Г.Мөнхнасан: Хүүхдийн сурлага эрс муудахад нэг л шалтгаан байдаг

img

 Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн бага ангийн  багш Г.Мөнхнасантай уулзаж цөөн хором ярилцлаа.

.

Боловсролын салбарын чанарт шинэчлэл хийхийн тулд нэн тэргүүнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь зүйтэй гэж салбарын яам тодорхойлж, зорьж байгаа. Энэ ажлыг гардан гүйцэтгэж байгаа багшийн хувьд одоо харахад хүүхэд нэг бүрийг хөгжүүлж болж байна уу?

- Бололгүй яахав.Би боловсролын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байгаа хүн. Өнгөрсөн жил тавдугаар анги төгсгөөд энэ жил зургаан настнуудын нэгдүгээр ангитай хичээллэж байна. Одоо манай ангийн 31 хүүхэд дунд уншиж, бичиж чаддаггүй хүүхэд байхгүй. Хоёр л хүүхэд бусдаасаа арай удаан уншиж, бичиж байгаа. Тэр хоёртойгоо тусгайлан ажиллаж байна. Удахгүй бусадтайгаа адилхан болно.

.

Хүүхэд бүрийг жигд хөгжүүлэхэд таны баримталдаг арга барил юу вэ?

- Ер нь бага ангийн багш нар математик, Монгол хэлний хичээлийг л голлодог шүү дээ. Эх хэлээрээ зөв ярьж, бичиж сурч байж л бусад хичээлдээ амжилттай сурдаг. Тоо ч мөн адил. Нэгдүгээр ангид нь багш сайн хичээсэн байхад бусад ангиудад нь багш нэг их түүртэхгүй. Би ер нь хоцрогдолтой хүүхдүүдтэйгээ илүү тулж ажилладаг. Хүүхэд бүрийн чадвар өөр шүү дээ. Багшийг ярьж байхад шууд хүлээж авдаг хүүхдүүд гэвэл ангийн 30 хүүхэд байлаа гэхэд 10 нь л тийм байдаг. Зарим нь нэг хэлүүлээд ойлгоно, зарим нь ганцаарчилж тайлбарлуулж байж ойлгоно. Тэр бүрийг л багш мэдэрч ажиллах хэрэгтэй гэж боддог. Мөн эцэг эхчүүдтэй их хамтарч ажиллаж байна. Нэг үеэ бодоход эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа. Хүүхдийн хөгжилд эцэг эх бас голлох үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Тиймээс тэдэнтэй нягт холбоотой байх хэрэгтэй. Ер нь багш эцэг эх, хүүхэд бүгдийн оролцоо хангалттай байж гэмээнэ хөгжинө.

:

Хичээлээ ямархуу байдлаар явуулдаг вэ? Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлэх хэцүү байх л даа?

- Зургаан настай хүүхдүүдийн анхаарал төвлөрөхгүй биш төвлөрнө. Гэхдээ үсрээд л 10 минут анхааралтай сууна. Үүнийг нь мэдэрч л хичээлээ явуулна даа. Хичээлдээ аль болох тод өнгийн содон, сонирхолтой хэрэглэгдэхүүн ашиглах хэрэгтэй. Миний хувьд “зургаар ярилцахуй” гэдэг арга хэрэглэдэг. Жишээ нь, нэгдүгээр ангид нь хүүхэд бүр нэг зураг үзүүлнэ. Тэгээд түүнийхээ нэрийг л бичүүлнэ. Хурганы зураг байлаа гэхэд хурга гэж бичүүлээд, хурганы талаар яриулж, ярьж тухайн хүүхдэд мэдлэг болгоно гэсэн үг. Домбоны зураг үзүүлэхэд л хүүхдүүд мэддэггүй. Тэгээд л эхлээд бичүүлж сургаад дараа нь домбо гэж юу вэ гэдгийг тайлбарлаж таниулна. Хүүхдүүд дараа нь тэр зургийг хараад л домбо гээд бичиж чадаж байх жишээтэй. Тэгээд л яваандаа байгалийн зураг гэх мэт илүү олон үг орсон зургууд үзүүлнэ. Хүүхэд харсан юмаа хурдан тогтоож, ойлгодог. Тэрнээс биш үзүүлэхгүйгээр домбо гэдэг үгийг бичүүлээд байвал хүүхэд тогтоохгүй шүү дээ. Энэ маягаар танин мэдэх хүсэлд нь тулгуурлаад бичиг үсэг заавал хүүхдүүд их дуртай байдаг. Нөгөө талаас хүүхдүүдийнхээ чилээг гаргах маягаар энэ хичээлийг явуулчихдаг юм. Тэгээд хоёрдугаар ангиас нь тухайн зургаар өгүүлбэр зохиолгоно. Гуравдугаар ангид нь үйл явдалтай зураг харуулаад бяцхан эх зохиолгодог. Өмнө нь бол за үүнийг унш, бич, бод гэсэн даалгавар өгдөг байсан. Тэгэхээр хүүхдүүд маань зарим үед залхдаг. Энэ арга барил нь харин хүүхдүүдийн алжаалыг тайлна. Дээр нь сэтгэхүйг нь хөгжүүлнэ.

.

Шинэчлэлийн бодлого хэрэгжээд нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд юу өөрчлөгдөв? Сайжирсан зүйл байна уу?

- Байлгүй яахав. Багш бүр заах арга зүйгээ өөрчилж байна. Аль болох хүүхэд бүртээ сонирхолтой, ойлгомжтой байдлаар хичээлээ явуулахыг эрмэлзэж байна. Өмнө сайн санаа олсон ч төдийлөн хэрэгжүүлж чаддаггүй байсан бол одоо тийм боломжууд гарч ирж байна. Үр дүнд нь өмнөх жилүүдэд шинээр элсдэг байсан хүүхдүүдээс энэ жил элссэн зургаан настнууд маань харьцангуй хичээлдээ дуртай, жигд ахиад сураад явж байна гэх мэтчилэн олон зүйл өөрчлөгдөж байна даа. Мөн багш нар маш их сургалтанд суудаг. Түүнээсээ олж мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэхийг илүү эрмэлздэг болсон.

.

Эргээд бодоход хүүхэд муу сурах гол шалтгаан юу байж вэ?

- Би Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан сургалтаас нэг чухал зүйл ойлгосон. Хүүхдийн сурлага эрс муудахад нэг л шалтгаан байдаг. Юу вэ гэвэл, хүүхэд ойлгоогүй үлдсэн нэг үгнээс болоод л тухайн хичээлээ ойлгохгүй, сурахгүй үлдэж хоцордог юм билээ. Багш нар тухайн үгийг өөрсдөө мэддэг болохоор хүүхдийг мэддэг байх гээд тайлбарлаж өгөлгүй хичээлээ үргэлжлүүлдэг. Харин хүүхэд багш аа энэ үг ямар утгатай юм бэ гэж асуулгүй төсөөлж бодсоор мухарддаг. Тийм болохоор аль ч хичээл дээр ойломжгүй байж болох бүх л үгсийг сайн тайлбарлах хэрэгтэй юм билээ. Жишээ нь бид “хөрш тоо” гээд л заадаг. Гэтэл хүүхэд хөрш гэдэг үгийн утгыг мэдэхгүйгээр яаж ойлгох вэ дээ.

.

Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн гол анхаарах зүйл юу вэ?

- Хамгийн гол нь хүүхэд бүрийгээ таних хэрэгтэй. Хэн ямар чадвар, авьяастай вэ, юу сонирхдог вэ гэх мэтчилэн. Ингээд таньсныхаа дараа тэр хүсэл, сонирхолд нь нийцэхүйц байдлаар хичээлээ явуулна даа.

.

Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх шинэ журмын талаар та ямар бодолтой байна вэ?

- Яг журмынхаа дагуу үнэлвэл үнэхээр боломжийн санагдаж байгаа шүү. Яг л хүүхдийн ахицыг хараад, энэ багш ямар хүүхдийг ямар төвшинд хүргэв гэдгийг нь дүгнэвэл маш зөв. Хүүхдээ шалгаад л багшийг үнэлэх тухай журам шүү дээ.

.

Гэтэл журмынхаа дагуу үнэлэхгүй байгаа юм уу?

- Үгүй л дээ. Гэхдээ зарим тал дээр багшийн юу хийж байгааг л шалгах гээд бас баахан цаас бэлдүүлэх гээд байдаг. Тэгээд л илүү их тайлан бэлдэж, өөрийгөө сайн “рекламдаж” чаддаг багш л урамшуулал авдаг байдал хэвээрээ үлдэх гээд байна уу гэсэн айдас байна. Гэхдээ одоо журам хэрэгжиж эхэлсэн ч гэсэн туршилтын хугацаандаа байна л даа. Ирэх намраас ганц журам ч гэлтгүй бага боловсролын салбарт маш их өөрчлөлтүүд хийгдэх гэж байгаа. Би бол тэр их бичиг цаасны ажлыг нь нэг их хийхгүй, санаа тавихгүй байгаа. Өнгөрсөн жил Л.Гантөмөр сайд багш нартай уулзахдаа багшийн цаасны ажлыг хөнгөлнө. Багш бичиг цаасны оронд хүүхэд бүрээ хөгжүүлэхэд анхаарах ёстой гэсэн юм чинь/инээв/.

.

Та 23 жил ажилласан гэхээр үе үеийн Засгийн Газраас хэрэгжүүлж байсан бодлогуудыг сайн мэднэ. Боловсролын бодлого хэзээ хамгийн зөв байсан бэ?

- Л.Гантөмөр сайдын үед л маш зөв зүйлс хийгдэж байна. Үүнийг бараг бүх багш нар дуу нэгтэй хэлнэ дээ. Хүүхдийн авьяас, чадвар, сонирхолд нь тулгуурлаж, хүүхэд нэг бүрийг орхилгүй хөгжүүлнэ гэдэг бол маш зөв. Дээр нь багшийг цаасаар биш хүүхдийнх нь ахицаар үнэлэх болж байгаа нь маш их таалагдаж байгаа. Бүх багшид л сайхан санагдаж байгаа байх.

:

БШУЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин :
энэ багш өөрөө рекламын багш юм биш үү . би өөрөө зургаан настай ангитай багш , зургаан настай хүүхдүүдтэй ажиллахад маш их бэрхшээлтэй, бас цаастай зууралдах ангийн журнал хөтлөх гээд их ажилтай үүнээс үнэхээрийн бага ангийн багш залхаж байна. хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь зөв боловч багш нараас байнга тайлан нэхдэг бас л цаастай холбоотой , ном хөтөлбөр бас л цаастай зууралдсан ажил. үр дүн тун муутай.
2014-04-25
áàãø:
õ¿¿õýä íýã á¿ðèéã õºãæ¿¿ëýõ òàëààð çºâ áîäëîãî ÿâóóëæ áàéãàà ÷ ãýñýí áè÷èã öààñíûõ íü àæèë óëàì íýìýãäñýí ø¿¿ äýý. äóíä øàòíû óäèðäëàãà ñàíààòàé þìíóóä ÷èíü óëàì ë öààñòàéãàà çóóðàëäààä áàéíà ø¿¿ äýý. áàãø áèä íàðààñ öààñ ë íýõýæ áàéíà. ×è õýíä þó ñóðãàâ ãýæ õýçýý ÷ àñóóõã¿é áàéíà. íîì õºòºëáºð ¿ð ä¿í ìóóòàé áàéíà. áààõàí òîì íîì, íîìûí áîãö õèéñýí íýðòýé õýðýãëýý áàéõã¿é,çºâõºí øàëãóóëàõûí òóëä ë õèéæ áàéíà ø¿¿ äýý. ýíèéã ìýääýã ñîíñäîã õ¿í áàéäàã ÷ þì óó ,¿ã¿é ÷ þì óó á¿¿ ìýä. õàðèí õõ¿õäèéã àõèöààð íü ¿íýëýõ õàìãèéí çºâ àðãà ø¿¿.òààðóóõàí õ¿¿õä¿¿ä èõ óðàìòàé áàéãàà.
2014-04-24
uyanga:
бага ангийн хүүхдүүдэд дүн тавьдагийг болих хэрэгтэй. хэрэггүй хичээл орж байхын оронд нь амьдрах ухааны хичээл жишээ нь: хувцас, гутлаа хэрхэн угааж арчилах тухай, эрүүл мэндийн хичээл, харилцааны тухай хичээл гэх мэт орох хэрэгтэй байна.
2014-04-24
zochin:
мөнхнасан ямар худалч хүн вэ? захиалгаар ярьж байна шүү.
2014-04-24
үгүйсгэгч:
бага ангид үсэг, 4 аргын тоо, монгол хэл, хүрээлэн байгаа байгаль, орчин, дуу, хөгжим,биен тамир,зургийн хичээл ахиухан цагаар орж, хүүхдийг багаас нь уян, зөөлөн, энэрэх сэтгэлтэй, гоо сайхны мэдрэмжтэй, биеэ эрүүл аваад явчихдаг болговол болоош дээ. дунд., ахлах анигд ороод өөрсдөө ямар мэргэжилтэй, ямар чиглэлээр явахаа мэддэг, сонгодог болно шүү дээ
2014-04-24
суурь боловсрол:
бага дунд ангийн хvvхдэд дvн тавидаг системээ болих хэрэгтэй!!! багш нар нь харин еерсдийгее зааж чадсан эсэхээ дvгнэж хянадаг тийм системтэй байхад л болно. нойлын ногоон тэг халтар хултар англи хятад хэлтэй сурах арга барил тvй ч байхгvй дvнгийн гол болсон тегсегчид чинь дээд боловсрол эзэмшиж чадах уу? ямарч ерселдех чадваргvй иргэн л бэлдээд байх юм
2014-04-24
otgoo:
tegeed bag*a huuhdiin surlaga muudahad neg l shaltgaan bdag gesen ter ni yu be?????????????????????????
2014-04-24
hytadad:
tosgonii surguulid buh angiin huuhduud neg tasalgaand suugad hicheelee hiine 4 argiin too neree bichij surah delguuriin hayg oilgoh hemjeend za tegeed deer ni mao ze dunii talaar neg gimnastik shig yum hiingee duullj suraad 10 jilii bolovsrol bolj bgaa yum manaih yag enen luu yavj bgaag meddeg ch boloosoi doo usan tarhitai bagsh naraa
2014-04-24
зочин:
боловсрол уг нь их зөв гольдролдоо ороод сайрхан болж байсан юмсан шинэ засгийн үед бүр доошоо унаж байгаа шүү сургуулийг хэдэн дээр үеийн бөагш нар л авч явна даа сургуулийн захирлаар тавигдхаж байгаа хүмүүс дотор сургууль аваад явчих хүн огт алга болжээ мөн ч сайхан захирлуудтай байлаа даа тэр цаг өнгөрчээ
2014-04-24
зочин:
багш нар минь дээ ингэж худплаа битгий яориачээ боловсролуналтанд ороод байгааг бид мэдрээд байгаа шүүуг нь ингэжхүүхдээр туршилт хиймээргүй байна шүү худлаа магтаад байхаар наад яамныхан чинь их мундаг өөрчлөлт хийж байна гэж бодоод байна шүү дээ улсын сургуулиуд хярамцаг болгоод бүгд хувийн сургууль руу шуурцгаах болоод байгааг дээдсүүд мэддэг ч болоосой доо
2014-04-24
surah bichguudiig dahin har :
gadaaad ulsuudiin horlon suitgeh ajillagaanii alsiin haraatai neg tom ajil ni 10 jilii surah bichig ruu chiglesen bdag ter heden komik nomnuudaa jinhene surah bichgeer solioch eee
2014-04-24
эргэлзэгч:
харан байж болъя даа. сүүлийн үед өдөр бүр л нэг багш ярилцлага өгөөд, хөтөлбрийг нь магтаад нэг л эргэлзээтэй байна шүү. өмнө нь толгой нь хаачсан багш байсан юм болдоо.
2014-04-24