Баян-Өлгий аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрчээ
Сүүлийн үед цаг агаарын байдал эрс хүйтэрч цас их орж байгаа учраас Дорнод, Баян-Өлгий зэрэг аймгуудын зарим сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Булган сумд цас их унаснаас малчид зэргэлдээх Ховд аймгийн сумд руу отроор явж чадахгүй цасанд боогджээ. Тус сум нь аймгийнхаа төвөөс 300 километр алслагдсан сум юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ