Прокурорын хороо дүрмээ баталлаа
Монголын Хуульчдын холбооны Прокурорын хорооны анхдугаар хурал өчигдөр онлайн системээр улсын хэмжээнд болж, 2014 оны 04-р сарын 21-ний өдөр онлайн системээр улсын хэмжээнд болж “Прокурор хорооны дүрэм-ийг нээлттэйгээр хэлэлцэн баталлаа.
Уг хуралд Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх, Прокурорын хорооны удирдах зөвлөлийн гишүүд, улс, аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудад ажиллаж байгаа нийт прокурорын төлөөлөл хамрагдсан. Тодруулбал, анхдугаар хуралд 484 прокурор оролцохоос 384 прокурор буюу нийт прокурорын 85 хувь нь оролцлоо.
Хурлын явцад Прокурорын хорооны дүрмийн төслийн талаар онлайн системээр нээлттэй санал хураалт явуулахад оролцвол зохих 381 прокуророос 372 прокурор дүрмийг батлах санал гаргаснаар Прокурорын хорооны дүрэм, анхдугаар тогтоолыг баталжээ. Хуралдаанд оролцогчид “энэхүү хурлаар хэлэлцэж буй асуудал нь Прокурорын хорооны гишүүдийн үүрэг хариуцлага, шинэчлэлд бодит нөлөө үзүүлсэн алхам болох учиртай” гэдгийг хэлж байв.
Прокурорын хороо нь Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуульд заасан сайн дурын 13 хорооны нэг юм. Уг хуульд заасны дагуу Прокурорын хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр 12 прокурор сонгогдон ажиллаж байгаа ба хорооны гишүүнээр улсын хэмжээнд ажиллаж байгаа 465 прокурор бүртгэгдсэн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ