Мал аж ахуйн салбар ДНБ-ийн 15 хувийг бүрдүүлдэг
ҮХААЯ-ны удирдлагууд өнөөдөр мал аж ахуйн салбар эдийн засагт хэрхэн нөлөөлж буй асуудлаар мэдээлэл хийлээ. Хөдөө аж ахуйн салбар манай улсын ДНБ-ийн 15 орчим хувийг бүрдүүлж буй юм. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн салбар хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж байгаа бол экспортын ниит орлогын 10 орчим хувийг бүрдүүлж буй тул Монголын эдийн засаг ихээхэн хамааралтай хэвээр байна.
SD
Иймээс манай улсын нийт ажиллагсдын 30 орчим хувь тус салбарт ажиллаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоор амьжиргаагаа хангаж буй аж. Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын хэмжээнд малтай өрх 207.8 мянга байгаагаас 146.1 мянган малчин өрх байгааг салбарын яамнаас мэдээллээ. Малчдын 40.7 хувийг нь 16-34 насны залуучууд, 49.7 хувийг 36-аас дээш насны иргэд, 9.6 хувийг нь тэтгэврийн насны хүмүүс эзэлж буй юм байна.
S
Харин таван хошуу малын бүтцийг төрлөөр авч үзвэл нийт малын 0.7 хувь нь тэмээ, 5.8 хувь нь адуу, 6.4 хувь нь үхэр, 44.5 хувь нь хонь, 42.6 хувь нь ямаа байна. Улсын хэмжээний нийт малын 99 хувь хувийн өмчид байгаа УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй юм. Мөн малын түүхий эд бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах, малчдын тав тухтай амьдрах нөхцлийг хангах зорилготой “Мал аж ахуйн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн төслийг боловсруулжээ. Дээрхи бодлогын хүрээнд малчин мэргэжлийг баталгаажуулан, малчдад гэрчилгээ олгож, малчин өрхүүдэд жижиг дунд үйдвэрлэл эрхлэгчийн статус олгосны дээр дотоодын үйлдвэрт нийлүүсэн хонь, тэмээний ноос болон арьс ширэнд урамшуулал олгож буй аж.
SA
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ