Нийтийн тээврийнхэн "муу нэрнээсээ" сална

img

Нийслэлийн хүн амын дийлэнх хэсэг нь сонгон үйлчлүүлдэг нийтийн тээврийн салбартай холбоотой сайн муу олон асуудал яригддаг. Гэхдээ сайнаасаа илүүтэй муу нь их. Нийтээр нь суулгаад авто замын уралдаанд оролцуулчихдаг, өвөл нь цантсан цонхны цаанаас хаана яваагаа ч мэдэж чадалгүй буудал андуураад бууж ч мэдэх, огцом тоормослодог овилгогүйхэн жолооч таарвал осолдож гэмтэж ч магадгүй унаа бол яах аргагүй нийтийн тээвэр. Гэвч нийслэлчүүд тэднийг муу хэлж, сонин хэвлэл, зурагт радиогоор тэдний тухай мэдээлээд ч онцгой өөрчлөгдөж чадахгүй нь харагддаг. Тиймээс энэ салбарын үйл ажиллагааг шинэчилж, иргэдийг орлого оруулагч мөнгө, хүүхдийг орлогод нөлөөлдөг жийргэвч гэж харахаа болих нь хамгийн чухал зорилго байв. Ингэж чадвал нийслэлийн иргэд аюулгүй, тав тухтай, найдвартай үйлчилгээг мэдэрч, их хотын иргэн гэдгээ мэдрэх бизээ.

ый

Тэгвэл өчигдөр энэ салбарын хөгжил, алдаа оноог хэлэлцэхээр Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн 25 байгууллага, салбарын удирдах ажилтнууд чууллаа. Дэлхийн улс орнуудын загвараар нийтийн тээвэр гэдэг шинэ салбарыг бий болгоод өдгөө 60 жилийн нүүр үзэж байгаа ч сүүлийн 20 гаруй жил нийслэлийн хүн амын нягтралаас үүдэн олны хэл аманд өртөх болсон. Иймд нийтийн тээврийн ууган байгуулага “Автобус нэг” ОНӨҮГ-аас санаачлан “Автобус-2”, “Автобус-3” компаниуд, хамтран зохион байгуулагчаар “Тэнүүн Огоо” ХХК,  “Цахилгаан тээвэр”,  Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциумыг анх удаа зохион байгуулсан нь энэ аж.

йы

Нийслэл хотын нийтийн тээврийн асуудал нь зөвхөн тухайн салбарын үйл ажиллагааг явуулдаг төрийн болон хувийн хэвшлийнхний асуудал биш. Нийслэл хотод ажиллаж амьдарч  байгаа 1.2 сая хүний асуудал юм гэдгийг тэд онцолж байсан. Өнөөдөр нийслэл хотод 1170 автобус үйлчилгээнд гарч байгаа ч нийтийн тээврийн зөв зохицуулалт байдаггүйгээс өдөртөө 270 гаруй автобус хотын төвдөө бөөгнөрч, авто замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг гэнэ. Хамгийн гол нь аль ч улсын ямар ч хотод нийтийн зорчигч тээвэр нь тухайн хотынхоо өнгийг тодорхойлж байдаг салбар. Дэлхийн нийтийн жишгээс харвал нийтийн тээвэр иргэдийнхээ шаардлагад бүрэн нийцсэн нийгмийн захиалгат үйлчилгээг үзүүлдэг.

ы

Манай улсад нийтийн зорчигч тээврийн бодлогыг зөв төлөвлөж, тус салбарт ажиллах боловсон хүчнийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, зорчигчийн аюулгүй байдал бүрэн хангах асуудлыг орхигдуулсан. Тиймээс иргэн бүрт хүрсэн түргэн шуурхай үйлчилгээг бий болгох шаардлага нийгэмд зайлшгүй тулгарч байгаа юм. 20-иод жилийн өмнө нийтийн тээврийн автобусны жолоочийг тусгайлан бэлтгэж, төрөөс нийгмийн асуудлыг нь шийдэж, орон байр болоод цалин хөлс, хангамжийг нь анхаардаг байсан бол одоо энэ байдал эсэргээрээ эргэсэн. Тухайлбал, “Д” ангилалтай, 21 нас хүрсэн бол дурын хүн  автобусны жолооч хийх болсон тул мэргэжлийн ур чадвар, чиглэл маршрутын давхцал зэрэг асуудлыг 20 гаруй жил ярьлаа. Гэвч замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, харилцааны соёлгүй, өнгө үзэмжгүй, цаг маршрутаараа үйлчилдэггүй, осол аваар гаргадаг болоод хоорондоо орлогоо  булаалдаж уралддаг гэсэн муу нэрнээсээ салж чадаагүй л байна. Нийслэлийн өнгийг тодорхойлсон нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зөв голдрилд нь оруулж, иргэдийн хүсэлд нийцүүлсэн үйлчилгээг үзүүлэхэд энэ салбарт ажиллагсадын нэгдмэл бодлого маш чухал.

ый

Шийдвэр гаргагчид төрийн өмчийн гуравхан компанийн удирдлагатай уулзсанаар нийтийн тээврийн асуудлыг шийдэх гэдэг нь маш буруу. Учир нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 87 хувийг хувийн хэвшлийнхэн хариуцдаг, үлдсэн хэсэг нь төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа болдог. Ийм шийдвэр гаргах түвшний хүмүүс зөвхөн төрийнх гэлтгүй хувийн хэвшлийнхэнтэй энэ салбарын хөгжлийн тухай ярилцах ёстой, мөн тус салбарт ажиллагсдын нийгмийн асуудал болоод бусад ажиллах нөхцлийг нь бүрдүүлж өгөх нь чухал хэмээн чуулганд оролцогчид онцолж байлаа.

Ингээд тус чуулганд оролцогчдын дэвшүүлж буй санал, зорилгын талаар асууж тодруулснаа хүргэж байна.

ы

Үнийг бодитоор тооцож, хүүхэд оюутан хөгшид гэж ялгах ёсгүй

ы

-Нийтийн тээврийн хөгжлийн гарц нь яг юу вэ ?

Авто зам тээврийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар: Дэлхийн хөгжингүй орнууд нийтийн тээврээ хэрхэн шийдсэн байна вэ гэдгийг судалж үзэхэд манайд хэрэгжүүлэх ажил олон байна. Монгол Улс өөрөө  түүхийнхээ хөгжилд нийслэлдээ ийм олон хүн амтай байж үзээгүй. Мэдээж нийтийн тээврийн хөгжил гэдэг нь хотын хөгжлийн салшгүй нэг хэсэг. Ерөнхийдөө  гарах гарцын талаар бол нэгдүгээрт хяналтын өндөр түвшинтэй, хэрэглэгчид нь бүгд төлбөрөө төлдөг, үнэ тариф бодиттой байх ёстой. Тухайн аж ахуй нэгж алдагдалгүй байх ёстой бөгөөд үнийг бодит байдлаар гаргаж өгөх, хүүхэд оюутан өндөр настан гэж ялгах ёсгүй.

ы

Дэлхийн аль ч оронд ялгаддаггүй. Тухайн хүнийхээ зорчих төлбөрийг картанд хийгээд өгөх хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, та өдөрт дөрвөн удаа зорчих эрхтэй үүнээс илүү зорчих бол мөнгөө төлөөд явна гэсэн шийдэл байдаг. Хоёрдугаарт, хүүхдийн автобус гэж тусдаа байх хэрэгтэй. Тодорхой хэмжээний стандарттай байх ёстой юм. Зам тээврийн яам хүүхдүүдэд  тохирсон стандартыг гаргачихсан. Ирэх сард багтаан энэ асуудлыг шийдвэрлнэ. Гуравдугаарт, автобусны буудал тодорхой байх ёстой. Дэлхийн аль ч оронд тодорхой байдагтай адил.

ы

Гаднаас болоод орон нутгаас ирсэн иргэдэд автобусны буудлууд нь тодорхой байх хэрэгтэй. Иймд бид маш ойлгомжтой автобусны буудал, ойлгомжтой тээвэр төлөвлөлттэй байх хэрэгтэй. Цаг төлөвлөлт  нь иргэдэд нээллтэй байх  юм бол бид өдөр тутам нийтийн тээврээр зорчиход асуудал гарахгүй. Энэ чуулган өөрөө хөгжлийн зөв гарц. Яагаад вэ гэвэл, хэн нэгэн дарга шийдвэр гарах биш, нийтийн тээврээр үйлчилж байгаа энэ хүмүүс хэлэлцэж санал бодлоо гаргаад өгөхөд төр зөв бурууг нь  дэмжээд өгөх хэрэгтэй.

ы

ОНӨААТҮГ –ын дарга Н.Цэрэн- Очир: Нийслэл хотын хөгжил нийтийн тээврийн хөгжлөөр тодорхойлогдож байдаг. Манай улсын нийтийн тээврийн хөгжил  нилээн хэл ам дагуулсан, санал гомдолтой холбоотой, үйлчилгээний талаар гомдол дагуулдаг. Өнөөдрийн энэ чуулганаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн байгуулагууд нэгдээд өөрсдийн гэсэн тодорхой өнгө аястай,хөгжлийн шинэ шатанд гаргая гэсэн үүднээс энэ чуулганыг хийж байгаа юм. Энэ чуулганаар нийтийн тээврийн хөгжлийн цаашдын ирээдүйн чиг хандлага ямар байхыг тодорхойлж гаргаад, удирдлагуудад хүргэж дэмжүүлэх болно. Иргэн бүрт хүрсэн түргэн шуурхай үйлчилгээг бий болгох ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна.

бй

Бид өнөөдөр социализмийн үеийн л зам төлөвлөлтөөр явж  байгаа

 da

“Тэнүүн Огоо” ХХК захирал А.Ганхуяг: Нийтийн тээвэр маань гурван үеийг үдсэн байна. Бид анх удаагаа ингэж чууллаа. Өнөөдрийн байдлаар бидний үйлчилгээ иргэдэд хүрэхгүй болсон байна. Бидний гарах гарц вэ гэвэл том том зүйл ярих биш нийтийн тээврийнхээ автобус, үйлчилгээг чанартай, монголын нөхцөлд тохирсон нийтийн тээврийн хэрэгслийг оруулж ирэх хэрэгтэй. Гадаа байрлаж байгаа автобуснуудыг хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн хөрөнгө оруулалтаар оруулж ирээд өнөөдөр хүмүүст үзүүлээд байж байх жишээтэй. Яг гарах гарц нь юу вэ гэвэл бид орлогын хойноос явдаг биш иргэдийг ороод ирэхэд автобусанд зөвхөн жолооч л байж, иргэд смарт картаа уншуулахад л болох тийм үйлчилгээг бид нэвтрүүлэх хэрэгтэй. Эхний ээлжинд бид төлбөрийн системээ нэг болгож байж энэ байдалд хүрнэ. Дараа нь чиглэл маршрутаа задалж өгөх хэрэгтэй.

s

Өөрсдөөсөө шалтгаалах зүйлсээ бид хийх хэрэгтэй байна. Бид өнөөдөр социализмийн үеийн л зам төлөвлөлтөөр явж  байгаа. Үүнийгээ өөрчилж богино эргэлттэй буюу нэг эцсийн буудлаас 4-5 буудал яваад иргэдээ буулгадаг тухайн буудлаас дараагийн автобусанд шилжин суудаг. Ингэхдээ тасалбар түгээгчид дахин мөнгө өгөхгүй өдөртөө хэдэн удаа суудаг вэ тэрэндээ тохирсон тусгай картан дахь мөнгөө уншуулаад л үйлчлүүлчихдэг болох хэрэгтэй байна. Ингэснээр иргэд сандлынхаа тоогоор ая тухтай үйлчлүүлэхээс гадна нийтийн тээврийнхэн хүнээ булаацалдаж уралдах, хотын нэг захаас нөгөө зах руу хөдөлгөөний ачаалал нэмэгдүүлээд бүх л автобуснууд хотын төвдөө бөөгнөрөөд байхгүй, зорчигч нэг газраас нөгөө газарт хүрэх гэж тэр л чиглэлийнхээ автобусыг удаан хүлээж,  чихцэлдэж явах шаардлагагүй болно гэв.

s

Нийслэлийн иргэдийн эрх ашигт шууд нөлөөлдөг нийтийн тээврийнхэний анхдугаар чуулганы үеэр “Атибус”, “Тэнүүн Огоо”, “Эcobus”, “МБ Инженеринг” зэрэг компаниуд Влью Скай цамхагийн зүүн талд өөрсдийн оруулж ирсэн автобуснуудаар үзэсгэлэн гаргасан байсан юм. Эдгээр нь  БНХАУ, БНСУ, БНПУ болон дотооддоо үйлдвэрлэсэн автобуснууд байв. Үзэсгэлэнд тавьсан тэдгээр автобуснууд нь үнийн хувьд 50-150 мянган ам.долларын үнэтэй аж. Хямд үнэтэй гэх 50 мянган ам долларын үнэтэй автобусыг БНХАУ-д захиалан хийлгүүлэхдээ манай улсын цаг агаарт нийцүүлэн үйлдвэрлэсэн гэнэ. Мөн БНСУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн автобус нь 80 мянган ам.долларын үнэтэй бөгөөд мөн л монголын өвлийг даван туулах чадвартай буюу цонх нь вакум цантдаггүй, нэмэлт дулаалгатайгаар захиалсан аж.

ы

Хамгийн өндөр гоёмсог загвартай автобус нь 120 мянган ам.долларын үнэтэй бөгөөд жуулчдад болон хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд тохиромжтой гэнэ. БНХАУ-д үйлдвэрлэсэн уг автобус нь дотроо ариун цэврийн өрөө, ээлжийн жолоочийн унтах тасалгаа, зорчигчдийн ачааг байрлуулах тусгай хаалга зэрэг зорчигчийн ая тухтай зорчих боломжийг бүрэн хангасан байх аж.

ы

Дотооддоо үйлдвэрлэсэн буюу “Экобус“ нь 150 мянган ам.долларын үнэтэй бөгөөд суудлын тоо харьцангуй цөөн байсан ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарахад зориулсан тусгай тавцанг нэмэлтээр суурилуулсан байснаараа давуу талтай байсан юм. Уг автобусыг үйлдвэрлэхэд хэтэрхий өндөр өртөгтэй, гаднаас оруулж ирсэн тоноглол, явах эд ангийг монголдоо угсарч, гагначихаад монголд үйлдвэрлэв гэж мэдээлж байгаа нь буруу гэх нэгэн ч таарсан юм. Учир нь дотооддоо хийж чаддаг,  чаддаггүй гэсэн зүйлээ ялгаж салгаж, хийж чаддаг зүйлээ улам сайжруулах, чаддагүй зүйлээ энд тэндээс оруулж ирээд нийлүүлж угсрах нь буруу. Нийтийн тээврийн унаа гэдэг осол аваар гарлаа гэхэд ямар хүчээр мөргөхөд зорчигчдын хэд нь аюулгүй байх вэ гэдэг тусгай шалгуур үзүүлэлтийг давж байж зах зээлд нийлүүлэгддэг. Гэтэл манайд хэсэг нөхөд нэг гараашид суучихаад автобус угсраад түүнийгээ монголд үйлдвэрлэлээ дэмжээрэй гээд өндөр үнээр нийтийн тээврийнхэнд шахах гэсэн шийдвэр гаргагчдын бодлого нь өөрөө буруу гэдгийг ч хэлж байсан юм.

vg

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jolooch:
cham shig mal 1-r egneend zogsoj bdag ym chini garahgui geed yh ym !!!!!!!!!!!!!!!!
2014-04-27
zaluu:
niitiin teever hezeech saijrahgui bho, egneegeereech yvj medehgui malnuud
2014-04-26
зочин:
маш зөв санаа байна. богино эргэлт цахим үнэмлэх гэдэг нь маш зүйтэй. гэхдээ нийтийн тээврийн унаанд суухынхаа өмнө картаа уншуулдаг бол зугээр. яг л метронд суухын өмнө бух зүйл ok болсон байдаг шиг л. монголчууд маань, ялангуяа хүүхэд залуучууд маань юм үзээгүй юм шиг автобусанд суухдаа ахмад хүмүүсээ хүндлэхгүй дайраадл замбраагүй байдал үүсгэдэг шүү, хүүхэд оюутаннууд өдөржин зогсоогоороо хичээл хийдэггүй нь ойлгомжтой
2014-04-24
zochin:
niitiin teevert karaoked bgaa ym duu oriluulj bas klip tavidagaa bolimoor ym. urdah zamaa harahgui klip harj duu oriluulj, fm, radio charluuldgaa zogsoo. manaihaas uur tegj oriluuldag gazar baihgui shuu. zamaa harj durem juramtai baih heregtei sh tei
2014-04-24
uilwerledeg mgl boltsooyo:
ingeel hyatad * hyatad uildwerlesen tm goy iim goy gj hutsaad yagad mgldee awtobus hj bga dongoj uildwerleliin ehlel bol bga ajliig shuumjleed bgam be bid oorsdo bugdiig hdg bj bid tusgaar togtnol batalgaajina sh de belen hyadat huwtsas huns odo bur atwobus tsaashlaad hyatad awgai awah nu dawartsan * min hyatad uruga zaalaarai mgld uildwerlel heregtei
2014-04-24
zochin:
ta buhnii ajild amjilt husie.
2014-04-24
ganaa:
saihan zvil sanaachilsan bain zorchigvhidoo demjeed ogoorei
2014-04-24
zochin:
zuragt yarmag gesen shar avtobus tsul * unerteed baisan konduktort ni helhed 1 emegteig zaaj ene baliaraas unerteed baigaa yum geed jishimchgui zogsoj bailaa.suudal ni avah yumgui bohir eroosoo tseverlegee hiideggui ter * bolson suudal deer humuus suugaad l baihad konduktor ni juumalzaad zogsood baih yum.jolooch ni tamhi shiver hanhluulaad konduktor ni hir bolonmuuhai unertei uilchiluulj baigaa humuusiin ihenh ni hamar ni bituu hodooniihon kk *rdlaga tavihaar oodoos teneg yravgar tsarai gargaad duugai yvaach geh yum.am hamaraa darahgui haniaj naitaah bol yu ch bish.ene talaar haa haanaa bodoh bolson baihaa.
2014-04-24
п.нарандэлгэр:
зөв шүү үүүүүүүүүү
2014-04-24
zorchigch:
mash zov sanaa bna. 200 huvi demjij bna shyy
2014-04-24
sereeter :
mash zov sh dee tor anhaarmaar bgaa yum daa
2014-04-24