Барилга дээрээс төмөр унаж хүний аминд хүрсэн хэргийг шийдвэрлэжээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын зүүн урд талд 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр барилга дээрээс тулгуур төмөр унаж иргэн Б.Чойжилсүрэнг цохиж амь насыг нь хохироосон.
Энэ хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээр эцэслэн хянан хэлэлцжээ. Шүүгдэгч Т.Батбилэг, И-Сан-Чоль нарын хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйл буюу “аюулгүй ажиллагааны журам зөрчсөн” гэх заалтыг үндэслэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.828.000 төгрөгөөр торгох ял оноожээ. Харин шүүгдэгч М.Цогтгэрэлд нэг жил зурган сар тэнсэн хянан харгалзах ял оноосон байна.
Шүүгдэгч Т.Батбилэг нь дээрээс нь төмөр унаж хүний аминд хүрсэн барилгын гүйцэтгэгч компани гэх “Модун спеакэл” ХХК-ийн захирал, М.Цогтгэрэл нь хөдөлмөр хамгааллын зааварлагч инженер байсан.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ