МУГТ Б.Сэр-Од мөнгөн медаль хүртжээ
Япон улсын Нагано хотод марафон гүйлтийн олон улсын 16 дахь удаагийн тэмцээн болжээ. Тус тэмцээнд энэ оноос эхлэн Япон улсад амьдарч, тус улсын “NTN” компанийн нэрийн өмнөөс уралдах болсон МУГТ Б.Сэр-Од хоёрдугаарт барианд орж, мөнгөн медаль хүртсэн байна.
Эрэгтэй, эмэгтэй 10 гаруй тамирчин хурд, хүчээ сорьсон уг тэмцээнийн эрэгтэйчүүдийн төрөлд тэрбээр 2:14:04 гэсэн амжилт үзүүлжээ. Наганогийн марафонд эрэгтэйчүүдээс Украины Сергей Лебид, эмэгтэйчүүдээс ОХУ-ын Алена Прокопева тэргүүлсэн аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ