлөх Ян Чин Дун тэргүүтэй төлөөлөгчид болон аймгийн БСГ-ын дарга А.Амгаланбаатар, гар бөмбөгийн холбооны тэргүүн Р.Цэрэннадмид нар гардуулсан байна.
ы
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ