Гурван бөх алтан медалийн төлөө барилдана
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын нийслэл Астана хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын бөхчүүдээс тав нь зодоглож, гурав нь алтан медалийн төлөө, нэг бөх хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ.
Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жингийн ангилалд барилдсан П.Өнөрбат Ираны бөхтэй, 96 кг-ын жинд Д.Хүдэрбулга Киргизстаны бөхтэй тус тус алтан медалийн төлөө хүч үзнэ. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Э.Нарангэрэл Казахстаны бөхтэй алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ.
Харин эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд зодоглосон Н.Лхамгармаа хүрэл медалийн төлөө барилдахаар болсон ба 70 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн ОУХМ Б.Батзориг эхний тойрогт Казакстаны бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Аваргын төлөөх барилдаан 18:00 цагт эхэлнэ.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ