ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь 2006 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нийт 26 хадгаламж зээлийн хоршоодод холбогдох 8301 хохирогчтой 72,4 тэрбум төгрөгийн төлбөртэй гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс хүлээн авчээ. Үүнээс 2013 оны байдлаар “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хуулийн дагуу улсын төсвөөс нийт 36,1 тэрбум төгрөгийг хүлээн авч, 26 хадгаламж зээлийн хоршооны 7784 хохирогчтой зохих гэрээг байгуулан 35.9 тэрбум төгрөгийг олгож эргэн төлөгдөх нөхцөлөөр хохирлын мөнгийг олгоод байна. Хууль тогтоомжийн хэрэгжилт 99.5%-тай байгаа бөгөөд 490 хохирогчийн 186.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй аж.

6

Шүүхийн шийдвэрээр 30.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө хүлээн авахаас цагдаагийн байгууллагаас 29.2 тэрбум төгрөгийг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хүлээлгэж өгсөн бөгөөд 1.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй байна.  Дээрх 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй ямар хөрөнгүүд нь шүүхийн шийдвэрт илүү бичигдсэн, итгэмжлэгдсэн хариуцагч нь үрэгдүүлсэн, тоо данс нь давхардаж бичигдсэн гэх үндэслэлээр хүлээлцээгүй аж.

5

Төрөөс нийт 36,1 тэрбум төгрөгийг хүлээн авсан. Үүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 20.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүнээс төрд 15.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.  Нийт 26 хадгаламж зээлийн хоршооноос “Нэмэгдэх Ундарга”, “Ти-Эс-Би” хадгаламж зээлийн хоршоо нь хохирлоо 100% барагдуулж, “Гэр хороололын барилгажилт”, “Цэн-Алт”, “Үйлс үржихүй”, “Европийн хөгжил”, “Си Эм Си”, “Севен бойз” зэрэг хадгаламж зээлийн хоршоо нь Төрд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг барагдуулж дууссан байна.

5

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 242 дугаар тогтоолоор баталсан “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам” нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдсөний улмаас хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдийн төлбөр барагдуулахад хүндрэл, бэрхшээл тулгарсан.

6

Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай” 21, 22 дугаар тогтоолуудаар хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг төрөөс 100 хувь барагдуулах асуудлыг судалж, холбогдох хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Байнгын хороо болон Засгийн газарт тухайн үед даалгаж байсан.

6

Хадгаламж зээлийн хоршоодын хохирлын төрөөс олгосон 50 хувийн хохирлын мөнгийг төрд төвлөрүүлсний дараа хохирогчдын хохирлын үлдэгдэл 50 хувийг олгоход цаг хугацаа шаардлагатай байгаа аж. Иргэдээс өргөдөл, гомдол ихээр ирж байгааг харгалзан үзэж төрөөс олгосон мөнгөн хөрөнгийг  төрд төвлөрүүлэх ажиллагааг зогсоож эхний ээлжинд орлого мөнгөн хөрөнгийг хохирогчдын хохирлын үлдэгдэл 50 хувьд олгож хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулсны дараа төрд төвлөрүүлэх ажиллагааг явуулах нь зүйтэй үзжээ.

6

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулж, санал гаргалаа. Үүний дараагаар уг хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 71 хувь нь дэмжлээ. Ийнхүү Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах хуулийн төслийг баталлаа.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hezeenees exlex ve:
hezeenees xeregjij exlex yum boldoo
2014-04-24
hohirogch:
yasan saikhan medee we?
2014-04-24