Нийтийн дууны шилдгүүд өнөөдөр тодорно

img

Өнөөдөр нийтийн дууны шилдгүүдийг тодруулах “Алтан хуур” наадам болно. Энэхүү наадамд нийт 60 уран бүтээлч, байгууллага "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин", "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин", “Нийтийн дууны шилдэг хос дуучин”, “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”, “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”, “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”, “Нийтийн дуучны шилдэг концерт”, “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”, “Нийтийн дуучны шилдэг цомог”, “Нийтийн дуучны шилдэг студи”, “Нийтийн дуучны шилдэг видео клип”, “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу" гэсэн 12 төрөлд өрсөлдөж шилдгийг шалгаруулах юм.

Есөн жилийн дараа зохион байгуулагдаж буй энэхүү наадамд 2010 оноос хойш туурвасан уран бүтээлүүд өрсөлдөж байгаа ба шилдгүүд нь “Алтан хуур-2014” наадмын алтан цомын эзэн болох аж. Наадмын улаан хивсний ёслол 17:00 цагт Монгол бөхийн өргөөний гадна болох бол 20:00 цагаас шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт эхлэх юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оюунгэрэл сайд:
шууд дамжуулна дамжуулна. иргэддээ шууд үзүүлэхгүй юм бол миний сайд байхын хэрэг юу байхав
2014-04-22
зочин:
шууд дамжуулна биз дээ
2014-04-22