Монгол 30 оюутан дэлхийн топ 20 их сургуульд элсчээ

img

Засгийн газраас дэлхийн 100 шилдэг их сургуульд тэнцсэн оюутан залууст тэтгэлэг олгох журам баталсан. Өнгөрсөн долоо хоногт Боловсрол, шинжлэх ухааны яам сонгон шалгаруулалтын хугацааг зарлаж, бүртгэхэд шилдэг 100 сургуульд шалгалт өгч тэнцсэн 101 оюутан бүртгүүлж ярилцлагад орсоноос 85 оюутан тэнцсэн байна. Үүнээс 30 оюутан дэлхийн топ 20 сургуульд шалгалт өгч тэнцээд тэтгэлэг авахаар иржээ. Энэ нь цөөн хүн амтай манай орны хувьд боловсролын чанарын үзүүлэлт сайн байгааг нотолж байгаа юм.  Хоёр шаттай явагдсан сонгон шалгаруулалтын эхний хэсэг буюу ярилцлагын дүн гарсан байна. Одоо бүртгүүлсэн оюутнуудын суралцах урилга, бусад баримт бичгийн талаар холбогдох сургуулиас лавлагаа авах ажил үлдсэн бөгөөд 2014 оны тавдугаар сарын 16-ны дотор сонгон шалгаруулалтын эцсийн дүнг гаргах юм байна.

6

  Нийслэлийн 23-р сургуулийн бага ангийн багш  Б.Пүрэвдулам: Бид зөвхөн онц сурлагатан бэлтгэх “үйлдвэрлэл” явуулдаг байсан үе өнгөрсөн шүү дээ

6

Ийм олон хүүхэдтэй ажиллахаар “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” яамныхаа бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна уу?

- Бас л амаргүй. Гэхдээ энэ бодлого гараад жил гаруй болж байна. Анх бол үнэхээр боломжгүй мэт санагддаг байсан. Гэтэл үгүй юм билээ. Үнэндээ хүүхэд бүрийг хөгжүүлье л гэвэл хэдэн хүүхэдтэй байх нь биш хичээлээ хэрхэн заах вэ гэдэг нь л чухал юм билээ. Одоо бидний ажлыг цаасаар биш хүүхдийнх нь хөгжлөөр дүгнэж цалин, урамшуулал олгох журамтай болсон. Тийм болохоор цалингаа нэмүүлье л гэвэл энэ хэдэн хүүхдээ яаж бүгдийг нь “онц” сурлагатан болгох вэ л гэж боддог болоод байгаа шүү/инээв/.

-        

- Ерөөсөө л заах аргаа өөрчилнө гэсэн үг. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс багш нарын заах аргыг сайжруулж, хөгжүүлэх олон сургалт явуулсан. Тэндээс сурч мэдсэнээ туршаад, өөрт тохирсоноо хэрэгжүүлээд л явж байгаа. Ерөөсөө л хүүхэд бүрийг хөгжүүлье гэвэл хамгийн чухал нь хүүхэд бүрийн сонирхлыг татахуйц байдлаар л хичээлээ явуулж ойлгуулах явдал юм билээ. Хүүхдүүд маань олуулаа ч  гэсэн хэдэн сарын өмнөхөө бодвол хичээлдээ их дуртай болоод байгаа шүү.

5

- Ингэж заахаар зүгээр цээжлэх биш ойлгох болж байгаа юм. Цээжлэнэ гэдэг нь юуны тухай ярьж байгааг биш хэдэн үг байгааг л тогтооно гэсэн үг шүү дээ. Тэгхээр энэ хоёр ойлголт тэнгэр газар шиг ялгаатай. Өмнө нь Монгол хэлний хичээлээс хүүхдүүд хараар хэлбэл A,B,C,D,F гэсэн дүнтэй л үлддэг байсны илрэл нь одоо гарч байна шүү дээ. Их сургуульд орж байгаа дийлэнх хүүхдүүд зөв ярьж, бичиж чадахаа больчихсон. Одоо харин хичээлийнхээ арга барилыг өөрчилхөөр наанадаж энэ шүлгийн утгыг нүдэндээ харж ойлгосноор эх оронч үзэл сууж байгаа юм. Цаашлаад үг бүрийн утгыг ойлгосон болохоор алдаагүй зөв бичиж чаддаг, шүлгээ тод уншсанаар багаасаа өөртөө итгэлтэй болж хүмүүжиж байгаа юм. Тэр битгий хэл хүүхдүүд өөрсдөө хүслээрээ шүлэг зохиож байгаа.

-        

Танай ангид муу сурдаг хүүхэд байхгүй гэж үү?

- Би “байсан” гэж хэлнэ. Одоо манай ангийн 57 хүүхдийн дунд муу гэх нэг ч хүүхэд байхгүй болсон. Ер нь муу хүүхэд гэж байдаггүй юм билээ. Юу хүсч байгааг нь олж оношлох л хамгийн чухал юм билээ. Жишээ нь хамгийн анх хүүхдүүд шүлэг зохиоход цөөн хэд нь огт бичихгүй, ганц нэг хүүхэд бичсэн ч үзүүлэхгүй, уншихгүй байгаа юм. Тэгэхээр нь зохиосон хүүхдүүдийн шүлгээр жижиг ном хийгээд бүгдэд нь тараачихсан. Гэтэл хүүхдүүд түүнээс санаа аваад огт бичдэггүй байсан хүүхэд эхлээд хоёр мөр, дараа нь дөрвөн мөр гэсээр яваад сүүлдээ бүтэн бичдэг болчихсон. Нөгөө бичсэн ч үзүүлэхгүй, уншихгүй байсан хүүхдүүд нөгөө номыг хараад бусадтайгаа өөрийгөө харьцуулаад өөртөө итгэлтэй болж эхэлсэн. Хэдэн хичээлийн дараа л гэхэд бүгд л шүлэг зохиж, ам уралдаад уншиж эхэлж байгаа юм. Энэ мэтчилэн ахиц гарсаар байгаад л өнөөдөр манай ангийн хүүхдүүд бүгд ижил түвшинд ирсэн.

6

Тэгэхээр хүүхдийн хөгжил багшийн чадвараас л их шалтгаалах нь дээ?

- Ганц багш гэж хэлж болохгүй. Багш, эцэг эх, гэр бүл, сургуулийн орчин гээд бүх зүйл хүүхдийн хүмүүжил, төлөвшилд нөлөөлнө. Бид зөвхөн онц сурлагатан бэлтгэх “үйлдвэрлэл” явуулдаг байсан үе өнгөрсөн шүү дээ/инээв/. Тиймээс аль алиныг нь, хэн хэн нь л анхаарч үзэх ёстой. Харин багш хүнээс бол хүүхдийн ээж, аав, эмээ, өвөө, найз шиг нь байх л чадвар шаардана. Хүүхэдтэй илүү ойртож, тэднийг ойлгож чадвал л тэднийгээ жинхэнэ зөв хүн болох зүг рүү нь чиглүүлж чадна шүү дээ.

5

Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн бага ангийн багш   П.Юмжав: Хүүхэд 59 хувийг нь чадчихаад байхад чадаагүй 41 хувийг нь хараад “F” тавьдаг нь буруу 

Боловсрол, шинжлэх ухааны  яамнаас Хүүхэд бүрийг хөгжүүлэх шинэчилсэн хөтөлбөр баталж түүнийх нь дагуу сургалтаа явуулж байна. Намраас хойш шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж байна. Өнгөрсөн хугацаанд  хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юм гэдгийг ойлгосон. Яагаад боломжтой санагдсан бэ гэхээр би Монгол хэлний хичээл дээр хүүхдүүдээ богино эхээр хөгжүүлэх арга зүйг энэ хичээлийн жилээс хэрэглэж байгаа. Энэ маань үр дүнгээ их өгч байгаа. Өмнө нь өөрийн энэ технологио хэрэгжүүлэхийг их хүсдэг байсан ч хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж үнэхээр байхгүй мэт санагддаг байсан.

-     

Та олон жил багшилсан хүн. Өмнө нь яагаад энэ бүхнийг хийж болоогүй юм бэ?

- Өмнө нь бидний заах хичээлийн хөтөлбөр заах хичээл орох цагтайгаа батлагдаад ирчихдэг байсан. Багш нар тэр бүр өөрчлөөд байх эрхгүй байсан. Ерөөсөө энэ хичээлийг, энэ мэдлэгийг тэдэн цагт багтааж олгоно гэсэн хатуу даалгавар тулгадаг байсан. Одоо бол бид нэг хичээлийг хэдэн ч цаг заах боломжтой. Тухайн хүүхдүүдэд ойлгуулахын тулд хэдэн ч удаа давтан зааж болно. Өөрсдөө хөтөлбөрөө өөрчлөх эрхтэй болсон. Хамгийн гол нь нэг хичээлийн жилд хүүхэд мэдэх ёстойгоо л мэдсэн байх ёстой. Харин яаж мэдүүлэх нь бидний эрх болсон.

5

Одоо хүүхдүүдийг үгэн үнэлгээгээр үнэлдэг болж байгаа. Хуучин дүн, энэ үгэн үнэлгээ хоёрын ялгаа нь юу байна вэ?

- Хуучин үнэлгээгээр бол 50 хувь, түүнээс ч их 59 хувь авсан хүүхэд бол “F” шүү дээ. Гэтэл тухайн хүүхэд өөрийнхөө чадлын хэмжээнд 59 хувийг нь хийж чадсан л байдаг байхгүй юу. Ийм байхад хүүхэд яаж өөртөө итгэж урагш тэмүүлэх юм бэ. Чадсаныг нь биш чадаагүйг нь олж хараад “F” гээд л тавьчихдаг нь тун буруу байсан. Бурмаар биш урмаар тэтгэ гэдэг дээ. Одоо бол 50 хувиа хийж чадсан байвал чи талыг нь хийж чадлаа. Одоо жаахан л хичээвэл бүгдийг нь чаддаг болно гэж урам өгсөн үнэлгээтэй болж байгаа юм. Энэ бол маш зөв.

6

- Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр хүүхэд өөртэй нь ойр зүйлээр дамжуулж сургалт явуулахаар маш сонирхолтой, идэвхтэй байдгийг нь харуулж байгаа юм. Тэгээд хичээл дуусаад би хүүхдүүдээсээ өнөөдрийн хичээл ямар санагдав? гэж асуутал тэр хүүхэд “Таны хичээл өнөөдөр үнэхээр амьд байлаа” гэж хэлсэн. Тэр хүүхдийн үг бол миний 26 жил ажиллахдаа авсан хамгийн том “цалин” байсан. Тэгэхээр тэр хүүхдийн хэлсэнээр “амьд” хичээл л ороод байвал хүүхэд хурдан хөгжинө. Огт мэдэхгүй зүйл, жишээлбэл трактор мэдэхгүй хүүхдээр трактортой бодлого бодуулвал хүнд биз дээ. Харин трактор гэж ийм юмыг хэлдэг юм гээд үзүүлсэний дараа бол өөр хэрэг.

6

Зарим эцэг эхчүүд бага насны хүүхдүүдийг хүнд хэцүү даалгавраар их шахаж байна гэж гомдоллодог. Бага ангийн хүүхдүүдэд үнэхээр тийм хүнд даалгаврууд өгдөг юм уу?

- Хүүхдүүдэд нийтээр нь нэг даалгавар өгдөг байсан үе өнгөрсөн. Өнөөдөр хүүхэд бүрт тохирсон даалгаврыг нь өгнө. Жишээ нь Бат Доржийгоо бодвол үржүүлэхдээ сайн болохоор их үржүүлдэг бодлого өгч явуулна. Харин Доржид чадахгүй байгаа үржүүлэхийг нь ойлгуулахуйц бодлогууд өгөх гэх мэт. Энэ бас л тухайн багшаас хамаарах зүйл. Хүүхэд бүрт чадварыг нь харгалзахгүй ижил даалгавар тулгаж өгөөд байвал өнөөх сурч амжаагүй хүүхдэд дарамт л болно шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд багш хүн хүүхэд бүрийнхээ онцлогийг мэдэж авах хэрэгтэй.

6

Хан-Уул дүүргийн 114-р сургуулийн сургалтын менежер  н.Лувсанпүрэв: Үүнээс илүү хүүхэд рүү, хүүхдийн хөгжил рүү чиглэсэн бодлого би үзээгүй

- Хамгийн чухал нь хүүхэд бүрийн авьяас чадвар дээр тулгуурлаж нэг ч хүүхэд орхилгүй хөгжүүлнэ гэж байгаа. Үүнээс илүү хүүхэд рүү, хүүхдийн хөгжил рүү чиглэсэн бодлого би үзээгүй. Өнөөгийн боловсролын салбарыг гурван жилийн өмнөхтэй харьцуулахад газар, тэнгэр шиг ялгаатай болж, хувирч байна.

6

- ууль дээр шатрын тэмцээн боллоо гэхэд оролцох хүүхэд олддоггүй байлаа. Тоотой хэдэн хүүхэд тогтмол оролцдог нь хэдэн багш нар, захирлын хүүхдүүд л байлаа. Харин одоо Авьяас хөтөлбөр хэрэгжээд ангиараа шатарчин болж байна. Тэмцээн боллоо гэхэд эхлээд ангидаа аваргаа тодруулж байж сургуулийн хэмжээнд өрсөлдөж байна. Хүмүүс ярьдаг юм. Авьяас хөтөлбөр гээд л баахан дэмий шатарчид бэлдэж хэлбэртлээ гээд л. Одоо үеийнхэн ойлгохгүй байж болно. Гэвч бидний үеийнхэн мэднэ. Шатар бол оюун ухааны хамгийн том гимнастик юм шүү дээ. Өөрөөр хэлбэл сургуулийн сурагчид тэр чигээрээ оюуны гимнастикаар хичээллэж байна. Аштай юу даа. Тийм биз дээ. Ном хөтөлбөр бас амжилттай хэрэгжиж байна. Өөрсдөө ном бүтээнэ гэдэг үлгэр юм шиг л байлаа шүү дээ хэдэн жилийн өмнө. Багш, хүүхдүүд нийтээрээ, өөрсдөө ном бүтээж байхыг түүхэндээ харж байсангүй. Ингэж ном бүтээж, номтой ойртож, номыг урлах нь хүүхдэд багаас нь ном гэдэг бол хэцүү даалгавар биш харин ч түүн дотор ямар ч сонирхолтой зүйл байж болох юм гэдгийг мэдрүүлж байгаа юм. Жишээ нь бага ангийн хүүхдүүд өөрсдөө зурагтай ном хийж байна. Дараа нэг өдөр дэлгүүрт хавтсан дээрээ гоё зурагтай ном хараад “Энэ хавтасны цаана юу байгаа бол. Энэ номонд юу гардаг бол” гэж сонирхож эхэлнэ. Энэ л хамгийн чухал үр дүн шүү дээ. Нэг хэсэг телевиз, комьпютер тоглоом хүчээ авч байх үед ном гэдэг зүйл бүрэн орхигдлоо шүү дээ. Харин одоо бол өөр болж байна. Хүүхдүүд үнэхээр их ном уншиж, ном эрж хайдаг болсон байна. Даанч хүүхдэд зориулсан, тэдний нас, онцлогт тохирсон,  хүмүүжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлэхүйц ном их бага байна. Тэрнээс биш унших хүүхдүүд бишгүй байна шүү.

6

Одоо хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэж яриад байгаа. Та залуу насаа ардын хүүхдийн төлөө зориулж явахдаа хүүхэд бүрийг хөгжүүлье гэж боддоггүй байсан гэж үү?

- Багш хүн бүрийн хамгийн их мөрөөддөг зүйл бол ангийнх нь хүүхдүүд бүгдээрээ онц сайн сурч, эрдэмтэй мундаг хүн болох шүү дээ. Мэдээж бүгдийг нь л сайн яваасай гэж хүсэлгүй яахав. Гэвч багш бүхэн ондоо шүү дээ. Яаж хөгжүүлэх учраа олдоггүй байсан байж болох л юм. Харин миний хувьд би дааж авсан шавь нартаа өөрийнхөө арга барилаар уншиж бичихийг зааж, бүгдийг нь л хоцрогдолгүй жигд хөгжүүлдэг байсан...

6

- Хүүхдийг хөгжүүлэхийн тулд хамгийн эхлээд багшийг хөгжүүлэх ёстой. Тиймээс энэ тал дээр анхаарч, багш нартайгаа хамтарч ажиллаж байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулдаг сургалтуудаас сурч мэдсэнээ багш нар ажил дээрээ туршиж, үр дүн үзүүлж байна. Сайн багш нараараа сургууль дээрээ сургалт зохион явуулж байна гэх мэт залуу багш нараа чадавхжуулах ажлууд хийж байна даа. Эцсийн дүндээ нийт сурагчид маань сурлагын жигд амжилт үзүүлж, хамгийн гол нь зөв хүн болж төлөвшихийг л хүсч ажиллаж байна даа.

6

Тэгэхээр таны бодлоор Боловсрол, шинжлэх ухааны яамны хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилтыг биелүүлэх хамгийн гол хүчин зүйл юу вэ?

- Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн ертөнцтэй. Хүүхэд бүр өөр өөрийн өссөн орчин, амьдралын хэв маяг, хүмүүжилтэй. Тэр бүхэнд тааруулж хичээл явуулна гэдэг мэдээж хэцүү. Гэвч багш хүн хүүхдэд үнэн голоосоо хайртай, ажил мэргэжилдээ үнэхээр дуртай бол энэ амархан бүтэх зүйл. Тэгэхээр хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг багшаас үнэн сэтгэл л шаардана. Өөр юу ч биш.

.

БШУЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

werty:
gantomor gej hydla shydaraga dyr garagshan golog, bantan hytgaj ogoh uyma. zailasai myy novsh
2014-04-27
degi:
ene bagsh nar shal hudlaa yarijee. suragchdiig hel amaar doromjildog bvdvvleg awgai bagsh nar mongold ih baidag, aaw eej n gaigvi ajil hiideg ailiin hvvhdiig sain gargana. unchin yadarsan ailiin hhvhdiig zad zagnaj muu gargana, iim l surgalt mongold odoo baigaa.
2014-04-26
zochin:
bagsh nar uursduu sain surgaj baigaa gedgee haruulahin tuld muu suragchdig sain suragchaas huuluulah zorilgoor oirhon suulagdag. iim baihad mongolin bolovsrol yaaj sain baih yum?huuhduudees shalgalt avah yum bol neg negnees ni zaitai suulgaj uur surguuliin bagsh naraar shalgalt avahuulj baih heregtei
2014-04-26
ter har daa :
ha ha bolovsroliin chanariin uzuulelt sain bgaag notolj bna gj hutsdiim daa kkk yostoi tui mai chi
2014-04-25
bas yu vee :
gadnii sanhuugiin baiguullagiin tuslamjtaigaar mongoliin hoich ireeduig ballah ajillagaa amjilttai yavj bgaa ene odoo daraagiin ue shat ni munuu gol ni haanaas yaj sanhuujij bgaa yum bol doo tusul ene ter gee l hulgaichuud ch samarch bna daa
2014-04-25