Бутан, Катар улсын сайд нартай уулзжээ

img

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр Монгол Улсын БОАЖЯ, Япон улсын Байгаль орчны яамны хооронд хамтран ажиллах санамж бичигт Л.Гансүх сайд болон Японы БОЯ-ны сайд Гоши Хосоно нар гарын үсэг зурав. Уг санамж бичигт хоёр яам байгаль орчны салбарт, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын зах зээлийн шинэ механизмуудыг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах, энэ чиглэлээр  Монгол Улсад дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан юм. Мөн Л.Гансүх сайд Бутан улсын Хөдөө аж ахуй, ойн яам болон Үндэсний байгаль орчны комиссын сайд Пема Гямцо болон Катар улсын Байгаль орчны сайд Абдулла Бин Ибоод Ал-Миадади нартай уулзаж, хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uur uulzchih said oldohgui bna uu
2011-12-09
Пема Гямцо гэдэг нэрийг монголчилвол Бямбажамц гэх байх тээ
2011-12-09