Таван медаль хүртлээ

img

Казахстаны нийслэл Астана хотноо насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах  чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Эхний өдөр манай улсын эрэгтэй дөрөв, эмэгтэй нэг бөх дэвжээнд гарсан.  Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн ангилалд ОУХМ Д.Цогтбаатар, 125 кг-ын жинд ОУХМ Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд спортын мастер Б.Шоовдор нар мөнгөн медаль хүртлээ.

Мөн 65 кг болон 86 кг-ын жинд хүч үзсэн спортын мастер Б.Батмагнай, ОУХМ О.Үйтүмэн нар хүрэл медаль зүүцгээсэн юм.

Өнөөдөр эрэгтэй 61 кг-ын жинд спортын мастер Н.Лхамгармаа, 70 кг-ын жинд ОУХМ Б.Батзориг, 74 кг-ын жинд ОУХМ П.Өнөрбат, 96 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга, эмэгтэй 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл нар зодоглоно.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
баярлалаа,, дараа дараагийн медалын өнгө улам гэрэлтэж байг,,,
2014-04-24
art pizza :
saihan medee .manaihaan urag* dahiad olon medial .altan medial .art pizza chicken shahslik hurgelt unegui .zahialgiin utas 7676-6767 .9690-3558. 8937-3558
2014-04-24
okok:
manaikhan alt avna shuu.. amjilt khusie
2014-04-24
баагий :
сайн байна шүү амжилт
2014-04-24
7000:
ih shan medee bna bayr hurgii
2014-04-24