Л.Эрдэнэчимэг: Тамхины цэгийг гадаад орчинд байгуулах нь зүйтэй

img

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Төрийн ордоны “Б” танхимд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар О.Баасанхүү гишүүний өргөн барьсан “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Тэгвэл Л.Эрдэнэчимэг гишүүн энэхүү өөрчлөлтийг дэмжихгүй байгаа талаараа тайлбар хийснийг хүргэж байна.

ы

Тэрбээр хэлэхдээ “Иргэдийг тамхины утаанаас хамгаалах, дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх нь маш чухал асуудал. Учир нь дам тамхидалтанд өртөгч нь яг адилхан уушигны хавдар болон амьсгалын замын хурц өрөвсөлд өртөх магадлал өндөр байдаг. Тамхи хүн бүрийн амьдралд өдөр бүр ямар нэг хэмжээгээр нөлөө үзүүлдэг. Насанд хүрсэн иргэдийн 40 хувь нь тамхи татдаг гэсэн үзүүлэлт байсан. Жилээс жилд тамхи татдаг хүмүүсийн тоо, ялангуяа 13-15 насны хүүхдүүд мөн 25-35 насны төрөх насны эмэгтэйчүүдийн тамхидалт эрчимтэй нэмэгдэж байсан нь санаа зовоох асуудал болж байгаа. Ер нь хэн гомдол шүүмжлэл гаргадаг вэ гэхээр өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн үед л гомдол гаргадаг. Тамхи татдаг хүмүүс, түүнчлэн тамхины бизнес эрхлэгчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас шүүмжлэх болсон. Тамхи татаж болох газрууд цөөрсөн нь тамхи татдаг хүмүүсийн хувьд тав тухгүй байдал үүсгэсэн учраас маш их бухимдалтай байдаг. Үүнээс улбаалан өдөрт татдаг тамхины тоо нь буурсан. Өдөрт нэг хайрцаг тамхи татдаг хүн  одоо тал хайрцаг татах жишээтэй. Гэхдээ энэ нь нөгөө хуулийн зорилт маань давхар биелж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тамхи татдаг хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө хоёр дахин буурч, эдийн засгийн хувьд дэмий зүйлд зарцуулж байгаа мөнгөө мөн хоёр дахин хэмнэж байгаа гэсэн үг.

ч

Одоо хийгдэх гэж байгаа өөрчлөлт нь Тамхины цэг байгуулах тухай асуудал. Бид хуулиар тамхи татах хориотой газруудыг л заасан. Бусад газар чөлөөтэй. Үүнд гудамж талбай, хувийн эзэмшлийн байр, автомашин бүгд орж байгаа. Тамхины хяналтын конвенцид зааснаар дотоод орчинд тамхины цэг байгуулах нь хаалга онгойх үед тамхины үтаа нийтийн заал руу алдагдсаар байх ба хүмүүс үргэлжлүүлэн дам тамхидалтад өртсөөр байх болно. Иймд тамхины цэгийг гадаад орчинд байгуулах нь зүйтэй гэж үздэг. Агааржуулалтын систем нь тамхины утаанаас хамгаалж чаддаг систем биш. Зөв агааржуулалтын системтэй тамхины өрөө байгуулах зардал 20000 доллар буюу 35-40 сая төгрөг.

ы

Манай аж ахуйн нэгжүүд ийм хөрөнгөөр тамхины өрөө гаргаж чадахгүй, ийм агааржуулалтын системтэй өрөө нь цахилгаан маш ихээр иддэг учраас зардал нь эрс нэмэгдэнэ. Тэгэхээр байгуулсан ч гэсэн агааржуулалтын системээ ажиллуулахгүй байх магадлалатай гэсэн үг. Жижиг өрөөндөө олноороо суугаад тамхи татаж байгаа хүмүүсийн дүр зургийг төсөөлөөд үз дээ. Тэр хүмүүсийн уушиг, хувцсанд шингэж үлдэх тамхины утааны үнэр бидэнд хамаагүй байж болно. Гэхдээ хууль хэрэгжсэн нэг жилийн хугацаанд тамхины импортын хэмжээ 30 хувь буурсан гэсэн мэдээ байгаа. Энэ бол өөрөө үр дүн юм.

ы

Сургуулийн хүүхдүүдийг тамхи татахаас сэргийлж, нийслэлийн цагдаатай хамтран “School police” арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлд сургуулийн гадаа тамхи татдаг явдал байхгүй болсон. Тамхи татах газар олддоггүй учраас эмэгтэйчүүдийн тамхидалт эрс багассан. Төрөх насны эмэгтэйчүүдийн тамхидалтаас шалтгаалсан ургийн гажиг, дутуу төрөлт, ураг өсөлтгүй болж байгаа эрсдэл буурч байгаа гэсэн үг. Иймэрхүү эерэг үр дүнгүүдийг бодож бид шийдвэр гаргах ёстой. Эрүүл мэндэд чиглэсэн хуулийн үр дүн таван жилийн дараагаас нийтэд мэдрэгдэж эхэлдэг.

уб

Монгол хүний уушигны хавдар өвчний бууралт, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж насны зөрүү ойртсон зэрэг үр дүнгээс энэ үзүүлэлт харагдана. УИХ-ын гишүүн хүн өөрөө тамхи татдаг байгаад энэ заалтыг дэмжих нь тамхи татдаг хүний эрх ашгийг хамгаалж буй гэдэг утгаараа ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. УИХ-ын гишүүн өөрийн тойргийн нийт сонгогчдын эрх ашгийг хамгаалагч байх ёстой. Энэ утгаараа тамхи татдаггүй хүмүүст зориулсан, шинээр тамхичин бий болохоос урьдчилан сэргийлсэн, тамхичин хүний өөрийнх нь эрүүл мэндийн төлөө зориулагдсан энэ хуульд оруулах гэж байгаа зарчимгүй өөрчлөлтийг дэмжих ёсгүй гэж үзэж байна” гэлээ.

бы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

udbal:
tamhini talaar hiih ajlaa ard olond naaldatstai um hiimeer bna . tegeed ch ta eryyliig hamgaalahiin salbaraas songogdson toriin ty*e , salbariin hemjeend dorbitoihon um hiigeesei , ter ni tsaacan deer bish ajil hereg bolj olon tymend heregtei ajl bolj yldeesei , gej hysej bna , ene bol miniih ch bus eh iin salbariinhni hyleej bui hyleelt gej oilgoh ni zob bh . aa
2014-04-24
erguu novsh :
hytadiin turiin tu*ed alsiin haraatai uhaalag aimaaar huchtei bna sh dee tehed manai turiig udirdaj bgaa ulsuudiig har daa ene balai * bna suudlaa taviad zailaasai zui ni bol uls oron orshih ugui deree tulj bhad .........
2014-04-24
дэлгүүр:
энэ баларсан хуулийнхаа хэрэгжилтэнд анхаарч ажиллаж байгаа юм алгаа эрдэнэчимэгээ! тамхи бна уу гээд дурын түц нэс очоод асуулга, урдаас чинь ямар тамхи авахийн гэнэ. 2500 аар зардаг тамхийг 4000аар дамлаж бна. энэ ариун явдал уу? хэнд үйлчилж бна? хууль хүндэтгэн ажиллах гэсэн хэдэн дэлгүүрүүд үнэндээ хохирч бна.хуулиа эргэж хар, энэ олон хүний сэтгэгдлийг заавал уншаарай чи !
2014-04-24
pkxny:
мухар үхэрт худаг битгий үзүүл мунхаг хүн юу ч бүү үзүүл гэдэг үнэн үг ажээ
2014-04-24
тамхичин:
тамхи татдаг хүмүүс асар олон байгаа бараг 50 хувь биз тэдний эрх ашиг гэж бий түүнийг харгалзахгүй байх юм японд эмнэлэгт хэвтэх үед 1 давхартаа тамхи татах өрөө гаргасан байсан тэгж ялгаварлахгүй нийгэмдээ үйлчилдэг байна. агааржуулалт хийх хэрэгтэй тэрнээс өвлийн хүйтэнд гадаа тамхи татах хүн байхгүй даарснаас өвчин тусах биз тамхи татдаг хүнийг ингэж залхааж нийгмээс нь холдуулж болохгүй байхаа эрхэм хатагтай. тамхичид таны эсрэг санал өгөхөөр та дараа сонгогдох магадлал байхгүй дээ. хууль аль аль талынхаа эрх ашигт нийцсэн байх ёстой тэгвэл таны нэр хүнд өсөх байх байгууллагууд тусгай өрөө гарга гээд энэ асуудлаа дуусга. тэгэхгүй бол таны нэр тамхитай холбогдоод л дуусах байх даа
2014-04-24
zochin:
amidraltai um yariach de uvliin xuitend gadaa garch tamxi tatax u ,odoo tom xoolni gazruud uud xaviara 1 uruu gargasan bn le ter bolj l bn sh de ene yostoi teneg avgai
2014-04-24
зочин:
гадаа талбайд тамхи татах байр барьвал өвлийн хүйтэнд тэнд очоод тамхи татах хүн олдох уу . тийм болохоор энэ чинь зүгээр л тамхи татах байр барьж мөнгө олох гэсэн хэдэн хүний л санаа шүү дээ
2014-04-24
benz s500:
тэнэг машин ярьдаг авгай машины татвахраа яриач малаа * * бөөн мэс засал
2014-04-24
tsoo:
tamixchin xvn er ni 2 rzergiin xvn yumuu xvniig engij angilxaa boli teneg shamii chini
2014-04-24
zubshdee:
zuv sh dee chimegee zuv zuv ter zeguudee golduu uuliin oroid taviach dee esvel ...jorlond
2014-04-24
зочин:
энэ нэг худлаа инээсэн. нэг их баясгалантай авгай шал түүхий хэрэгжилт багатай хууль хийж батлуулчихаад одоо гор нь гарч байгааг мэддэггүй .мэдрэмжгүй тэнэг зөрүүд амьтан юм уу хаашаа юм. түүний оронд хүний өвчинг ашиглан их хэмжээний ашиг олж байдаг монополь эрхтэй эмийнхээ үнийг ядахдаа шударгаар тогтоож буян болвол бу*д болон өөрт нь хэрэгтэй бус уу
2014-04-23
zochin:
ene *mii awgai tamxinii tuxai yarixaas uur ym medex uu? iim ymnuudiig ix xurald songoj l bdag. mongolchiud bid ch estoi zayaa n xaysan gedeg n boljee
2014-04-23
songogch n:
erguu avgai shuu. daraagiin songuuliar dalaar n tsever tavinaa chamaig. tamhinii une usgusun b a la i bga yum
2014-04-23
moogii:
kkk yri yri
2014-04-23
бямба:
эрхэм гишүүн нэг л юмыг ойлгоосой гэсэндээ бичиж байна. таны хэрэгжүүлж буй хууль чамайг өөрийг чинь булшилж байна. за энэ ч яахав таньд зориулсан үг. нийгэмд тамхины утаа аюултай биш харин бусад утаанд хордохгүй байх бие махбодыг хамгаалж байгаа нь тамхи. тамхи татдаг хүмүүс хорт утааны эсрэг дархлаагаа хийгээд явж байна. замын хажуух явган хүний замаар явах, өвлийн утаанд 100 метр алхахад цамцны зах ямар болдгийг мэднэ. тэгвэл цэвэр ариун тамхи татдагүй хүмүүсийн уушги хэцүүхэндээ. яг амьдрал дээр утаатай улаанбаатарт тамхи хэрэглэдэг хүмүүс харьцангүй эрүүл явдгийг мэдээсэй гэж л хэлэх байна.
2014-04-23
зочин:
энэ нэг их хааны үед шивэгчин байвал зохих хүүхэн мөн ч тэнэгтэх юм аа гадаад орчин гэх юм ойлгомжтой шүү дээ.
2014-04-23
fhsdhs e:
tamxi yaaxavee tsaana chin xar tamxi bas yaduural ajilguidel geed aimaar mangasuud bj bxad erguu avgai mini arai ooroor setgeech sollar ene ter bol buur zamaa aldsan .tegexed ene avgai tamxi l yariad bxiin .tamxi yarix gej ix xurliin gishuun bolson bol gunigtai l bna shuu avgai mini
2014-04-23
idiot avgai:
olon tumniig teneg gej boddog benz avgai6 hom-t ni nuguu gaihuulaad bsan benz ni bhgui bn gesen. benz gaagaa bol bgaa bailgui dee. esvel benz gaagaa-gaa magtsan yum uu
2014-04-23
гангаа:
дарга нар гадаад байнга аялцгааж байж тамхи биш мод тарьж ургуулсанийг сурч ирээд хэрэгжүүлж болдоггүй юм болов уу ялангуяа нэг хүн нас барлаа гэж бодоход талийгаачийн үр хүүхэд төрөл садангууд нь заавал нэг модыг хөдөөлүүлсэн газар нь тарих ч гэдэг юмуу
2014-04-23
зочин:
аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд байгаа мөртлөө бүхэл бүтэн улсын ниислэлээс тамхи эрээд олохгүй байвал тэр жуулчид буцаж ирнэ гэж гонж ийм нэр олох гэсэн балай авгай нарыг дахин сонгох хэрэггүй тамхи дэлхий даяаараа зүгээр л өдөр тутамын хэрэглээ байхад манайхны илүү зан ажлаа мэдэхгүй байгаагийн шинж яг хэрэгтэй ажлыг цагт нь хийх шаардлагийг ард иргэд 76 д сануулж шаардаж байх учиртай энэ ёстой тэнэг хууль байсан шүү цагдаагийхан ажлаа хийхээ больж тамхи татсан хүн торгохоор эрээд явдаг болсон гэсэн ялангуяа гадаадын хүмүүсийг бүр их барьдаг гэсэн шүү ёстой шившиг
2014-04-23
зочин:
аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд байгаа мөртлөө бүхэл бүтэн улсын ниислэлээс тамхи эрээд олохгүй байвал тэр жуулчид буцаж ирнэ гэж гонж ийм нэр олох гэсэн балай авгай нарыг дахин сонгох хэрэггүй тамхи дэлхий даяаараа зүгээр л өдөр тутамын хэрэглээ байхад манайхны илүү зан ажлаа мэдэхгүй байгаагийн шинж яг хэрэгтэй ажлыг цагт нь хийх шаардлагийг ард иргэд 76 д сануулж шаардаж байх учиртай энэ ёстой тэнэг хууль байсан шүү цагдаагийхан ажлаа хийхээ больж тамхи татсан хүн торгохоор эрээд явдаг болсон гэсэн ялангуяа гадаадын хүмүүсийг бүр их барьдаг гэсэн шүү ёстой шившиг
2014-04-23
гадаадад:
гадаадад бааранд тусгай өрөө байдаг тэндээс бусад өрөө рүү утаа үнэртэхгүй бүтүүмж агааржуулалт сайнтай байдаг юм гэрийнхээ гадаа тамхилна гэвэл тэнд тоглож байгаа хүүхдүүд, нарлаж байгаа хөгшид яах болж байна
2014-04-23
ssss:
энэ авгай тамхиар шоудахаа болимоор байна. хууль сайнтай муутай ч үр дүнгээ өгсөн байх. гэхдээ хувь хүн, албан байгууллагын зүгээс улам цэгцтэй болгох гэсэн санаачилгад хошуу дүрж боомилох гээд байгаагаас нь харахад үнэхээр тамхийг хязгаарлая гэсэн сэтгэлгүй зүгээр л шоу хийсэн хүн шиг харагдах юм
2014-04-23
ghhh:
sain huuli. hool bar savand umhii tamhi unertehgui saihan baina le.gadaa ni hogiin sav tavchih uhaangui gazaruud yaj uruu gargaad baij chadah ve de
2014-04-23
19001973:
жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол... авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.
2014-04-23
сүхбаатар сонгогч:
уул нь хуулиа анхнаасаа зөв тайлбарлахгүй буруу сурталчилгаа хийсний дүнд хүмүүс тамхины хуулийн талаар буруу ойлголттой болж хэрэгжихгүй байна гэж үзэж байгаа. ерөөсөө тамхи татах газар байхгүй мэт л сурталчилаад л байсан биз дээ. одоо болохоор хорьсноос бусад газар болноштээ гээд тэнэгтээд байхын. мордохын хазгай гэдэг энэ дээ эрдэнэчимэг гуай. та мөнгө ихтэй хүн бусад улсуудын нисэх буудлыг үзсэн л байх, тэр өндөр хөгжсөн улсууд чинь тамхины өрөө ажиллуулаад болоод л байнштээ. тамхи татах нь гэмт хэрэг биш биз дээ. улс орны эдийн засаг ядуу байхад том том юм яриад донгосч байхаар яаж улс орноо хөгжүүлэх вэ гэдэг талаар жаахан бодож ярьж сурмаар байна. ярвайчихаад зөвхөн өөрийгөө бодоод, цаг болоогүй юмны төлөө элдэв бусын хууль гаргаад байвал 2016 онд сонгогдоно гэж битгий горидоорой доо
2014-04-23
өааааааааааа:
сонгуулиар гарсан үндсэн ажлаа хийгээч, зөвшөөрөлтэй зөвшөөрөлтэй олон эмүүдийг яах гэж байна. худлаа шоу хийдгээ болиоч. тэртэй тэргүй тэр хууль чинь хуурай хууль амьдралд хэрэгжихгүй байна. чи зөвхөн өөрийгөө болсон янцгар авгай.
2014-04-23
teneg:
ene jasan teneg avgai ve
2014-04-23
зочин:
та энэ тамхи архиний хууль гаргаад өөрсдөө болоод байгаа юм шиг бодох юм ард иргэд эрх нь зөрчигдөж хохирч бүр өндөр үнээр тамхи авч байна удахгүй сонгууль болно энэ хууль чинь явцгүй таныг сонгох ард иргэд олдохгүй л бол уу харамсалтай байна
2014-04-23
haazaa:
тамхи бол яахав дээ хүний хэрэглээ дэлхий нийтийн асуудал . ил байсан зүйл далд хэлбэрт лшилжсэн шүү дээ. гэтэл иргэдийн амжиргааны асуудал ажил эрхлэлт гэх мэт маш чухал асуудал орхигдоод байна. түүнд анхаарлаа хандуул од болох гэж амбиицлаад байхиймаа
2014-04-23
bataa:
abtomashin tataxguy geed bas yu gargaad irvee.xubynxaa unand tataj boloxguy machinaa zogsoogood gadaa garch zogsox yum uu
2014-04-23
балай авгайд:
ордон дотор бие засахаар муухай үнэртдэг гээд төрийн ордныхоо жорлонг гаднаа гаргачихаач
2014-04-23
зочин:
өөр хийж чадах зүйлгүй мангар авгай...
2014-04-23
иргэн:
энэ одоо шаамийчаад мэдрэл авгай шүү.эмэгтэйчүүд улам л их татаж байна шүү дээ. хөрсөн дээр бууж байгаад үльмаар юм даа
2014-04-23
kkkk:
bi tamhi tatadaggui l de gehtee chinii ene huuli chin heregjihguie bitgii hudlaa yum yarj bga chde arhnii biznestei emegetei shuude hudlaa bitgii jujiglej bga chde
2014-04-23
kkkk:
bi tamhi tatadaggui l de gehtee chinii ene huuli chin heregjihguie bitgii hudlaa yum yarj bga chde arhnii biznestei emegetei shuude hudlaa bitgii jujiglej bga chde
2014-04-23
ahahaaa:
ooroo arxini biznestei gee bizdee ene avgai chine
2014-04-23
irgen:
arhindaa huuli gargaachee.gudamj ortcond arhiiig cholootei heregleed suuj bgaag yu gej uzeh ve.huuli jurmaa gargaach.ene avgaid medremj bainuu.esvel nuhur n arhichin yum uu
2014-04-23
ene abgsi:
ene abgai tamhi l yriad bh yumda arhi yrihad yadag bn da
2014-04-23
иргэн:
орон сууцнуудын гадаа сандалтай сүүдрэвчтэй тамхи татах цэг байгуулах хэрэгтэй .тэгвэл хэн ч гэртээ тамхи татахгүй шүү дээ бас дэлгүүр , баар ресторан , албан байгууллага. үзвэр үйлчилгээны гадна мөн адил
2014-04-23