“Эрчим”-ийнхэн дэд байрт шалгарчээ

img

Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотод болсон волейболын олон хотын нээлттэй тэмцээнээс манай улсын “Эрчим” клубын эрэгтэй баг мөнгөн медаль хүртжээ.

Уг тэмцээн дөрвөн өдөр үргэлжлэн өнөөдөр өндөрлөж байгаа юм. Тэмцээнд Тува, Москва, Эрхүү, Омск, Улаан-Үд зэрэг 12 хотын дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн байна. Үндэсний лигийн алт, мөнгө, хүрэл медальт “Эрчим” клубын эрэгтэй баг эхний хэсэгтээ өрсөлдөгчөө хожиж нэгээр шалгарсан бол  хагас шигшээд Киргизстаны багийг мөн буулган авчээ. Харин шигшээ тоглолтод Ангарскийн багт хожигдсноор хоёрдугаар байрт шалгарсан аж. Мөн “Эрчим” клубын эрэгтэй багийн тоглогч Д.Билгүүн “шилдэг холбогч”-оор тодорчээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ