Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгана

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн  үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Тамхитай тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн төдийгүй улс, үндэстэн улс дамнасан тулгамдсан асуудал болж байгаа. Дэлхий дахинд тамхины тахлын тархалт, түүнтэй холбоотой өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор ДЭМБ-ын санаачлагаар 1999 оноос эхлэн Тамхины хяналтын суурь конвенцийг боловсруулан 2003 онд ДЭМБ-ын 56 дугаар чуулганаар тус байгууллагын гишүүн 192 орон санал нэгтэй баталжээ. Энэхүү конвенцийг дэмжин Монгол Улсын Засгийн газар 2003 онд гарын үсэг зурж, 2004 онд албан  ёсоор бүртгэж авчээ.

1

Улс үндэстнийг дамнан явагддаг, тамхины хэрэглээний тархалтыг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар бий болгодог нэг асуудал нь тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдаа. Тиймээс Тамхины хяналтын суурь конвенцид “Оролцогч талууд тамхин бүтээгдэхүүнийг нууцаар хил нэвтрүүлэх, хууль бусаар үйлдвэрлэх, худалдаалах зэрэг хууль бус худалдааны бүх хэлбэрийг устгах нь тамхины хяналтын хамгийн чухал бүрэлдэхүүн” хэмээн тодорхойлжээ. Энэ үүднээс Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг боловсруулах Засгийн газар хоорондын Зөвшилцөх нэгжийг Бангкок хотноо болсон Олон улсын тамхины хяналтын суурь конвенцийн Оролцогч талуудын хоёрдугаар бага хурлаар 2007 онд байгуулсан байна. Тус нэгж нь протоколын төсөлд санал авах, зөвшилцөх уулзалтыг Засгийн газрын итгэмжит төлөөлөгчдийг оролцуулан 5 удаа зохион байгуулж, улс орнуудын өгсөн санал нэг бүрийг оролцогч талуудын уулзалтаар хэлэлцүүлж зөвшилцүүлсний дүнд уг протоколын төслийг 2012 оны арваннэгдүгээр сарын 12-17-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон Тамхины хяналтын суурь конвенцийн тавдугаар бага хурлаар дэлхийн 140 гаруй орны төлөөлөгчид ямар нэгэн нэмэлт, өөрчлөлтгүйгээр санал нэгтэйгээр баталжээ. Уг протокол нь тамхин бүтээгдэхүүний хууль бус нийлүүлэлтийн сүлжээг хянах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд түүнд оролцогч улсууд ийм худалдааг багасгах, цаашдаа бүрэн устгах хяналтын системийг бүрдүүлэх үүрэг хүлээх юм байна.

1

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар Эрүүл мэндийн сайдаас асуулт асуун хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн дийлэнх  буюу 72.7 хувь нь дэмжсэн юм. Ийнхүү Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.

УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бенз наалт:
тамхинаас гаргадаг бенз наалт зарна ихээр авбал үнэ нэмнэ кккккк нэг муу хулхи наалт оруулж ирчээд борлуулах гэж ядаж байгаа юм тэр наалт үйлдвэрлэсэн улсых нь хүн ам бүгд тамхинаас гарсан гэнээ
2014-04-25
ssss:
mgl hvn vne stene gj haana bgad bga em be
2014-04-25
sss :
ekhleed hujaanuuda ekh ornoos mini zailuul.daraa ni mgl hvne ajil amidral tai bolgo,,tgd daraa ni tamhia bodvol vaasaiim be,,oor hiih em oldohgvi bna u
2014-04-25
эмийн тухай хууль:
хууль бус эмийн наймаануудыг хайцаалахын тулд тамхины эсрэг гэх хуулийг гаргаж өөрийн бизнесээ өргөжүүлдэг сэргэлэн нөхөр юм даа үнэндээ тамхинаас илүү энэ хууль бус эмийн наймаа ард иргэдэд дөнгөж төрсөн хүүхдээс эхлээд идэр залуучууд өтөл насныханд болон хэдэн малд маань хүртэл хамгийн их аюул учруулж бна мөнгө л олж байвал эд нарт чанартай чанаргүй эм тарианы бизнесээ хамгаалахын төлөө юу ч хийж чадах бололтой харин хууль л гаргахгүй юм бна
2014-04-25
з очи н:
энэ нэг эргүү авгай өөрөө тамхины наймаачин байснаа яах гэж байгаа юм бол нууцаар тамхи оруулдаг байсныг нь мэдэх хүмүүс амьд сэрүүн байгаа шүү дээ
2014-04-25
зочин :
эхлээд архиа дараа нь тамхиа одоохондоо тамхи татаад согтуурч хүн алсан хүн алга
2014-04-24
хэхэ:
автобусны буудлын туц бухэн нууцаар тамхи ширхэглээд зарж байгаа ш дээ.
2014-04-24
парис:
парисын нисэх онгоцны буудалд лав тамхи татдаг аятайхан заал ажиллаж л байна
2014-04-24
zochin:
tamhinii huuliig changalj yaj torgoh talaar surdalchlah heregtei,tatsaar l baina huuli heregjihgui baina
2014-04-24
zochin:
amjihuu hu
2014-04-24
кккккккккккк:
ёоё элэг харагдаач
2014-04-24
тамхины мэнгэр:
за тэгээд тамхичингуудаа цаазлаад эхэлдээ, эрхэм хүндэт тамхичингуудаа бака, ингээд тамхи татаж бай хохь чинь , тамхины хууль бус худалдаа хаана явагддаг гэж бодож байна, сургуулийн ойролцоо түцүүдэд нууцаар ширхэглэн зарж залуу үедээ буян болдог юмдаа,
2014-04-24