Паражүдочид тусгай байрт шалгарчээ
Бразил улсын Сан-Паулу хотноо болсон “Рио-2016” паралимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн Гранпри тэмцээнд манай улсын баг амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэлжээ.
Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Б.Ууганхүү алтан медаль хүртсэн бол А.Мөнхбат 66 кг-ын жингийн ангилалд мөнгөн медаль хүртсэн аж. Мөн З.Хосбаяр 60кг-д, 73кг-ын жингийн ангилалд Э.Даваадагва, -100кг-ын жинд Д.Ганбат нар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд П.Болортуяа хүрэл медаль хүртэснээр манай баг тамирчид тусгай байрт шалгарсан аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ