Д.Батцогт “гологдов”

өөө
Түүгээр ч барахгүй 2013 оны сүүлчээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороон даргаар томилогдон ажиллаж байна. Гэтэл сүүлийн үед түүнийг тойрсон мэдээлэл ар араасаа гарах болов. Хамгийн эхэнд өнгөрсөн долоо хоногт болсон МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Батцогт ихээхэн ууртай орхиж гарсан бөгөөд улмаар өөрийн бүлгээс гарах шийдвэрийг гаргаж, албан бичиг хүргүүлсэн байна.
өөө
Энэ тухай тус бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодруулахад тэрбээр “Яахав бүлгийн хуралдаанд дахиж суухгүй гэж хэлээд хуралдаанаас гарч явсан нь үнэн. Яг ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргасныг сайн мэдэхгүй байна. Бүлэг дээр бол Д.Батцогт гишүүнийг бүлгээс гарах шийдвэр гаргах хүртэл маргаан, үл ойлголцол гараагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ер нь хуулиндаа аль нэг бүлгийн гишүүн өөрийн хүсэлтээр бүлгээс гарах шийдвэр гарган бичиг өгсөн тохиолдолд бүлгээс гаргана гэсэн заалт байхгүй. Яагаад гэвэл сонгуульд аль нэг субьектээс нэр дэвшсэн шүү дээ. Тэгэхээр тэр нэр дэвшсэн субьектийн хамт бүрэн эрхийн хугацаанд байх ёстой. Цаашид бүлгийн хурал дээр суухгүй яваад байвал хурал тасалдаг гишүүн л гэсэн ойлголттой болох байх даа” гэсэн хариултыг хэлж байсан юм.
өө
Д.Батцогтын буйр сэлгэлт ингээд зогссонгүй. Өөрөөр хэлбэл түүнийг хоёрхон хоногийн өмнө намаасаа гарах шийдвэр гаргасныхаа дараа баз С.Бямбацогтынхоо толгойлж буй УИХ дахь МАН-ын бүлэг, цаашлаад МАН-д элсэх нь гэх мэдээлэл гарсан.
өө
Гэтэл өнөөдөр өглөө сэрэхэд энэ мэдээлэл, түүний шийдвэр нь тэс ондоо болж хувирав. Тодруулбал, МҮАН-аас МАХН, МАХН-аас МАН-д элсэх нь гэж байсан тэрбээр дахин АН-д элсэх хүсэлтэй гаргасан гэх. Харамсалтай нь эрх баригч нам түүний хувирамтгай, тогтворгүй байдлыг нь харгалзаж үзсэн үү, яасан хүсэлтийг хүлээж аваагүй бололтой.
өөө
Уг нь ард түмний итгэлийг хүлээж, үнэтэй саналыг нь авч төрд төлөөлөн сууж байгаа хүний хувьд Д.Батцогт ингэж намаа сольж, ийш тийш үсрэх хэрэггүй л баймаарсан.
өө
С.Санчир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ