Боловсролын бодлого ба боловсрол судлалын талаар сайд, багш хоёрын нүүр тулаагүй ярилцлага

img

 

Орчин үед судалгаанд суурилсан боловсролын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийг дэлхийн түвшинд чухалчлах болж байна. Боловсрол, сургалтын асуудлаар бодлогын түвшинд гарсан шийдвэр нь эцсийн бүлэгт сургууль, хичээлийн түвшинд хэрэгждэг. Ийм учраас ялангуяа бага, дунд боловсролын салбарын түвшинд гарч буй шийдвэрүүд болон  боловсрол судлалын орчин цагийн онол үзэл баримтлалыг жиших боломж боловсролын салбарын хамт олонд нээлттэй байж, санал бодлоо солилцон  хамтран ажиллах нь маш чухал юм.

5

Сүүлийн жилүүдэд Н.Болормаа сайдын үед 6 настай хүүхэд, Ё.Отгонбаяр сайдын үед зөвхөн Кембрижийн стандарт (гэхдээ боловсролын стандарт ба сургалтын хөтөлбөрийн судалгаанд Кембрижийн стандарт, Кембрижийн хөтөлбөр гэдэг нэр томъёо байхгүй) гэдэг сэдэв бага, дунд боловсролын салбарт түлхүү яригдсан. Ер нь бага, дунд боловсролын салбарыг бүхэлд нь хамарсан бодлого, стратегийн гол асуудлуудын талаар сайд хүн өөрөө бие даан санал бодлоо илэрхийлсэн ярилцлага, нийтлэл ерөнхийдөө ховор байдаг юм.

6

БШУ-ны сайд Л.Гантөмөр сонин хэвлэл, сайтад өгсөн ярилцлагадаа боловсролын салбарт ямар асуудлуудыг дэвшүүлэн тавьж байгаа, үүний учир утга нь юу болох талаар нэлээд өргөн хүрээнд санал бодлоо илэрхийлсэн байдаг. Бага дунд боловсролын бодлогын хүрээнд "Зөв Монгол хүүхэд, хүүхэд бүрийг хөгжүүлэх, ном, авъяас" гэсэн үгээр илэрхийлэгдэж буй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна гэж ойлгож байгаа.

.

Багш миний бие хүүхдийн хөгжилтэй холбоотой асуудлаар сайдын ярилцлагуудыг шүүрдэж, түүний үг өгүүлбэрээр илэрхийлэгдэж байгаа утга санаа болон энэ асуудлыг орчин цагийн боловсрол судлалын онол, үзэл баримтлалтай харьцуулан судалж, өөрийн ойлголт, төсөөллөө бас илэрхийлэхээр шийдлээ. Үүнийг сайд ба судлаач багшийн нүүр тулаагүй ярилцлага гэж үзэж болно. Бага, дунд боловсролын салбарт ажиллаж байгаа багш, судлаачид хэн ч гэсэн өөрт ногдсон ажил үүргийн хүрээнд өөрийн мэдлэг, чадвар хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан ийм харьцуулалтыг хийж л байдаг шүү дээ. Би тэдний л нэг юм. Гэхдээ боловсролын салбарт байдаг бэрхшээлтэй асуудлуудын нэг нь боловсролын бодлогын түвшинд шийдвэр гаргагчид, боловсрол судлаачид, багш нар гэсэн боловсролын салбарын өөр, өөр түвшинд ажилладаг гурван гол бүлэг хүмүүс нэг зүйл, нэг санааг гурван өөр хэлээр илэрхийлдэг нь зохих бэрхшээлд хүргэдэг талаар судлаачид байнга тэмдэглэж байдгийг анхаарах нь зүйтэй байх.

.

БШУ-ны Сайд Л.Гантөмөр:

“Үнэндээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого Л.Гантөмөртэй хамт дуусна гэсэн айдас олон багшид бий. Гэхдээ энэ санаа зөвхөн минийх биш учраас ийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэдэг дэлхий дахины зорилго болсон цоо шинэ боловсролын философи юм.”

"Хүүхэд бүрийг хөгжүүлэх ажил Л.Гантөмөрөөр дуусах вий гэсэн айдас бий" (2014.03.28  Vip76.mn)

:

Бурмаа багш:

Зарим хүн “хүүхэд бүрийг хөгжүүлнэ” гэж хэлэх нь буруу гэж үздэг. Миний бодлоор бол бодлогын түвшинд ингэж хэлж байж л хүүхдийн хөгжилд оролцох ёстой бүх субьектуудын анхаарлыг татаж, тэдний хүлээх хариуцлагыг тодруулж, нэг цэгт зангидах ёстой байх.  Багш, сургуулийн удирдах ажилтнууд, эцэг эх, олон нийт, байгууллагууд бүгд тус бүрдээ хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө юуг, яаж хийхээ бодож,  төлөвлөн, улмаар үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага гардаг.

.

Харин хүүхдийг гаднаас нь удирдаж хөгжүүлдэг юм уу, эсвэл хүүхдэд өөрт нь хөгжих боломж байдаг юм уу гэдэг бол боловсролын онолын асуудал. Хүний хөгжлийг тайлбарладаг онолын үзэл баримтлалуудад хүнийг хөгжүүлдэг гол механизм нь суралцахуй гэж үздэг. Хүн сурах үйл ажиллагааг явуулж байж л хөгжинө. Тэгвэл хүүхэд өмнө нь сурч л байсан, одоо ч сурч л байна, цаашдаа ч сурах болно. Энд шинэ зүйл юу байна вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хариулт нь сурах гэдгийн дор юуг ойлгож байгаа, юуг яаж сурах, үүний учир шалтгаан нь юу болох тухайд л байгаа юм.

.

Шинэ зууны хөгжлийн онцлог, энэхүү хөгжлийг авч явах ирээдүйн иргэдийн мэдлэг, чадварт тавигдах шаардлагатай уялдан суралтын зангилаа асуудал болох "Багш яаж багшлах",  "Сурагч яаж сурах"-ын хувьд эрэмбэ өөрчлөгдөж, эхлээд хүүхэд яаж сурч, хэрхэн хөгждөг зүй тогтолыг илрүүлээд, дараа нь тэр зүй тогтолд нийцүүлэн багш хэрхэн сургах, багшлах тухай асуудал тавигдах болсон. Улмаар энэ асуудлын  хариулт болж боловсролын философи, суралцахуйг тайлбарладаг онол үзэл баримтлалд өөрчлөлт гарах  болсон юм.

.

Үргэлжлэл нь маргааш...

Проф.Док. Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

vсудлаач:
22011 онд билүү дээ кембириж сөхөгдөх үед үндэсний шуудан сонинд стандарт санаачлагчид мөнхжаргал,лувсандорж нар яамыг мэтгэлцээнд урьсан байсан.урьхаас ч өөр аргагүй л дээ. дэлхий нийтээрээ хөгжлийн онол, ардчиллын боловсрол дэвшүүлэн тавьж эхлэхэд ангиличууд сандарч боловсролоор хоцрогдсон оронд дэлгэрүүлэх санал гаргаж манайхан давхар цалин авахаа бодож 30 тэрбум төсөвлөж билээ.эрдэнэчимэг дарга их улайрсан.тодорхой шинжлэх ухааны хэрэглээний асуудал байсан л даа.үр дүнгээ тайлагнах биз.үүнийг яам одоо хүндэлж байгаа бололтойййй.
2014-04-23
kkkзочин:
аль ч яамныхан яг адилхан. энд тэндхийн туршлага судлаад хэрэгжүүлнэ гэж бодохын. гэтэл тэрийгээ ч судлаж чадаагүй байж нэг 2 удаа аялангаа үзсэнээ хэрэгжүүлэх гээд зүтгэдэг. гэтэл монгол гэдэг өөрөө тэр ертөнцөөс чинь өөр юм байгаа биз дээ. ядаж монгол хүн монгол хүүхэд гэдэг англи чуудаас тэр хятадаас тайландаас өөр бодол сэтгэлгээтэй өөр орчинд төрж өссөн баймаар юм. гадны юмыг нэг хараад хуулах гээд дайрдаг. яаманд үнэндээ ямарч монгол сэтгэлгээгүй гадаадад мастер үсрээд хийсэн хүүхдүүд ажилладаг байхаа. ямар нэг юм хийх гэж байгаа бол бодлгоын түвшинд хэрэгжүүлэх гэж байгаа бол ядаж доод шатныхаа удирдах ажилтангуудад танилцуулж чуулчихаад, цааш нь доод ажилтан ажилчдаас нь санал авчихаад хэрэгжүүлэх ёстой гэж санадаг. дарга, цэргээс хүртэл шаал өөр санал гардаг юм. туршлага үнэндээ дутуу байдаг даа. яамны 1 нөхрийн толгойгоор монголын бодлого хэрэгжээд байхаар үнэндээ өрөвдмөөрөө. яаж монголчууд хөгжих юм бэ. тэрийг чинь хэлэцдэг мэргэжлийн зөвлөлөс эхлээд арай өөр ажилламаар санагдах юмаа
2014-04-23
19001973:
эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-04-22
19001973:
эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-04-22
19001973:
эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-04-22
19001973:
эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-04-22
19001973:
эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-04-22
19001973:
эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-04-22
19001973:
эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-04-22
19001973:
эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-04-22
багш:
хүүхэд бүрийн хөгжлийн төлөө санаа оройтсон ч гэсэн олж дэвшүүлж байгаа нь сайхан.мэргэжлийн сайд нар чадаагүй шүү дээ. стандартад ч гэсэн тусгалаа олоогүй байсан. харин яаж? гэдгийг одоо ярилцах ёстой.энэ эрдэмтэн эрхбиш тэр суралцахуйн шинэ онолоо гаргаж тавих байлгүй.бид яам хаашаа зална тийшээ л чиглэж ирсэн.бие дааж унших судлах зав, амьдралын нөхцөл ч байхгүй.үхэр тэрэг унаснаа одоо л ойлгож байна.
2014-04-22
zochin:
ta ter suraltsakhuig taibarladag uzel onoloo gargaj tavikhigui khooson yum yariad khereggui bakhaa. bolovsroldoo sanaa zovj baigaa erdemtenii khuvid khamgiin gol ni odoo yakh yuostoi ve gedgee negent asuudal sokhson khunii khuvid yarikh kheregtei.bolovsroliin standartiig ta devshuulsen.odoo khuchingui bolokh shiv dee.ingekh yostoi baisan uu.yakh baisan yum ve.ene zaluust akhmad khunii khuvid tuslakh ni zov shuu.
2014-04-22
г.гомбожав:
боловсролын тогтолцооны гажуудал боловсрол судлалын үндсэн ойлголтуудын төөрөгдлөөс үүдэлтэй олон жил үргэлжилж ирсэн, одоо ч түүнийгээ хадгалах шинжтэй.яам, эрдэмтэд, багш нарын хооронд зөрөө бий. өөрсдөө ойлгохгүй байж багш нарын санал, онол сонсохгүй тулгана.яг үнэндээ багш нарыг үхэр тэргээр саранд аялж > мэтээр мунхруулж, семинарлаж ирсэн.одоо ч хэвээрээ.бурмаа маш зөв асуудал сөхөж гоё логиктой бичиж байнаа.энэ асуудлыг олон хувилбараар сөхөж, шийд гаргаж, багш нараа сэнхрүүлэх цаг болсон.баяртай хүлээж авлаа.амжилт хүсье.
2014-04-22
amarsaikhan :
hi burmaa bag* tanii bie sain uu saikhan havarjij bn uu tanii heldeg zov shvv 10-n jiliin surguuliudiin zahirluudiig jaahan vum unshuulmaar bn aa bas menejervvdiig
2014-04-22
amarsaikhan :
hi burmaa bag* tanii bie sain uu saikhan havarjij bn uu tanii heldeg zov shvv 10-n jiliin surguuliudiin zahirluudiig jaahan vum unshuulmaar bn aa bas menejervvdiig
2014-04-22
zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 3jil.baga nasnii huuhedtei aild:salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-04-22