Оюутны аварга шалгаруулах волейболын тэмцээн эхэллээ

img

Оюутны улсын аварга шалгаруулах спортын тэмцээнүүд үргэлжилж байна. Өнөөдөр 15:00 цагт сагсан бөмбөгийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээн ШУТИС-ийн спорт зааланд, эмэгтэйчүүдийнх МУБИС-ийн спорт зааланд эхэллээ.

Эрэгтэйчүүдийн тэмцээний эхний тоглолтыг Монгол-Солонгосын техникийн коллежийн баг8  Мон-Алтиус БТДС-ийн баг тамирчидтай хийх бол хоёр дахь тоглолт ҮБТДС-МУБИС хоёрын дунд болох нь. Үргэлжлүүлэн ОТИС-Аварга БТДС, Этүгэн-МҮИС, Хүмүүнлэгийн их сургууль-ХААИС-ийн багууд тоглоно.

Харин эмэгтэйчүүдийн тэмцээний салхийг ОТИС болон Аварга БТДС-ийн баг тамирчид хагална. Тэмцээн ҮБТДС-Технологийн дээд сургууль, Этүгэн-ХААИС-ийн багийн тоглолтоор үргэлжлэх юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ