
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Сөүл-Улаанбаатар чиглэлийн КL-867 онгоцоор хоёр монгол хар тамхи тээвэрлэж хилээр нэвтрэхийг завдсан хэрэг энэ сарын7-ны өдөр гарсан билээ.
Эх сурвалжийн мэдээллээр мансууруулах төрлийн бодис тээвэрлэж яваад баригдсан хоёр монгол өмнө нь Вьетнам-Солонгос-Монгол-Гуанжоу гэсэн чиглэлд хэд хэдэн удаа өндөр тунтай хар тамхийг зөөвөрлөсөн гэх хэрэгт сэжигтнээр татагдаж байжээ. Түүнчлэн дээрх хоёр этгээдээс илэрсэн тамхи нь хоёр сая ам.долларын өртөгтэй аж. Эл хэргийг УМБГ-ын Мансууруулах бодистой тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ